ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ


1-р сарын 23
18 цаг 17 минут

        Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2025.01.23/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа.

Тэрбээр, УИХ-аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх үүрэгтэй юм.

Хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тус төслийг олон улсын түвшинд сонирхолтой, хөрөнгө оруулалтыг татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид дэлхийд танигдсан хот болгон хөгжүүлэхэд хотын нэр чухал үүрэгтэй. Гэтэл Зуунмод хот гэх нэршил нь Төв аймаг буюу Зуунмод хотын дагуул хот, эсвэл Зуунмод хотыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөлт гэсэн зөрүү ойлголтыг төрүүлж байна. Олон улсын туршлагаас үзэхэд хотын нэрийг тухайн улс орны талаарх төсөөллийг бий болгох соёлын өв түүхийг онцолж, олон улсын санхүү, бизнес, аялал жуулчлалын төв, ухаалаг хот гэдгийг илэрхийлж чадахуйц, олон улсад дуудах бичихэд хялбар, ойлгомжтой байдлаар тогтоох нь цаашид маркетингийн стратегийг өргөн хүрээнд төлөвлөх боломжийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хотын оноосон нэр нь улс орны хөгжил төдийгүй түүх, соёл, байгаль орчин, эдийн засгийн чадамж зэрэг бусдаас ялгарах онцлог болон хотын хөгжлийн зорилго, ирээдүйг бүрэн илэрхийлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, түншлэл дэмжлэгийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

Монголчууд эртнээс төрт ёсны түүхтэй Евроази төдийгүй дэлхий дахинд нэр алдар нь түгсэн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг бөгөөд Евроазийн хээр талд нүүдлийн иргэншил давамгайлан хөгжсөнөөр Хүннү нар Төв Азийн тал нутагт төрийн зохион байгуулалттай хүчирхэг нүүдэлчдийн төрт улсыг үүсгэн олон улсын худалдаа Торгоны замыг хяналтдаа авч, Евроазийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн байдаг. Тиймээс Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг цогц байдлаар илэрхийлэх зорилгоор Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэн Монгол Улсынхаа төрт ёс түүх, уламжлал, соёлыг, олон улсад таниулах, цаашлаад олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулав.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт энэхүү хотыг Хөшгийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудлийг түшиглэн Монгол Улсын тээвэр ложистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн агаарын зорчигч тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгааг Ж.Батсуурь сайд онцолсон. Энэхүү дагуул хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд Хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж буйг илэрхийлсэн.

Энэ хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлийг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Тиймээс дээрх зорилтод нийцсэн, амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилг,о олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Хүннү хот болсноор Хүннү улсыг англиар "Xiongnu Empire" гэж бичдэг байдлыг өөрчлөн Хүннү гэх монгол дуудлагыг хоногшуулах “Hunnu Empire” гэсэн бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээг харгалзан үзсэн байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд Улаанбаатар хотод ирж байгаа төвлөрлийг задалж суурьшлийг тэнцвэржүүлэн, зам тээвэр ложистикийн үйлчилгээ, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хүннү гэдэг нэрийн бичиглэлийг өөрчлөх асуудал, түүний ач холбогдлын талаар тодруулсан.

ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж, Хүннү гэдэг нэрийн дуудлагыг өөрчилж байгаа асуудал энд байхгүй. Гагцхүү 2000 гаруй жилийн өмнө Хүннү гэдэг улсын нэрийг Хятадад хэрхэн тэмдэглэж байсныг цэгцлэх гэж буй юм. Тухайн үеийн хятад хэлний дуудлага өөрчлөгдсөөр ирсэн байна. Судлаачид тухайн үед Хүнно юм уу, Хүнна гэж нэрлэж байсан гэдгийг таамаглан сэргээсэн. Гэвч эрдэм шинжилгээний хүрээнд яг одоогийн хятад дуудлагыг англиар галиглаад “Xiongnu” гэж бичээд байдаг. Тийм учраас уугуул дуудлагад нь дөхүүлээд Хүннү гэж нэрлээд, түүнийг “Hunnu” гэсэн латин галигаар бичиж хэвшүүлэх асуудлыг тавьж байгаа юм.

Хүннү бол Монголын анхны төрт улс. Тийм учраас дэлхий даяар энэ хотоо Хүннү нэрээрээ дамжуулж таниулах, бататгах үүднээс энэ нэрийг санал болгож байгаа гэсэн хариулт өглөө.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 9 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цагийн өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 5 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ5 цаг 13 минутын өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ5 цаг 17 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь5 цаг 49 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ8 цаг 39 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ8 цаг 43 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв9 цаг 16 минутын өмнө“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна9 цаг 19 минутын өмнөП.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо9 цаг 36 минутын өмнөОлон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана9 цаг 43 минутын өмнөХөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ9 цаг 46 минутын өмнө“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ9 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав9 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.