УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганыг хааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг


1-р сарын 24
16 цаг 28 минут

        Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын анхны намрын ээлжит чуулган Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу 81 өдөр чуулж, бие даасан хууль 8,  хуульд өөрчлөлт оруулах тухай хууль 29,  олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 8, нийт 52 хууль,  Улсын Их Хурлын 57 тогтоол хэлэлцэн баталлаа.

Энэ хугацаанд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсны зэрэгцээ нэгдсэн хуралдаан 32 удаа, Байнгын хорооны хуралдаан 146 удаа, Дэд хорооны хуралдаан 6 удаа тус тус хийжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд багагүй цаг хугацаагаа ажлын хэсгүүдийн хуралдаан, хэлэлцүүлэгт оролцох, холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцах ажилд зарцууллаа.

Улсын Их Хурлын даргын захирамж болон Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 60  гаруй ажлын хэсэг давхардсан тоогоор 90 гаруй удаа хуралдсан байна. Эдгээр ажлын хэсгүүд өнөөдөр эрх зүйн шийдэл нь хүлээгдэж байгаа болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохицуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох шаардлагатай асуудлаар байгуулагдан ажиллаж байна. Тухайлбал, Хууль тогтоомжийн тухай хуулийг сайжруулах, хууль ба журмын зохист харьцааг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эрчим хүчний салбарын эрх зүйн шинэтгэл хийх, ялгаварлан гадуурхалтыг үл тэвчих эрх зүйн орчныг бүрдүүлэх, Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг боловсронгуй болгох, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмын хүрээнд холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мопед, скүүтерийн хэрэглээг нарийвчлан зохицуулах, электрон тамхины хэрэглээг зохицуулах, тамхины хяналтын хууль тогтоомжийг сайжруулах, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээ, эм, хүнс, боловсролын зэрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах зэрэг нийгэм, эдийн засгийн олон асуудлыг хөндөж байгаа юм.

Ажлын хэсгийн эхний үр дүнгүүд гарч байна. 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний төсөл боловсруулах ажлын хэсэг товлосон цаг хугацаандаа төслийг өргөн мэдүүлснээр  “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг” баталлаа. Ийнхүү Улсын Их Хурал нэгэн бүрэн эрхийн хугацаандаа баримтлах “хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санаа” бүхий алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ нэгтгэн тодорхойллоо.

Стратеги төлөвлөгөөнд дөрвөн жилийн үйл ажиллагаагаа урьдчилан төлөвлөж, хүрэх үр дүнгээ тодорхой тусгасан байгаа нь парламент төлөөллийн байгууллагын хувьд үр дүнд чиглэх, хариуцан тайлагнадаг байх зарчим бодитой хэрэгжихэд ач холбогдолтой юм.

Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байна. Энэ төсөл нь хууль ба журмын зохист харьцааг хангах, журмын тоог цөөлөх, журам батлах эрх олгосон зохицуулалтад тавигдах шаардлагыг өндөрсгөх, хуулийн төсөлд хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр дүгнэлт гаргадаг болох зэрэг иргэдийн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, хуульд нийцээгүй журмуудыг хүчингүй болгох эрх зүйн үндсийг бий болгоход чиглэж байна. Тиймээс хаврын чуулганаар энэ хуулийн төслийг нухацтай хэлэлцэж, цаг алдахгүй батлан мөрдүүлэх ажил биднийг хүлээж байна.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн” хэмээн тунхагласан. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” хэмээн заасан.

Үндсэн хуулийн эдгээр заалтын агуулгыг бүрэн утгаар хэрэгжүүлж Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөд тусгагдсан сонгуулийн холимог тогтолцоо нь төлөөлөх чадварыг өргөжүүлэх замаар парламентын дархлааг бэхжүүлэхийг зорьсон. Энэ зорилго хэрэгжиж Та бүхэн ард түмэн, нутаг дэвсгэр, нас, хүйс, ажил мэргэжлийн салбарын төлөөлөл болон сонгогдож, 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн.

