Зургаахан шүүгчийн “нууц” ба 600 шүүгчийн нэр хүнд


1-р сарын 30
9 цаг 58 минут

        Монголын төрийн эрх мэдлийн гурван засаглал байдаг. Түүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл багтдаг. Тэдний хоёрынх нь хооронд нэг ийм зөрчил яваад удсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд нь “Зарим шүүгч авлигачдыг хамгаалж, өөрсдөө авлигад холбогдож байна” гэж мэдэгддэг. Шүүх засаглалын удирдах байгууллага ШЕЗ “Энэ нөхөрт хариуцлага тооцож, Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдүүлэх хэрэгтэй” гэж хуралддаг.

Хамгийн сүүлд, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд “Одоо байгаа ерөнхий шүүгч Д.Ганзориг солигдоогүй үед нэг ч газрын наймаачинд хариуцлага тооцож чадахгүй.

Энэ бүх газруудын цаана нууцаар байранд орсон. СӨХ-той хуйвалдсан хүмүүс бүгд шүүгч нар байгаа. Шүүгч нар хэргээ ч шийдэж чадахаа больсон. Тийм учраас би парламентыг уриалж байна. Үүн дээр сонсгол хийх ёстой. Олон нийтийн мэдэх эрхийг хангах ёстой. Тэр шүүгч нарт хандаж хэлэхэд Ерөнхий сайдыг огцруулах гээд Ерөнхий зөвлөлийн гишүүдээ архидуулаад явж байхын оронд наад авлигачидтайгаа тэмц. Мега төслүүдийн ард байгаа бүх шүүгчийн асуудлыг нэг л өдөр парламент ярина гэдэгт би огт эргэлздэггүй. Шүүгч нар нь өөрсдөө авлигач, тэд нар яаж авлигатай тэмцэх юм. Мега төслүүдийн ард байгаа бүх зүйл Захиргааны хэргийн шүүх дээр гацсан. Тавантолгой цахилгаан станц шүүх дээр л гацсан” гэсэн юм. Харин шүүх энэ сарын 27-ны даваа гаригт ШЕЗ-өөс “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдааны явцад шүүх, шүүгчийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийснийг ШЕЗ-ийн 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд уг мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүнд, хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн.

Тодорхой эх сурвалжгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл нь шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд харш, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах үр дагавартай юм. Иймд ШЕЗ-өөс хууль ёсыг дээдлэхийг Ерөнхий сайд Танд мэдэгдье” гэсэн мэдэгдлийг гаргав.

Мөн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мэдэгдэл гаргасан байна. Түүндээ “Ерөнхий сайдын мэдэгдлүүдэд удаа дараа дурдагдсан “Захиргааны шүүхийн шүүгч нар авлигад байр авсан” гэх асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, ноцтой мэдээлэл бөгөөд АТГ, ЦЕГ зэрэг гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд мөрдөн шалгах байгууллагуудаар шалгагдан тогтоогдох, хуульд заасан зохих журмаар шийдвэрлэгдэх бүрэн боломжтой байхад хууль ёсны арга замаар асуудалд хандахгүйгээр, олон нийтэд хандаж “Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар авлига авдаг”, “Байрыг орцоор нь шүүгч нар авсан байгаа”, “Шүүгчтэй хуйвалдсан СӨХ”, “СӨХ-ны ард байгаа шүүгч” гэх зэргээр тодорхой нэр хаяггүй мэдэгдэл удаа дараа хийж, Захиргааны хэргийн шүүхийн хууль ёсны үйл ажиллагааны эсрэг олон нийтийг турхирч байгааг эсэргүүцэж байна. Шүүн таслах ажиллагааны тоон мэдээ, бодит баримтуудаас үзвэл, “Мега төслүүдийн 60 хувь шүүх дээр шийдэгдсэн”, “Бүх мега төслүүд захиргааны шүүх дээр гацаж байна”, “Төслүүдийг нь шүүх гацаагаад байгаа” гэх Ерөнхий сайдын мэдэгдэл бодит үнэнд нийцэхгүй болно. Түүнчлэн, “Шүүгч тендер авсан”, “Авлига авч тендерийн хэрэг маргаан шийдвэрлэсэн” асуудлын талаар мэдсэн, мэдээлэл авсан тохиолдолд аливаа этгээд уг асуудлаар гэмт хэргийг шалгах, мөрдөх үүрэгтэй байгууллагад мэдээлэл, баримтаа өгч шалган шийдвэрлүүлэх үүрэгтэй, ийм гэмт хэрэг, сахилгын зөрчил үйлдсэн гэх сэжүүр, баримт байгаа бол холбогдох шүүгчийн талаарх мэдээллийг зохих байгууллагад нь өгч шалгуулах арга хэмжээ авахын оронд УИХ-ын нээлттэй чуулганы хуралдаанд болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хариуцлагагүй мэдээлэл удаа дараа хийж байгаа нь шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулах, шүүхийн бие даасан, хараат бус байдалд нөлөөлөх үр дагаварт хүрч болохыг дурдах нь зүйтэй” гэжээ.

