Хүний аминаас үнэтэй өв соёл байж болох уу


1-р сарын 29
9 цаг 59 минут

       Сүүлийн өдрүүдэд өвөл, хаврын морин уралдааныг сэргээх ёстой, ёсгүй гэсэн маргаан олон нийтийн дунд өрнөөд буй. “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээх эсэх  нь өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тодорхой болох юм.

Уяачдын зүгээс хаврын уралдаан болох Дүнжингарав уралдааныг сэргээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, Сүхбаатарын талбайд морьтой жагсаал ч зохион байгуулсан. Монголын морин спорт уяачдын холбоо нь 21 аймаг 330 сум, 9 дүүрэг, нийслэлд салбар зөвлөлтэй хамгийн том холбоо бөгөөд 440 мянга орчим гишүүдтэй аж.

Өвөл, хаврын морин уралдааныг зохион байгуулж болохгүй, амины үнэтэй гашуун сургамж, сэтгэл эмзэглэм тоо баримт бий.

Тодруулбал, 1996-2019 онд хурдан морины уралдааны явцад нийт 40 хүүхэд амь насаа алдаж, зохион байгуулагч болон оролцогч талууд хүний амь насыг болгоомжгүйгээр хохироож хууль зөрчсөн. Тухайлбал, 2018 онд 491 уралдаан болж 11328 хүүхэд унаж уралдсанаас 661 нь мориноос унасан 98 нь бэртэж гэмтсэнээс хоёр нь хөгжлийн бэрхшээлтэй болж, нэг хүүхэд амиа алдсан.

2019 оны нэгдүгээр сарын 12-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд морины жүчээнээс морьтойгоо буцаж явсан 10 настай хүү 20-30 метрийн зайтай соёолон насны морины сунгаанаас ханарч давхисан моринд дайрагдан нас барсан.

“Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай” тогтоолын төслийн ХНХ-ын сайдын танилцуулгад хурдан морины уралдаантайгаар хүүхдийн эрх зөрчигдсөн, амь нас эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлсөн жишээ баримтуудыг тодорхой дурдсан. Жишээлбэл, хүнд бэртэл авсан хүүхдийн ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй болж, хөдөлмөрийн чадвараа алддаг. Түүнчлэн, уралдаанч хүүхдүүдийн 20-30 хувь нь боловсрол эзэмшиж чадахгүй, эцэг эхээсээ хол, айлд амьдарч, цалинтай болон цалингүйгээр хурдан морь унаж байгаа зэргээр эрх нь зөрчигдөж буй юм.​ 

Иймд 2017 онд "өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг зөрчиж байна” гэсэн үндэслэлээр 7 ТББ-ууд нэгдэж Захиргааны хэргийн шүүхэд Засгийн газрыг хариуцагчаар татан, унаач хүүхдийн эрх ашгийн төлөөх өмгөөллийг эхлүүлж байсан. ​Ингээд 2 жилийн турш үргэлжилсэн гурван шатны шүүх хурал, иргэдийн тэмцэл, иргэний нийгмийн байгууллагуудын нөлөөллийн ажлын үр дүнд 2019 оны нэгдүгээр сард болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг хориглох тухай"  тогтоолын төслийг баталж байв. Уг тогтоол нь хүүхдийн эрхийг хамгаалж, хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийн устгах зорилготойгоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-ний хугацаанд морины уралдаан, сунгаа, үсэргээ зэргийг зохион байгуулахыг хориглосон аж.

Давтагдах учиргүй түүх гэж бий. Гэтэл морин уралдаан зөвшөөрөгдсөн хугацаанд явагдаж байгаа ч өнөөдрийг хүртэл хүүхдийн эрхийг тодорхой хэмжээнд зөрчсөөр ирсэн. 

Энэ талаар ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан “2022 онд 16 хүүхэд мориноосоо унаж хүнд бэртэл авсан. Түүнчлэн, 6 хүүхэд нас барсан. Харин 2023 онд 71 хүүхэд хөнгөн гэмтэл, 19 хүүхэд хүнд бэртэл авсан. Мөн 2024 онд 212 хүүхэд мориноосоо унаж 87 хүүхэд хөнгөн, 5 хүүхэд хүнд бэртэл авсан гэдэг тоо байна. Уралдаанд бэлдэх буюу үсэргээ, сунгааны үед 2024 онд 4 хүүхэд нарсан. Уяачдын 10 гаруй хувь нь л өөрийн хүүхдээр морио унуулдаг. Үүнээс гадна 2002 хүүхэд цалин урамшуулал авдаг эсэх нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, энэ талаар гэрээ байхгүй. Энэ нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг байж болзошгүй” гэсэн юм. 