Энэ бол зөвхөн нэг тооны төдий өөрчлөлт биш ээ. Энэ бол өнгөрсөн 30 гаруй жилийн туршлага сургамжаа цэгнэн дүгнэсний үндсэн дээр эхлүүлсэн, засаглалын тогтолцооны шинэтгэлийн нэг үр дүн юм.

Тиймээс 126 гишүүнтэй болсны утга учир, ач холбогдол, зөв сайн үр дүнг батлан харуулах, эх орноо сэргээн мандуулах эрхэм зорилго, зөв замд ухралт буцалтгүй оржээ гэсэн итгэл үнэмшлийг бий болгох нь энд суугаа гишүүд бидэнд ногдож буй эрхэм үүрэг, гүн хариуцлага мөн.

Чухам үүний төлөө энэ Улсын Их Хурал, энэ парламентын гишүүд ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Улсын Их Хурлын намрын чуулган ирэх оныхоо улсын төсвийг хэлэлцэн баталдаг нь хуулиар тогтоосон үүрэг юм. Гэхдээ 126 гишүүнтэй парламентын намрын чуулган өмнөх намрын чуулгануудын хэвшмэл жишгийг өөрчилж чадсан гэж үзэж байна.

Сүүлийн 10 жилд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлагын өсөлтийн хувь ойролцоо байгаа боловч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх зарлагын хувь нь орлогоосоо дунджаар 4 пунктээр илүү байсаар ирсэн. Улмаар алдагдлыг өр, зээлээр нөхөх замаар шийдвэрлэж, тухайн жилд авсан зээлийн заримыг өмнөх зээлээ төлөхөд, үлдсэн хэсгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсаар байсан.

Манай улсын Засгийн газрын нийт өр 2024 оны байдлаар 35,2 их наяд төгрөг байсан бол 2025 оны төсвийн төсөлд энэ өр даруй 5.0 их наядаар нэмэгдэхээр орж ирсэн.

Засгийн газрын өр сүүлийн 15 жилд буурах биш байнга өссөн, 2010 оноос хойш жил бүр дунджаар 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдсэн гэсэн статистик үзүүлэлт бий.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны улсын төсөвт бүхэлд нь тавьсан  хориг нь төсвийг эргэн харах нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ төсөв хэлэлцэх дэгийг цаашид сайжруулах шаардлагатай байгааг мөн харууллаа.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх дэгийн тухай нэг удаагийн хуулийг хэлэлцэн баталж, улсын төсвийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах хугацааг тусгай дэгээр зохицууллаа.

Төсвийг дахин хэлэлцсэнээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.2 хувьд хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 3.3 хувийн ашигтай байх төсвийг баталсан.

Төсвийн хүрээнд орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх зарчмыг баримталсан бөгөөд  Монгол Улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дэд бүтцийн шинж чанартай хөрөнгө оруулалтуудыг чухалчилснаар эдийн засаг 8.0 хувь өсөхөөр төсөөлөгдөж байна.

Цар тахлын хүндрэлтэй үеийг бид шуурхай арга хэмжээ авч, өндөр зохион байгуулалттайгаар тууштай бодлого хэрэгжүүлсний үр дүнд амжилттай даван туулсан.Геополитикийн хурцадмал, тодорхойгүй байдлыг ч зөв бодлогын үр дүнд сөрөн өнөөдөр эдийн засаг маань сэргэж байна.

Үр дүнд нь эдийн засгийн өсөлт 2024 оны жилийн эцсийн байдлаар 5 хувь руу дөхөж гарахаар байна. Зөв бодлогын хажуугаар түүхий эдийн үнэ, гадаад дотоод эрэлт өсөлтөд нөлөөлсөн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Хүрсэн үр дүн, эдийн засгийн энэ сэргэлтийг хадгалж, цаашид тогтвортой авч явах нь бидний үндсэн зорилго байх ёстой.

