Оскарын шагналд нэр дэвшигчид тодорлоо


1-р сарын 24
11 цаг 22 минут

     ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 24 /BBC/. Оскарын наадмын 97 дахь удаагийн шагналд нэр дэвшигчдийг Америкийн кино урлагийн академи пүрэв гарагт албан ёсоор зарлалаа. Францын гэмт хэрэг, инээдмийн төрлийн “Эмилия Перез” кино энэ удаагийн наадмын хамгийн олон буюу 13 шагналд нэр дэвшсэн байна. Түүнчлэн "The Brutalist", "Anora" зэрэг кино, мөн Деми Мур, Киран Калкин, Тимоти  Шаламе нарын одууд шагналын төлөө өрсөлдөхөөр болжээ.

Оскарын наадмын “Шилдэг кино” төрөлд “Anora” (Шон Бейкер), "The Brutalist” (Брэди Корбет), “Emilia Perez” (Жак Одиар), "Conclave" (Эдвард Бергер), “A Complete Unknown” (Жеймс Мэнголд), “Dune: Part Two” (Денис Вильнев), “I'm Still Here” (Уолтер Саллес), “The Substance” (Корали Фаржа), “Wicked” (Жон Чу), “Nickel Boys” (РаМелла Росса) кинонууд нэр дэвшсэн байна. 

“Шилдэг найруулагч” шагналын төлөө Шон Бейкер, Брэди Корбет, Корали Фаржа, Жак Одиар, Жеймс Мэнголд нар өрсөлдөнө.

"Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин" шагналд Деми Мур (The Substance), Майки Мэдисон (Anora), Карла София Гаскон (Emilia Perez), Синтия Эриво (Wicked), Фернанда Торрес (I'm Still Here) нар нэр дэвшсэн бол Адриен Броуди (Бруталист), Ральф Файнс (Конклав), Тимоти Шаламе (A Complete Unknown), Колман Доминго (Sing Sing), Себастьян Стэн (The Apprentice) нар "Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин" шагналын төлөө  өрсөлдөнө.

“Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд нэр дэвшигчдийн сүүлчийн шалгаруулалтад Ариана Гранде (Wicked), Изабелла Росселлини (Conclave), Зои Салдана (Emilia Perez), Фелисити Жонс (The Brutalist), Моника Барбаро (A Complete Unknown) нар багтжээ.

“Туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин”-ий шагналд Киран Калкин (A Real Pain), Юра Борисов (Anora), Эдвард Нортон (A Complete Unknown), Гай Пирс (The Brutalist), Жереми Стронг (The Apprentice) нар өрсөлдөнө.

Оскарын наадмын “Шилдэг хүүхэлдэйн кино” шагналд Латвийн "Flow", "The Wild Robot" хүүхэлдэйн кино, “Inside Out” хүүхэлдэйн киноны хоёрдугаар хэсэг, “Wallace & Gromit: Vengeance Most Fowl”, Memoir of a Snail хүүхэлдэйн кинонууд нэр дэвшжээ.

Нэр дэвшигчдийг өнгөрсөн долоо хоногт зарлах ёстой байсан боловч Лос-Анжелест дэгдсэн түймрийн улмаас хойшлуулсан юм. Оскарын шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 2-нд Хойд Америкийн зүүн эргийн цагаар 19:00 цагт эхлэх юм. Ёслолыг Америкийн жүжигчин Конан О'Брайен хөтөлнө. 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав18 минут 56 секундын өмнөНийслэлийн ногоон бүсэд хуурайшилт их, гал түймрийн эрсдэл өндөр байна22 минут 28 секундын өмнө“Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд хүндэтгэл үзүүллээ26 минут 29 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ54 минут 20 секундын өмнөНийслэлд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд төлөвлөгөөт шалгалт хийж эхэллээ3 цаг 37 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан3 цаг 48 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилов5 сар 8. 17:32Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна5 сар 8. 12:35Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна5 сар 8. 12:32Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ5 сар 8. 12:29“Ромео Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ5 сар 8. 11:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 08-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 8. 10:54“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээнд энэ жил шинэ маршрутаар гүйнэ5 сар 8. 9:54"Найрамдал" зуслангийн нэг ээлж 396,000 - 806,000 төгрөгийн төлбөртэй5 сар 8. 9:51Дулааны үнийг ирэх өвлөөс хоёр дахин нэмж, цэвэр, бохир усны төлбөрийг есдүгээр сараас нэмнэ5 сар 8. 9:41"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмчид буцаан авав5 сар 8. 9:02УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 8. 8:54Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн ирлээ5 сар 8. 8:51Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 8. 8:48Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээ болно5 сар 7. 16:24ТБХ:Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд С.Магнайсүрэнг томилохыг дэмжлээ5 сар 7. 15:52Марафонд гүйхдээ бие болон сэтгэлзүйгээ бэлдээрэй5 сар 7. 14:46Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа5 сар 7. 14:44Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав5 сар 7. 14:40Солонготын даваанд цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна5 сар 7. 12:03“2025 оны ургацын хүнсний ногооны урамшууллын тухай”5 сар 7. 11:5125 дугаар эмийн сангийн уулзвараас "Гранд плаза"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна5 сар 7. 10:34Эмийн үйлдвэрийн чөлөөлсөн 3150 ам.метр газрыг энэ сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна5 сар 7. 10:20Хүүхэд хамгааллын төсвийг 20,8 тэрбум болгон нэмэгдүүлжээ5 сар 7. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.