“Талбайн савдгууд” буюу Монголыг хорлогчдод төр төмөр нүүрээ үзүүлэх үү


1-р сарын 24
20 цаг 56 минут

         Хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2025.01.24) УИХ-ын чуулган дээр “Ураны гэрээ, Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр зам барих тухай гэрээ байгуулах үед жагсаал цуглаан зохион байгуулж, гадаадын бүртгэлгүй дугааруудаас УИХ-ын гишүүд рүү мессэж илгээх зэрэг нөлөөллийн ажил явсан байхыг үгүйсгэхгүй. Энэ бол гацаагчдын олон жил явуулсан хуучин технологи гэдгийг мартаж болохгүй. Төсөл бүрийг эсэргүүцэж, ордон тойрч жагсдаг 20 хүн бий. Тангадын хараал гэдэг шиг өөрөө юм хийхгүй, өрөөлийг ч ажиллуулдаггүй байдлаа боль” хэмээх сануулгыг “Гудамжны улс төрийн бүлэглэлүүд”-д өглөө. Мега төслүүдийн сургаар дахин амилсан “Үлгэрийн баатрууд”-д хандаж байр сууриа ийнхүү хатуу илэрхийлэв. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулж, мөрийн хөтөлбөрөө “Хурдтай хөгжлийн төлөө Зориг” гэж нэрлэсэн. Монголын улс төрийн гурван нам гүйцэтгэх засаглалыг бүрдүүлж, Монгол Улсыг хөгжүүлэх 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласны эхний гурав нь шинэ оны өмнөхөн гарааны зурхайгаас хөдөлсөн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хөгжлийн төслүүдээ хөдөлгөж эхэлснээ мэдэгдсэний дараахан гудамжны улс төр ширүүсч, Төрийн ордныг чиглэсэн төлбөрт жагсагчдын хашгираан чангарсан. Харин үүний өмнөхөн буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ховд аймгийн Халзан бүрэгтэй орд дээр хэрэгжих төслийг эсэргүүцэж, мөнөөх захиалгат эсэргүүцэгчдийн зарим нь бусдын биед халдсан хэрэг гарсан юм. “Цагдаа шалгаж байгаа” гэх ч хариуцлага тооцож чадаагүй л байна. Эх орончдын дүрд хувирсан хөлсний жагсагчдын үйлдэл, зорилго Монгол Улсын төлөө юү гэвэл, тийм биш...  