Эрхэм гишүүд Та бүхэнд Намрын чуулган эхлэх үеийн макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг сануулъя.

Эдийн засгийн өсөлт 5 хувьтай, үүнээс хөдөө аж ахуйн салбар 3.5 хувийн агшилттай, уул уурхайн салбарын өсөлт 1.4 хувь болж нэрлэсэн ДНБ 56 их наяд төгрөг хүрсэн байсан. Инфляц 6.7 хувьтай, гадаад худалдааны тэнцэл 3.2 тэрбум ам.долларын ашигтай, төлбөрийн тэнцэл 250 сая гаруй ам.долларын алдагдалтай, гадаад валютын нөөц 4.7 тэрбум ам.доллар хүрсэн байсан.

2024 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар төсвийн орлого 22.8 их наяд, зарлага 20 их наяд, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд, банкны салбарын нийт зээл 35 орчим их наяд төгрөгт хүрсэн эдийн засгийн ийм орчинд Улсын Их Хурал 2025 оны төсвийн болон мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн.

Эдгээр тоо, баримтыг дурддаг нь Улсын Их Хурлаас гарсан аливаа шийдвэр, хууль тогтоомж ард иргэдийн амьдралд ямар нэгэн байдлаар эерэг нөлөө үзүүлсэн байх ёстой гэдгийг сануулах зорилгоор дахин давтан сануулж байгаа юм.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2025 оны төсвийн төсөл, хэрэгжүүлэхээр зорьж байгаа мега төслүүд нь улс орны хөгжлийг шинэ шатанд гаргана гэсэн том зорилго тээсэн хөгжлийн бичиг баримт байсан. Улс орны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтууд, аж үйлдвэржилтийн үндэс суурь болсон эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтууд зэрэг том бүтээн байгуулалтууд багтсан алсыг харсан шийдлүүд үүнд багтсан байсныг хэлэх нь зүйтэй.

Улсын Их Хурлын зүгээс аливаа хөгжлийг түүчээлэх, эдийн засагт бүтцийн шинж чанартай өөрчлөлтүүдийг бий болгох төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих нь бидний үүрэг юм.Гэхдээ энэхүү үүрэгтэй зэрэгцээд өнөөдөр ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг санаж, бодит орлогыг нь өсгөх ирээдүйгээ харсан зарчмын шийдвэрүүдийг гаргах нь манай парламентын үйл ажиллагааны үндсэн чиг шугам байх ёстой.  

Эрхэм гишүүд ээ,

Энэ намрын чуулганаар бид Төрөөс мөнгөний бодлогын талаар  2025 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг баталсан. Эдгээр бодлогын баримт бичгүүдэд эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг 6+-2 хувьд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэж заасан.

2023 оны жилийн эцэст инфляц 7.9 хувь байсан бол 2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 9 орчим хувьтай гарахаар байна. Бид “инфляцыг нэг оронтой тоонд барих” зорилтоо 2023 онд биелүүлж чадсан. Гэхдээ 9 гэдэг бол хоёр оронтой тоо руу шилжихэд ганцхан алхмын зайд байна гэсэн үг. Өндөр инфляц, ханшийн уналт гэсэн таагүй үзэгдлүүд нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлж, салшгүй хамт явдаг жамтай. Төсөв алдагдалтай байх нь инфляц өсөх таатай хөрс болж өгдөг. Тиймээс инфляцыг 6.0 хувиас хэтрүүлэхгүй байх нь гарцаагүй чухал зорилт мөн.      

Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 2024 оны эцсийн байдлаар 5.5 тэрбум ам.долларт хүрч, валютын төлбөртэй барааны импортын 5.7 сарын хэрэгцээг, бараа болон үйлчилгээний импортын 4.0 сарын хэрэгцээг тус тус хангах түвшинд байна. Цаашид банк санхүүгийн салбарын зээлийн мэдээлэлтэй холбоотой эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход Улсын Их Хурал анхаарлаа хандуулах ёстой. Цаг үеийн ээдрээтэй нөхцөлөөс үүссэн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, сэргэсэн санхүүгийн зах зээл, эдийн засгийн өсөлтийн эерэг үр дүнг дунд хугацаанд тогтвортой хадгалж, хөгжлийн бодлого, ард түмний амьжиргааны өсөлтөд тууштай чиглүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт байсаар байх болно.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг хэрэгжүүлж, салбарын реформуудыг хөшүүрэгдэх цогц асуудал, түүний шалгуур үзүүлэлт, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэр, хариуцагч байгууллагуудыг тусгаж баталсан.     

Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг Улсын Их Хурал энэ удаагийн чуулганаараа хийж чадлаа.

Өөрөөр хэлбэл Улсын Их Хурал улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, дээр дурдсан мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажиллалаа. Цаашид энэхүү төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, Засгийн газраас үр дүн шаардаж ажиллах ёстой.

“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" тогтоолыг Та бид сар хүрэхгүй хугацааны өмнө баталж, 12 үндсэн чиглэл баримталж ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх замаар хөгжлийг хурдасгах Засгийн газар хоорондын  хэлэлцээрийг хөрш орнууд болон гуравдагч хөршүүд, олон улсын байгууллагатай хийх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, парламентын зөвшилцлөөр үр дүнд хүргэж  чадсан нь онцгой ач холбогдолтой шийдвэр байлаа.

Зөвхөн төмөр замын бүтээн байгуулалт амжилттай хэрэгжсэнээр Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүн хатавч боомтын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн терминал ашиглалтад орж,  Монгол Улсын экспортын хүчин чадал нэмэгдэж, экспортын орлого хоёр дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэл бусад эх үүсвэрээр хийгдэх томоохон төслүүд болох 1.2 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтаар 366 сая кв.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн аймгуудын цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэнэ.

Монгол-Францын хамтарсан уран үйлдвэрлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 2500 тонн уран экспортолж, төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт 5.2 тэрбум доллар  төвлөрөх боломж бүрдэнэ. Эдгээр төслүүд хэрэгжсэнээр хэдэн мянган шинэ ажлын байрууд бий болж, тэр хэрээр монгол айл өрх, аж ахуй нэгжийн орлого бодитой нэмэгдэнэ.

Мөн Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрээр Оросын Холбооны Улстай хамтран 20 сая ам долларын өртгөөр Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцыг үе шаттайгаар өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөж, өндөр даралтын хэсгийг эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станцыг шинээр барихаар, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах хүрээнд инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын ерөнхий нөхцөлийг тодорхойлж төслийг 1 алхам урагшлууллаа. Ингэснээр нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадлыг нэмэгдүүлж, шинээр дулаан, цахилгааны эрчим хүчээр найдвартай хангах нөхцөл бүрдэх юм.

Эдгээр төслүүд нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх төдийгүй, улс төр, геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн 5 гишүүн улсын гурван оронтой эдийн засгийн салбарт нягт хамтын ажиллагаа өрнүүлэх нь Монгол Улсын цаашдын хөгжил, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Иймд, эдгээр томоохон төслүүдийн олон талын ач холбогдлыг үнэлж, удаан хугацаанд гацаад байсан төслүүдийг хурдтай, чанартай хэрэгжүүлэх нь бидний өмнө тавигдаж буй түүхэн үүрэг бөгөөд энэ нь улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой юм.

Үр дүнд нь өнөөдөр 2024 оны жилийн эцсийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр гарч байгаа 4.7-оос 5 орчим хувийн эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ 6700 ам.долларт хүрч, 5.5 тэрбум ам.доллар давсан гадаад валютын нөөц, 6 орчим хувьтай байгаа ажилгүйдлийн түвшин, 600 орчим сая ам.долларын ашигтай гарч байгаа төлбөрийн тэнцэл зэрэг макро эдийн засгийн суурь тоон үзүүлэлтүүд дунд хугацаандаа сайжрах суурь хөрс бий болно. Ингэснээр монголчууд бидний амьдралын чанар  сайжирч, өдөр тутмын асуудлууд гэхээсээ илүү ирээдүй рүүгээ харж, төлөвлөсөн өөдрөг, эерэг нөхцөл байдал бүрдэх бүрэн боломж нээгдлээ.       

