Төрийн банкны КИОСК машинаас төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо


1-р сарын 28
13 цаг 22 минут

       Төрийн банк, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ. Энэхүү санамж бичгийг байгуулснаар иргэд Төрийн банкны салбар нэгжүүдэд байрлах КИОСК машинаас төрийн 12 байгууллагын 66 төрлийн лавлагаа мэдээлэл, тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломжтой болох юм.

“Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газaр”-аас төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа төдийгүй энэ удаа Монгол орон даяар хамгийн олон салбар нэгж хамгийн олон харилцагчтай Төрийн банктай хамтран ажиллаж байгаа нь төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн сайжруулахад нэг шат ахисан томоохон үйл явдал юм.

Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээнд Төрийн банкны Бизнес хариуцсан Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Сугар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Арга хэмжээний үеэр талууд төр, хувийн хэвшил хамтран цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн цаг хугацааг хэмнэх, цаасны хэрэглээг бууруулах, хариуцлагатай, тогтвортой хэрэглээг дэмжихэд чухал ач холбогдолтой болохыг онцолж байна.

Мөн энэ төрлийн үйлчилгээг мэдээллийн технологийн дэд бүтэц хөгжсөн дотооддоо тэргүүлэгч банкаар дамжуулан олгох боломжтой болж байгаа нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад бодитой дэмжлэг болж байгаа аж.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсээсээ хаашаа ч явсан 20 минутад төрийн үйлчилгээг авдаг байх стандартыг 486 байршил дахь “ХУРДАН” цэг, 237 байршил дахь “ХУРДАН” киоск машин, хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээр тус тус дамжуулан хүргэж байгаа билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ1 цаг 51 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ1 цаг 56 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа2 цаг 11 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ2 цаг 20 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ3 цаг 22 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ3 цаг 55 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ5 цаг 13 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ5 цаг 24 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 32 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан5 цаг 56 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.