“Министр тауэр” дахь оффис, Ар гүнт дэх хаус хоёрт шүүхтэй холбоотой юу болдог вэ?!


1-р сарын 28
9 цаг 14 минут

       Зургаан жилийн өмнө, 2019 оны зургаадугаар сарын 26 нд ШЕЗ-ийн саналаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг гарч байв. Тэдний зарим нь Салхитын мөнгөний ордыг булаалдсан гадаадын иргэдээс авлига авсан байлаа. Тэр нь хоёр жилийн дараа шүүхээр тогтоогдсон. Мөн 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны хөл хориотой үед нэр бүхий зургаан шүүгч “Энканто” хотхонд өмгөөлөгч Б-той хамт хонож, архидан согтуурсан асуудал гарсан.

Үүнийг 2022 онд Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэсэн. Гэтэл 2025 оны эхний өдрүүдээр “Энканто” саунд нэгэн шүүхийн шийдвэрийг тохирох уулзалт болсон” гэдэг мэдээлэл цацагдсан.

Ерөнхийдөө, “Тэнд видео жастис явагдсан” гэдэг нэр томьёотой яригдаж байгаа тэр явдалд хэн ч хариу өгөөгүй байна. Энэ мэтийн шүүгч нарын ёс зүйтэй холбоотой мэдээлэл хуучраагүй байтал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс эхлээд дахиад нэг ноцтой зүйл яригдаад уналаа. Албан бус мэдээлэл, гэхдээ Монгол төрийн гурван засаглалын нэг болох шүүхтэй холбоотой таагүй зүйл яригдах нь шударга ёстой харшилж сонсогддог. Тэр нь явсаар шүүхийн нэр хүндэд л сэв суулгаад дуусдаг.

Жишээ нь, 2024 оны сүүлчээр УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатарыг Хөгжлийн банкны хэргээр буруутгасан шийдвэрийг гаргасан. УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь шүүхээс “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутад тооцогдож байгаагүй” гэсэн лавлагаа тодорхойлолтыг СЕХ-нд хандаж гаргаж өгсөн.

Тэгсэн атлаа УИХ-д сонгогдонгуут нь “Буруутай” хэмээсэнд олон нийт "Улс төрийн шийдвэр" гээд эргэлзээтэй хандаж байна. Тиймээс шүүхийн талаарх сүүлийн үеийн таатай бус мэдээллүүдийг ажиг сургийн түвшинд, сонссон дуулсан хэмжээндээ хүргэх нь зөв гэж үзэв. Тодруулбал, хотын төвийн “Министр тауэр” дахь нэгэн оффис, мөн хотын захын Ар гүнт дэх хауст шүүхтэй холбоотой маш ноцтой үйл явдлууд өрнөдөг. Тэнд чухам юу болдог нь одоохондоо тодорхойгүй байна. Бас “Монголын шүүх “Ихэр гурвын бүлэглэл”-тэй болсон” гэдэг яриа ч чих дэлсээд авлаа. Гэхдээ эдгээр нь одоогоор бүрэн бус мэдээлэл буюу “бор шувуу” гэдгийг тодруулах нь зүйтэй биз ээ. Ямартай ч “Шүүхийн дээд түвшний хүмүүстэй холбоотой” гэх эдгээр бүрхэг мэдээлэл удахгүй ил тодорхой болох тухай ярьж байна. Бид ч эдгээр мэдээллийн мөрөөр сурвалжилж дэлгэрүүлэн олж мэдвэл нэн даруй хүргэх болно.

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.