Хууль гаргах, төрийн бодлогыг тодорхойлох нь бидний зорьж буй хөгжлийн шинэ ирээдүйг эрх зүйгээр дэмжих үйл ажиллагааны зөвхөн эхлэл юм.Нэгэнт батлан гаргасан хууль, төрийн бодлогыг тууштай, тогтвортой мөрдүүлэх, олон түмэнд зөв ойлгуулж хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зорилгоо үр дүнд хүргэх нь парламентын үйл ажиллагааны нэг чухал тулгуур юм. Тиймээс Улсын Их Хурал хяналтын үндсэн чиг үүрэгтээ онцгой анхаарал хандуулах ёстой.

Түүнчлэн, бид энэ удаагийн чуулганаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хархорум хотыг дахин сэргээх, орчин цагийн хот болгон сүндэрлүүлэх их бүтээн байгуулалтыг хийж эхлэх,  эртний түүхт нийслэл хотоо сэргээн байгуулах, оновчтой төлөвлөх, төлөвлөлтөдөө нийцсэн хотыг бүтээн байгуулах эрх зүй зохицуулалтыг баталлаа.

Энэ чуулганаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар”-ыг батлан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, үр дагаварт үнэлгээ хийх, тайлан, илтгэл, мэдээлэл хэлэлцэх зэрэг 17 чиглэлээр хяналт шалгалтын ажил хэрэгжүүллээ. Энэ хүрээнд Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахаас ангид байх эрхийн хэрэгжилт, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах хяналтын сонсголыг 37 төрийн байгууллага, 87 иргэн, хуулийн этгээд, 2 ажиглагчийг оролцуулан зохион байгууллаа.

Түүнчлэн 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ахмад настны нийгмийн хамгааллын талаар төрөөс баримталж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцох хүрээнд Ахмадын үндэсний чуулганыг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг чуулганд Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн ахмадын 1000 гаруй төлөөлөл оролцлоо.

Ахмадуудын амьдралыг чанарыг дээшлүүлэх, нийгмийн оролцоог дэмжих асуудал төрийн бодлогын төвд байсаар ирсэн. Дундаж тэтгэврийн хэмжээ 2016 онд 285,2 мянган төгрөг байсан бол 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 848,0 мянган төгрөг болсон. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар ийнхүү инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувь нэмсэн билээ. Үүний дүнд ахмад настны тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байгаа юм.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдэл гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан. Тиймээс хууль тогтоох үйл ажиллагаа илүү чанартай, үндэслэл гаргалгаа сайтай, судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлагад суурилсан, гарцаагүй шийдлээ хүлээсэн асуудал, харилцааг оновчтой олж, тодорхойлсон байх ёстой.

Ес дэх удаагийн парламентын баталсан Стратеги төлөвлөгөө, “Гурван төгөлдөршил”-ийн нэг үндсэн чиглэл чухамхүү үүнд чиглэж байгаа. Тиймээс Ажлын хэсгүүд ажлаа улам эрчимжүүлж, тогтоосон хугацаанд санал, дүгнэлтээ танилцуулах шаардлагатай байгааг гишүүдэд онцлон тэмдэглэе. 

Ирэх хаврын чуулганаар хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай, ойлгомжтой хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Ажлын хэсгүүдийн санал дүгнэлт, боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх болно.

Дэлхий нийт, түүний дотор Монголчууд бид шинжлэх ухаан, техник, технологийн цоо шинэ эрин үед амьдарч байна. Хиймэл оюун ухаан бүхий л салбарт хүч түрэн орж ирлээ. Их өгөгдлийн хэрэглээ, инновац, технологийн шинэ шийдлүүд алхам тутмын хэрэгцээ болж хувирлаа.