Үүгээр зогсохгүй НҮБ-ын Хүүхдийн сангаас хийгдсэн “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх судалгаа”-ны үр дүнд хаврын уралдааны үеэр хүүхдүүд 30 хүртэл хоногоор хичээлээс чөлөө авах, таслах байдал элбэг талаар дүгнэжээ. Хурдан морь унуулах шалтгаанаар хичээлээс чөлөө олгохыг хориглох талаар сургуулийн захиргаа, холбогдох албаны хүмүүсээс багш нарт даалгадаг хэдий ч хурдан морины эзэд тухайн аймаг сумынхаа эрх мэдэлтэй, нөлөө бүхий хүмүүс байдаг тул хурдан морийг нь унаж уралддаг хүүхдийг нь хичээлээс чөлөөлж явуулах даалгавар өгч (утсаар ярьж дарамтлах зэрэг), багш, сургуулийн ажилтнууд даалгаврыг нь үг дуугүй биелүүлэх тохиолдлууд ч гардаг байна.

Хүүхэд Үндсэн хуулиар баталгаажсан амьд явах, сурч боловсрох эрхээ бүрэн эдлэх эрхтэй. Тэдний халдашгүй дархан байдалд өв соёл нэрийдлээр халдаж болохгүй.

 

Эх сурвалж: Ганхуяг ХЭРЛЭН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Г.Занданшатар: 2027, 2028 оны ялалт бол зүгээр нэг улс төрийн зорилт биш11 сар 15. 15:40Г.Занданшатар: “Шинэ итгэл – Эрс шинэтгэл” иж бүрэн бодлогыг дэвшүүлэн ажиллаж байна11 сар 15. 15:24Монгол Ардын намын 31 дүгээр Их хуралд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт ирүүллээ11 сар 15. 15:2017.9 их наяд төгрөгийн орлогын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажиллахыг үүрэг болгов11 сар 14. 19:54Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа11 сар 14. 19:47Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн төсөв батлагдлаа11 сар 14. 19:44Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ11 сар 14. 19:37УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа11 сар 14. 19:30“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт тав дахин нэмэгдлээ11 сар 14. 19:24“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-ын гишүүд дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ11 сар 14. 13:142026 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулж Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч байна11 сар 14. 13:00УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ирцийн мэдээ11 сар 14. 11:36БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа11 сар 14. 10:18Ши Жиньпин G20-ийн уулзалтад оролцохгүй11 сар 14. 9:43Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх нутгаар зуд болох төлөв гарчээ11 сар 14. 9:36Ц.Түмэнбаяр: Бидний хэрэглэж буй хоёр төрлийн түлш угаартах эрсдэл өндөртэй байна11 сар 14. 9:16“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ11 сар 14. 9:09Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн11 сар 14. 8:57Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа11 сар 13. 17:35“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ11 сар 13. 17:28Ж.Энхбаяр: Би МАН-ын даргад өрсөлдөхгүй, УИХ-ын дарга ч болохгүй11 сар 13. 15:28Оюутолгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 300 гэрч дууджээ11 сар 13. 15:23“what3words” апплейкшн таныг эрсдэлээс хамгаална11 сар 13. 12:54Алтны үнэ 4200 ам.доллароос давжээ11 сар 13. 11:09Авлигыг мэдээлэх 110 дугаараар 136 дуудлага хүлээн авав11 сар 13. 10:29УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ирцийн мэдээ11 сар 13. 10:25Эмч нар ажил хаялтаа нэг хоногоор хойшлуулжээ11 сар 13. 10:06Э.Боргил: Монголчууд даруухан дүр төрхтэй мөртлөө яг талбай дээр өрсөлдөхдөө ирвэс, арслан мэт гэсэн шүү дээ11 сар 13. 10:01ЧУУЛГАН: “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай“ тогтоолын төслийг хэлэлцэнэ11 сар 13. 9:52Монгол Улс 177 улстай худалдаа хийжээ11 сар 13. 9:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.