Вашингтоны ойролцоо мөргөлдсөн онгоц, нисдэг тэрэгний осолд 67 хүн амь үрэгдлээ


1-р сарын 31
9 цаг 17 минут

      Вашингтоны ойролцоо агаарт мөргөлдөж Потомак голд унасан нисдэг тэрэг болон зорчигч тээврийн онгоцоос амьд хүн үлдэх найдвар тасарлаа.

Орон нутгийн цагаар лхагва гаргийн орой 21 цагийн үед АНУ-ын нийслэл Вашингтоны ойролцоо зорчигч тээврийн онгоц армийн цэргийн зориулалттай нисдэг тэрэгтэй агаарт мөргөлдөж, Потомак голд унасан осол гарсан. Агаарт осолдсон Американ Эйрлайнс компанийн Канзас мужийн Вичита хотоос хөөрсөн зорчигч тээврийн онгоцод 64 хүн байсан бол цэргийн нисдэг тэргэнд гурван цэрэг байжээ.

Осол гарсны дараа аврагчид эрэн хайх, аврах ажлыг эхлүүлсэн боловч одоогоор нэг ч хүнийг гаргаж авч чадаагүй байна. Нисдэг тэрэг болон зорчигч тээврийн онгоцууд голд унаад нилээд хугацаа өнгөрсөн тул ослоос амьд хүн үлдсэн гэх найдвар тасарлаа. Өөрөөр хэлбэл осолдож голд унасан агаарын тээврийн хэрэгслүүдэд байсан нийт 67 хүн амь үрэгдсэн гэж үзэж байна.

Лхагва гаргийн орой болсон осол АНУ-ын нутаг дэвсгэрт 2009 оноос хойш гараагүй агаарын тээврийн томоохон осолд тооцогдож байна. Американ Ийглийн 5342 дугаар нислэгийг үйлдэж байсан онгоц Рональд Рейган нисэх буудалд газардах гэж байгаад АНУ-ын армийн Хар харцага нисдэг тэрэгтэй мөргөлдсөн. Потомак голын ус тэсгим хүйтэн байгаагаас гадна аврагчид аврах ажиллагааг явуулахад өндөр эрсдэлтэй байгааг Үндэсний тээврийн аюулгүй байдлыг хамгаалах газраас мэдэгджээ. Пүрэв гаргийн оройны байдлаар Виржиниа, Вашингтон мужуудыг заагладаг Потомак голоос 28 хүний цогцсыг олсон байна. Зарим хэвлэлүүд 40 гаруй хүний цогцсыг олсон тухай мэдээлжээ. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна. Онгоцнуудын мэдээллийг бичдэг хоёр хар хайрцагны нэгийг олж Холбооны агаарын тээврийн газар ослын шалтгааныг тогтоох ажлыг гүйцэтгэж байна.

Дүрэм ёсоор ослоос хойш 30 хоногийн дотор урьдчилсан байдлаар ослын шалтгааны талаар мэдээлэх ёстой. Одоо мэдэгдэж байгаагаар Рейганы олон улсын нисэх буудлын хяналтын цамхаг агаарын тээврийн зохицуулалтыг бүрэн хангаж чадаагүйгээс болж осол гарсан байх магадлалтай байна. Рейганы нисэх буудлын ойролцоо агаарын зам, тээвэр хэт их ачаалалтай байдаг. Тиймээс оройн ээлжинд хяналтын цамхагт хоёр ажилтан байх ёстой. Гэвч агаарын тээврийн зохицуулалтыг хийдэг хяналтын цамхаг, удирдлагын хэсэгт ид ачааллын үед нэг хүн ажиллаж байсан гэдгийг тогтоожээ.

АНУ даяар хувийн, бизнесийн, Засгийн газрын гэх мэт төрөл бүрийн зориулалттай 20,000 орчим нисэх буудал байдаг. Вашингтонд гурван том нисэх буудал байдгийн нэг нь Рейганы нисэх буудал юм. АНУ-д үйл ажиллагаа явуулдаг томоохон нисэх буудлуудын хяналтын цамхагт ажиллах хүчний нөөц дутмаг байдаг талаар Нью-Йорк Таймс сонинд бичсэн байна. Нислэгийн хяналтын төв ганц ажилтан онгоцнуудын нисэх буудалд газардах болон нисэх буудлаас хөөрөх хөдөлгөөн, мөн нисдэг тэрэгний хөдөлгөөнийг бүгдийг зохицуулж ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл хоёр хүний ажлыг нэг хүн дангаараа гүйцэтгэж байснаас алдаа гарсан гэж таамаглаж байна.

Эх сурвалж: Eaglenews


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа3 цаг 9 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ3 цаг 12 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно3 цаг 15 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна7 цаг 53 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно7 цаг 56 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ8 цагийн өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ8 цаг 8 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ8 цаг 12 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ8 цаг 16 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо8 цаг 18 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ8 цаг 55 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа9 цагийн өмнөЧуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ9 цаг 5 минутын өмнөТөв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ9 цаг 11 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь9 цаг 14 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан9 цаг 18 минутын өмнөХаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.