Улсын ерөнхий прокурорын газрын холбогдох албан тушаалтан өнөөдөр (2025.01.27) “Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллагдсан асуудалд прокуророос эсэргүүцэл бичсэн. Тэрбээр өдгөө Багануур дүүрэг дэх 427 дугаар хорих ангид ял эдэлж байгаа” гэж мэдээлэв. Б.Махбал нь ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Г-ийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдсон. Шүүхээс түүнд 2020 онд 11 жилийн ял оноосон юм. Гэсэн хэдий ч 2023 онд Б.Махбалыг магадлангаар сулласан гэдгийг шүүхээс мэдээлж байлаа.
Д.Мөнх
Сэтгэгдэл бичих