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны нөлөөллийг нарийвчлан тооцоолж, төлөвлөлт, бүтээн байгуулалтын бүх үе шатад олон талын оролцоог хангах, ашиг сонирхол нь хөндөгдөх иргэд, олон нийттэй нээлттэй харилцаж, хүний эрхийг хангасан “хүн төвтэй байх”, стандартыг нарийн чанд мөрдөж ажиллах зэргийг тусгайлан анхаарцгаая.

Энэ удаагийн парламент аливаа шийдвэр гаргахдаа хүн төвт, хүний эрхийг хангасан, ойлгомжтой, тодорхой, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх зарчим баримтлан ажиллаж байгаа. Энэ утгаараа намрын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, “яаралтай горим”-оор хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал аль болох нааштай хүлээн авч, холбогдох хууль эрх зүйн орчныг цаг  алдалгүй бүрдүүлэхийг эрмэлзэж ажиллалаа.

Гэхдээ асуудлыг шийдэх талаас нь харж, Улсын Их Хурлаар баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь зүйн хэрэг ч хэт цаг хугацааны шахалтад орох нь алдаа дутагдал гаргах эрсдэлтэйг тал талдаа анхаарах ёстой.

Хуулийг яаралтай горимоор хэлэлцэх заалт 2016 оноос хэрэглэх болсноос хойш 9 жилийн хугацаанд Улсын Их Хурал нийт 76 буюу жилд дунджаар 8-9 хууль, тогтоолын төслийг энэ горимоор хэлэлцжээ.

2016-2020 оны парламентын үед 22 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор хэлэлцэж байсан бол 2020-2024 оны парламентын үед энэ тоо 2.4 дахин өсөж 53 хууль, тогтоолын төслийг яаралтайгаар хэлэлцсэн байна.

Харин бид ээлжит бус болон энэ удаагийн намрын чуулганаар нийт 11 хууль, тогтоолын төсөл яаралтай горимоор шийдсэн байгаа нь нэг талаар Улсын Их Хурлын гишүүд богино хугацаанд өндөр ачаалалтай ажилласныг илтгэх боловч, нөгөө талаар хэлэлцэж буй асуудалд иргэд сонгогчдын санал бодол, мэргэжилтэн, судлаачдын дуу хоолойг сонсож тусгах нөхцөл хомсдож байна. 

Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд заасан “ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулан, иргэдийн санал бодлыг сонсож, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн талуудын тэгш оролцоог хангах” зорилт хэрэгжих ёстой. 

Иймд асуудлыг бүх талаас, ул суурьтай судалж танилцах, олон талын оролцоог ханган хэлэлцэх нөхцөл бүрдүүлэх, хангалттай цаг хугацаатай байх шаардлагатайг Засгийн газар анхаарч, хууль тогтоолын төслийг аль болох энгийн горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх зарчим баримтлах хэрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

Улсын эдийн засгийн өсөлт тогтворгүй, ганц салбараас хэт хамааралтай хэвээр байна. Өсөлтийн үр шим, олсон орлого иргэдийн амьжиргаанд наалдахгүй байсаар удлаа. Үйлдвэрлэл олигтой хөгжихгүй байгаатай холбоотойгоор бид хөршийнхөө түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгч, импортын хараат болж хувирсан.

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах зорилт ахиц дэвшил багатай байна. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айл өрх, хүн амын тоо мэдэгдэхүйц буурсангүй. Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоо бүрэн зүгшрээгүй, хүртээмж нь тааруухан байсаар байна. Хөдөлмөрийг биш, халамжийг шүтэх буруу хандлага бий болж, хүүхдийн мөнгө тооцохгүйгээр авч үзвэл нийгмийн халамжид нийт хүн амын бараг гуравны нэг нь хамрагдах болсон байна.