            Монголын нийгэмд гудамжны улс төр цэцэглэж, төв талбайг гол тайзаа болгосон хүмүүс өөр өөрсдийнхөө дүрд уран чадварлаг тоглосоор гарц ирцгээсэн нь 2000 оны дунд үеэс... Иргэний хөдөлгөөнөөр овоглосон тэр хүмүүс бол Ж.Батзандан, О.Магнай тэргүүтэн байв. Шар алчуураар ижилсэж, хоолойгоо шахан орилж, нударга зангидан жагсаж байсан тэд Төрийн ордон руу улаан лооль шидэж, бөмбөр нижигнүүлэн сүрийг үзүүлж байсан агшин гэрэл зурагт үлдсэн. Жирийн иргэд ч итгэмтгий, гэнэн байж. Нэгэн кинонд Гитлер толины өмнө зогсож байгаад нүүрээ янз бүрээр хувиргаж, уран илтгэлээ давтаж, нацист ёсолгоо хийж, товчхондоо олны өмнө гарах “жүжиглэлт”-ээ давтаж буй хэсэг гардаг шүү дээ. Иргэний хөдөлгөөн, эх орон, шударга ёс гэдэг үгсийг эрх мэдэлд хүрэх тарни болгосон дээрх нөхдүүд ч тэр кино жүжигчнээс дутахгүй жүжиглэж, хүссэндээ хүрч төрийн өндөр албан тушаалд дэвшицгээснийг уншигчид мартаагүй байх. Харамсалтай нь Монголын улс төрд ийн зүгээ олж, зүсээ хувиргасан популистууд, шантаажчид, эх оронч нэр зүүсэн урваач шарваач нар, хөгжлийн төслүүдийг онилсон луйварчдын цуваа зогссонгүй. Төв талбайгаас хөдөө орон нутгуудад хуваагдаж, уран, төмөр зам, нүүрс, орд газрууд гэхмэтчилэн өөр өөрсдийн гэсэн сэдэвтэй болж, Төрийн ордон, Оюутолгой, Дорноговь, Ховд зэрэг аймгуудад төлбөрт жагсаал цуглаанаа хийх “эзэмшил газрууд”-тай болжээ. Сошиалд хэн чанга орилж, өглөө, оройгүй улстөрчдийг нэр цохон муулж чадсан нь олон дагагчтай болж, бүр инфлүүзэр буюу нөлөөлөгч болдог боломжийг ч тэд алдсангүй. Гэнэн итгэмтгий ардуудын тархийг угааж, хууринан шуугиулж чаддаг нь өөрсдийгөө инфлүүзэр гэж нэрлэсэн лаивчдын уран мэх. Утасны цаанаас “Манайхаан, ороод ирээрэй” хэмээн урин дууддаг тэдгээр инфлүүзэрүүд улс төрийн намуудад худалдагдаж, зарим нэгний хоржоонтойхон нэрлэсэнчлэн “Талбайн савдгууд” болон хувирдаг нь ч нууц биш. Гэвч эх орон, ард түмний нэр барьсан захиалгат жагсагчид, лаивчид, инфлүүзэрүүд нийгмийн оюун санаа, Монголын хөгжил учруулж буй хохирол нь багагүй. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны хуралдааны үеэр эрт илрүүлгийн үр дүнг танилцуулах үеэр “21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын шинж илэрсэн” гэх олныг сэртхийлгэм мэдээллийг өгчээ. Үүний цаад шалтгаан цахим хэрэглээтэй холбоотой гэвэл нэг их хилсдэхгүй биз. Олны анхаарлыг татахын тулд эрээ цээргүй үг яриа, үйлдэл хөдөлгөөн хийж, ёс бус хараал урсгаж, улстөрчдийг зүхэж, Монголын ирээдүй ямар ч гэрэл гэгээгүй мэт сурталдах лаивчдын хор нөлөө энэ бол... Гар утсаар зэвсэглэж, “Лаив хийж байна шүү” хэмээн төрийн албан хаагчдыг айлгаж, төсөл, хөтөлбөрүүдийг гацаах, зогсоох хөлсний армийнхны нийгэмд үзүүлж буй эффект ч ийм хортой. Тиймээс том төслүүд, орон нутагт үйл ажиллагаагаа явуулж буй уурхайнуудын аман дээр захиалгат жагсаал хийж, ашиг хонжоо олдог шантаажны бүлэглэлүүдэд төр төмөр нүүрээ харуулах цаг болсон болов уу. Эрх мэдэлтнүүд айх тусам хөлсний арми хүрээгээ тэлж улам олуулаа болно. “Цэр нь цээжинд Бөөр нь бөгсөнд” гэдэгчлэн мега төслүүдийн сургаар амилдаг “Талбайн савдгууд”-д хариуцлага тооцох цаг болжээ.  

                                                                                                                                                     Ж.Болд



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой9 цаг 35 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ9 сар 24. 15:19Г.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа9 сар 24. 14:33Букерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ9 сар 24. 11:50Орон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ9 сар 24. 11:45УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ9 сар 24. 10:54Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа9 сар 24. 10:51Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа9 сар 24. 10:42Геологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ9 сар 24. 10:38Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна9 сар 24. 10:35Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна9 сар 24. 10:04Ерөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ9 сар 24. 9:47Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа9 сар 24. 9:09УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 сар 24. 9:03Цаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно9 сар 24. 9:01С.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.