Монгол дархны ур хийц шингэсэн "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэв


1-р сарын 28
11 цаг 42 минут

      Хүн гүрний түүх, эртний Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах зорилготой "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд танилцуулах ёслол өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.

Тус ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаатар, Дэлхийн монголчуудын Уламжлалт шатрын холбооны тэргүүн Г.Баатар болон бусад зочид төлөөлөгч оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар нээлтийн үеэр хэлэхдээ, Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийн хүрээнд монгол уран дархны дахин давтагдашгүй бүтээл болох "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг танилцуулж байгаа болохыг тэмдэглэв.

“Шидирэв” урлангийн захирал, урлаач Р.Баясгалан “Энэхүү бүтээлээ 2003 онд эхлүүлж байлаа. Тухайн үед судалгаа шинжилгээний бүтээл ховор байсан цаг. Гэтэл өнөө цагт Хүннү гүрний нийслэл Луутын туурийг малтлагаар ил болголоо. Үүний зэрэгцээ Монгол шатрын туульс уншигдаад эхэллээ. Монгол дархны ур хийц шингэсэн Хүннү эрдэнийн шатар өнөөдөр хүн зоны өмнө дэлгэгдлээ. Би энэхүү бүтээлээ урлахын тулд амьдралынхаа 20 жилийг зарцуулсан байна.  Эл бүтээлээрээ хүн төрөлхтний оюуны цангааг тайлагч шатар нь монгол орноос гаралтай гэдгийг батлах зорилгыг агуулсан” хэмээлээ.

ОХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, эртний шатар судлаач А.Батзориг “Олон улсад шатрыг 1500 жилийн түүхтэй гэж үздэг ч шатар нь бидний өвөг дээдэс Хүннү нараас үүсэлтэй болох нь хэд хэдэн баримтаар тогтоогдоод буй. Тэгэхээр шатрын үүслийг түүнээс ч өмнөх цаг хугацаанд авч үзэх болоод байгаа юм. "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-т эртний судруудад бичигдсэн агуулгууд тодорхой хэмжээгээр шингэсэн байгаа нь гайхалтай сонин үзэгдэл болж байна” гэлээ. Ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Монгол Улсын Гавьяат тамирчин, ууган их мастер Б.Хатанбаатар нар хүндэтгэлийн нүүдэл хийв.

Уг шатрыг урлахдаа Монголын нутгаас олдсон олдворуудаас эх санаа авч бүтээсэн бөгөөд монгол дархны уран нарийн хийц, орчин үеийн технологитой хослуулснаараа онцлог аж. Шатрын хөлөг нь 61.3 кг жинтэй, 82 см-ийн урт, өргөнтэй, 30 см-ийн өндөртэй. Шатрын авдар нь 49.9 кг-ийн жинтэй, 64 см-ийн урттай, 40 см-ийн өргөнтэй, 45 см-ийн өндөртэй. Шатрыг алт мөнгө, байгалийн үнэт чулуу зэргээр бүтээсэн ба ирэх гуравдугаар сард Хонконгт болох дуудлага худалдаанд оролцуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс гуравдугаар сарын 12-ныг хүртэлх хугацаанд дэлгэж үзэгчдэд хүргэж буй нь энэ юм.

Урлаач Р.Баясгалан өмнө нь Монгол Улсын Үндсэн хууль, Монголын нууц товчоо, Төрийн ордны Хүндэт дэвтэр зэрэг бүтээлийг алт мөнгө, эрдэнийн чулуугаар бүтээсэн нэгэн юм.

 

Эх сурвалж: Б.Туул "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв1 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог1 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг2 цаг 1 минутын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ2 цаг 13 минутын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан4 цаг 42 минутын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно4 цаг 49 минутын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа5 цаг 48 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ5 цаг 51 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ5 цаг 56 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ6 цаг 47 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв6 цаг 50 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ8 цаг 44 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо8 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав9 цаг 32 минутын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно9 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан9 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.