Рио Тинто татварын маргаанд 295 сая доллар төлөх саналаа Монголын Засгийн газарт хүргүүлжээ


1-р сарын 23
11 цаг 48 минут

      2023 оны гуравдугаар сарын 13-ны хуучин зураг ашиглав.

Рио Тинто групп Оюу толгойн зэсийн уурхайн асуудлаар удаан үргэлжилсэн татварын маргааныг шийдвэрлэхийн тулд Монголын Засгийн газарт 295 сая ам.доллар санал хүргүүлсэн талаар “Financial Review” мэдээлжээ.

Тодруулбал, Рио Тинтогийн Зэсийн олборлолтын захирал Кэти Жексон өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд захидал бичиж, 2013-2020 оны хоорондох татварын нэхэмжлэлийг шийдвэрлэхийг санал болгосон талаар “The Australian Financial Review” сэтгүүлд мэдээлсэн байна.

Монголын татварын албанаас 2018 онд Оюу толгой ХХК-ийн 2013-2015 оны үйл ажиллагаанд шалгалт хийж, татварын акт тавьсан байдаг. Оюу толгойн хувьцаа эзэшигч Рио Тинто групп энэхүү татварын актаас 4.8 сая ам.долларыг хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан. Талууд татварын маргааны асуудлаар удаа дараа уулзалдаж, ойлголцолд хүрэхээр ярилцсан боловч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй юм.

Харин оны өмнө Рио Тинто Монголын татварын албанаас тавьсан татварын актын хүү, торгуулийг оролцуулан 295 сая ам.доллар санал болгосон байна. 

Хатагтай Жексон захидалдаа “Монгол Улсын Засгийн газар үүсээд буй татварын маргааныг харилцан ойлголцлын замаар шийдвэрлэх, цаашид татварын аливаа маргаан гарахаас зайлсхийхийн тулд тодорхой, иж бүрэн тохиролцоонд хүрэх саналтай байгаагаа илэрхийлж байна” гэжээ.

Монголын Засгийн газар уг захидалтай холбоотойгоор  албан ёсоор хариу өгөөгүй байна.

Рио Тинто группийн хэвлэлийн төлөөлөгч лхагва гарагт “Бид Монгол Улсын Засгийн газартай татварын асуудлаар харилцан ойлголцолд хүрэхийн тулд идэвхтэй ажиллаж байна. Урт хугацааны түншүүдийн хувьд бид бүх оролцогч талуудад ашигтай үр дүнд хүрэхэд анхаарлаа хандуулж байгаа. Хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэжээ.

Рио Тинто групп Оюу толгойг дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болгохын төлөө ажиллаж байгаа бөгөөд далд уурхайн үйл ажиллагааг эрчимжсээр байна. Оюу толгой ордоос олборлох зэсийн 2023 онд 620 мянган тонн байсан бол 2025 онд 850 мянган тонн хүртэл нэмэгдүүлэхээр зорьж байгаа аж. Оюу толгой зэсийн олборлолтоо ирэх онд 18 хувиар, 2030 он гэхэд 40 хувиар нэмэгдэхүүлэх төлөвтэй байна. Энэхүү өөрчлөлт нь Риогийн төмрийн хүдрийн ашгаас хамааралтай байдлыг  77 хувиас 55 хувь хүртэл бууруулна гэж тооцоолжээ.

Эх сурвалж: Хэрлэн ЗОРИГТБААТАР itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв1 цаг 51 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна1 цаг 54 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв1 цаг 56 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо2 цаг 1 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа2 цаг 6 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа5 цаг 23 минутын өмнөСангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой6 цаг 33 минутын өмнөМонгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа6 цаг 57 минутын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна7 цаг 18 минутын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна7 цаг 24 минутын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа7 цаг 28 минутын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна8 цаг 1 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан8 цаг 8 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.