Дорноговь аймгийн төв Сайншанд сумаас баруун хойш 70 гаруй км-т Олдохын тал хэмээх мал бэлчээрлэхэд таатай нутаг байдаг.
Энд тус аймгийн Сайхандулаан, Айраг сумын малчид нутагладаг. Өвлийн хүйтэн өдрүүд шувтарч ирж яваа цагийн өнгийг дуудаж Олдохын талд шинэ төл мэндэлжээ. Хэдхэн хоногийн өмнө орсон цаснаар хар халзан хонь хургалж шар халзан хурга гаргасан байна. Эх нь жилбэ сайтай тул хурга ч товир гарчээ.
Дорноговь аймгийн нутгаар энэ жил цас багатай, бэлчээр хүрэлцээтэй, дулаан сайхан өвөл болж байна. Тус аймаг өнгөрсөн жил 1.4 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 800 орчмоор буурсан юм. Харин 660 орчим мянган толгой хонь буйгаас тал орчим нь төллөнө.
Эх сурвалж: Х. Эрдэнэбулган "Монцамэ" агентлаг
Facebook
Twitter
Youtube


Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна
Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн.gif)

Сэтгэгдэл бичих