Эндээс нэг зүйл харагдаж байна. Тэр нь, Ерөнхий сайд “зарим шүүгч”-ийн эвгүй асуудлын тухай ярьж, ШЕЗ болон Захиргааны шүүхээс “шүүхийн нэр хүнд, хараат бус байдал”-ыг хамгаалж мэдэгдэл гаргажээ.

Өөрөөр хэлбэл, нэг талаас зургаан шүүгчийн “нууц”-ыг хөндөхөд нөгөө талаас “шүүхийн нэр хүнд”-ээр хамгаалж байгаа дүр зураг харагдаад байгаа юм. Ерөнхийдөө, “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” гэдэг л болчихсон хэрэг л дээ. Гэхдээ олон нийт ойлгож хараад байгаа шиг шүүгч нар өөрсдөө бас үүнийг ухах учиртай. Шулуухан хэлэхэд, хуулийн дээгүүр алхдаг хэдхэн шүүгчийн хувийн зан чанар, биеэ авч явах байдал, ёс суртахууны тухай яригджээ. Хэрэв Ерөнхий сайдын хэлсэн фактыг бүх шүүгч үйлддэг бол энэ шүүх байгууллага чинь яаж ингээд байж байх вэ дээ. Мэдээж хэрэг, энэ нь Ерөнхий сайдын хэлсэн үг болохоор зүгээр нэг гудамжны дэл сул яриа гэж харагдахгүй байна. Тэр агуулгаараа, тэдгээр тав, зургаа буюу хэдхэн шүүгчийн асуудал илүү тодорхой яригдах биз. Харин тэр цагт зургаахан шүүгч нь шүүх эрх мэдлийн нэр хүнд болоод 600 шүүгчийн нэрээр бамбай хийгээд үлдэж байгаа нь харамсалтай л явдал болж хувирах вий. Учир нь шүүхийн нэр хүнд нь шүүгч бүрийнхээс нийлж бүрддэг. Урьд нь улс даяар мэдэгдсэн зохисгүй үйлдлүүдийг зарим шүүгч гаргаж шүүх болон Шүүхийн сахилгын хороо асуудлыг шийдэж л байсан.

Ганцхан жишээ дурдахад, ковидын үеэр нэр бүхий шүүгч нар өмгөөлөгч, мөрдөх байгууллагын гүйцэтгэх ажилтнуудтай “уулзсан” талаар нийтээрээ мэднэ.

Тэр асуудлыг Шүүхийн сахилгын хороо хэлэлцэх үед нэг шүүгч нь “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26.2-т заасан Шүүгчийн халдашгүй байдал, Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасан Шүүгчийн халдашгүй байдал, Эрүүгийн хуулийн 13.8 дугаар зүйлд заасан Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрсний бичлэг хийж дамжуулах, тараах, 13.10 дугаар зүйлд заасан Хувь хүний нууцад халдах, 13.11 дүгээр зүйлд заасан Хувь хүний нууцыг задруулах, 13.12 дугаар зүйлд заасан Хууль бусаар мөрдөж мөшгөх, 13.14 дүгээр зүйлд заасан Худал мэдээлэл тараах, 21.13 дугаар зүйлд заасан Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчих гэж заасныг тус тус зөрчиж, 2021 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр олон нийтийн цахим хэрэгсэл болох фэйсбүүк, твитер зэрэг цахим хуудсаар “Хонгилын шүүгч нар, шүүхийнхний завхайрал” гэх мэтээр тэр өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх ... хотхоны ... тоотод болсон найз нөхдийн цугларалтын бичлэгийг тус байрны СӨХ-ны хяналтын камераас хийж аван, хууль бусаар мөрдөн мөшгөж, олон нийтэд хууль бусаар тараасан хууль зөрчсөн явдалд миний бие Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу мэдэгдээгүй анхаарч үзнэ үү.

Миний бие уг асуудалд холбогдсондоо маш их харамсаж байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэж байв. Харин Шүүхийн сахилгын хороо шийдвэр гаргахдаа “Холбогдох шүүгч нар Ковидоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу хөл хорионы хязгаарлалтын үед, ажлын өдөр, ажлын цагаар олноороо цуглан, өмгөөлөгч болон АТГ-ын ажилтантай уулзаж, архидан согтуурсан нь шүүгч нийтээр дагаж мөрдөх хууль, Засгийн газрын шийдвэрийг биелүүлээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид хамаарах “өмгөөлөгч”, “АТГ”-ын ажилтантай “найз нөхөд” нэрийн дор уулзсан. Мөн “Шүүгч болон бусад этгээд нь цахилгаан шатанд биеэ зохисгүй байдлаар авч явсан нь олон нийтэд цацагдсан” зэрэг нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж, шүүхийг жигшин зэвүүцэх ард түмний дургүйцлийг бий болгосон, шүүхийн өндөр нэр хүндэд ноцтой хохирол учруулсан төдийгүй шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдэл гэж ойлгогдохоор байна” гэсэн байдаг юм. 

Эх сурвалж: Б.БАЯР “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.