Хот хөдөөгийн ялгаа ихэсч, төвлөрөл нэмэгдсэн. Хэт төвлөрлийг дагаад дэд бүтцийн хомсдол, түгжрэл, орчны аюулгүй байдал нэн эмзэг түвшинд байсаар байна.

Бизнесийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм, засаглалын үр нөлөөг оновчтой зохицуулж чадахгүй байна. Хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдсэнгүй. Төр хувийн хэвшлийн түншлэл бодит үр дүн багатай байна. Банк, санхүүгийн зах зээлийн хүртээмж, тогтвортой байдал хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаагийн илэрхийлэл юм.

Энэ мэт хуримтлагдсан, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. Тэдгээрийг шийдвэрлэх эрх зүйн оновчтой орчин бүрдүүлэх, хөгжлөө тэтгэх, хүнээ дээдлэх төрийн бодлогыг төлөвшүүлэх, буруудсаныг засаж, уруудсаныг тэгшлэн, зөв замд нь гаргах түүхэн үүрэг Та биднийг хүлээж байна.   

Баялгийн хулгай, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх шударга ёсны тэмцэл бүрэн үр дүнд хүрч хараахан амжаагүй байна. Энэ тэмцлийг зориудаар зогсоох, гацаах, үнэгүйдүүлэх, үр дүнгүй болгож харагдуулах, илт мушгин гуйвуулсан хар мэдээллээр нийт нийгмийг сөргөлдүүлэх замаар эрх ашгаа гүйцэлдүүлэх зорилготой бүлэглэлүүдийн ил, далд эсэргүүцэл илүү зохион байгуулалттай болж, эрчимжиж байна.

Ийм үед эх орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлж, ёс зүй, сахилга хариуцлагыг бат журам болгон, шударга ёс, иргэнээ дээдэлсэн төр, эрүүл нийгэм, хөгжлөө тэтгэсэн эдийн засгийг цогцлоохын төлөө нэг зүгт харсан, нэгдмэл зорилгод хүчээ нэгтгэж зүтгэх нь Та бидний эрхэм журамт үүрэг байх болно.

Улс орныхоо өнөөдрийг зөв дүгнэж, маргаашийн алс хэтийг олж харж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, зөвхөн улсаа, ард түмнээ бодож зүтгэцгээе.

Эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Их Хурлын 2024 оны  намрын ээлжит чуулган хаасныг мэдэгдэе.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ7 сар 3. 18:50Банкны тухай, Автотээврийн тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 18:47Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа7 сар 3. 18:44“Нээлттэй парламент: Эксперт” ахмад үеэс туршлага солилцох “Туршлага бол хүч” уриатай хөтөлбөрийн нээлт боллоо7 сар 3. 18:40Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 18:37Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 18:33Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 18:30УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа: Орчин цагийн төрийн удирдлагын 30 жилийн туршлага, ололт амжилт, сургамжид тулгуурлан хүн төвт үзэл баримтал бүхий төрийн албыг хөгжүүлнэ7 сар 3. 18:28Ч.Төгсдэлгэр: Иргэдийн хүсэлтийн дагуу амьдрах орчныг сайжруулах ажлыг үе шаттай хийнэ7 сар 3. 18:233х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ7 сар 3. 0:16Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 3. 0:12Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа7 сар 3. 0:102024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 0:07Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 0:03Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа7 сар 3. 0:00Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй7 сар 2. 23:57У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг авто зогсоол, явган хүний зам болгон тохижуулж байна7 сар 2. 23:54Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 2. 23:52Зайсангийн эцсийн уулзварт Хан-Уул дүүргээс такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулан барьсан авто замын арлыг татан буулгана7 сар 2. 23:50“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно7 сар 2. 23:47Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 1. 23:382024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.7 сар 1. 23:33Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа7 сар 1. 23:27Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 сар 1. 23:20“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа7 сар 1. 23:15Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо7 сар 1. 23:11Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав7 сар 1. 23:05“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв7 сар 1. 23:01Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 1. 22:57Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ7 сар 1. 22:53
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.