УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжлийн зорилгод хүрэхэд судалгаа, мэдээлэлд суурилсан, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байна


1-р сарын 31
19 цаг 22 минут

       УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос өнөөдөр /2025.01.30/ олон улсын болон донор байгууллагуудтай санал солилцох, зөвшилцөх уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт зарим орны Элчин сайдууд болон НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Германы хамтын ажиллагааны байгууллагын төлөөллүүд оролцлоо. Тус дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, энэхүү уулзалт нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагаг бэхжүүлэх, хамтын хүчээр нэгдэж, хамтран үр дүнд хүрэх онцгой ач холбогдолтой юм. 2015 онд батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 он хүртэлх хөтөлбөрийн зорилгууд нь нийгмийн амьдралын бүхий л талд нөлөөлдөг.

Ядуурлыг бууруулах, чанартай боловсрол олгох, эрүүл мэндийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, тэмцэх зэрэг асуудлууд тулгарч буй боловч хүүхэд, тэдний хөгжил, хамгаалал хамгийн чухал асуудал гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрдөг. Эдийн засаг, нийгмийн халамжийн болон бусад салбарын бодлогууд үр нөлөөгөө бүрэн үзүүлж чадахгүй, улсын төсөвт ихээхэн дарамт учруулж байна. Түүнчлэн бага орлоготой өрхүүдийн хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудал зөрчигдөж байна. Тиймээс нарийвчилсан судалгаа, мэдээлэлд суурилсан, иргэд, хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийг шаардаж байгаа юм гэв.

Хэлэлцүүлэгт оролцогч талууд бүс нутгийн болон олон улсын туршлага, зөвлөмжөө хуваалцаж, дэлхийн шилдэг туршлагыг Монгол Улсын нөхцөл байдалд нийцүүлэн хэрэгжүүлэх боломж, өнөөгийн хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт тогтвортой хөгжлийн зорилтуудад хэрхэн нийцэж байгааг үнэлэх аргачлалыг боловсруулах талаарх санал бодлоо хуваалцлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.  

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Сэрэмжлүүлэг: Жолоодох эрхгүй этгээд бага насны хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ2 цаг 25 минутын өмнөМонгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ2 цаг 31 минутын өмнөЕрөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар дангаараа засаглаж, бүтцээ багасгаж, төсөвт тодотгол хийнэ гэжээ2 цаг 38 минутын өмнө172 дугаар цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг ашиглалтад орууллаа3 цаг 33 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь3 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан3 цаг 50 минутын өмнө“Улаанбаатар биенналь 2025”-ын хүрээнд “Монгол кино өдөрлөг” зохион байгуулж байна6 сар 9. 19:25Төрийн банк “Кинг Тауэр” цахим тооцооны төвийн нээлтээ хийлээ6 сар 9. 19:21Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилохыг МАН-ын бага хурал дэмжлээ6 сар 9. 19:18Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно6 сар 9. 19:04Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бэлтгэсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 9. 18:59Морингийн давааны төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.5 км авто замыг наймдугаар сард ашиглалтад оруулна6 сар 9. 18:55Г.Занданшатар: Миний үйлдэл үгнээс илүү байх болно6 сар 9. 18:15Т.Даваадалай: ТҮЦ түүхэндээ үүргээ гүйцэтгэсэн. Хотын асуудлыг улстөржүүлж болохгүй6 сар 9. 16:20Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ6 сар 9. 16:17Т.Даваадалай: Хатуу хог хаягдлыг боловсруулан хайрга, дайрга болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн6 сар 9. 16:12Гэмт хэргийн шинжтэй 121 гомдол, мэдээллийг шалгав6 сар 9. 14:29Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна6 сар 9. 14:07Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд хийж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 14:04МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлаар шийдвэрлүүлэхээр боллоо6 сар 9. 13:55Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн хувийн хэвшлийн түншлэгч сонгох сонгон шалгаруулалтын урилгад өөрчлөлт орууллаа6 сар 9. 11:37Харвардад суралцах гадаадын оюутнуудад үргэлжлүүлэн виз олгоно6 сар 9. 11:34ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалтын мэдээлэл өгөх хэлэлцүүлэг боллоо6 сар 9. 10:23Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна6 сар 9. 10:20Дамбадаржаа Дулааны станцын барилга угсралтын ажил үргэлжилж байна6 сар 9. 9:35ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ6 сар 9. 9:27Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна6 сар 9. 8:52МАН-ын Бага хурал 11.00 цагаас эхэлнэ6 сар 9. 8:50Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно6 сар 9. 8:47Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?6 сар 9. 8:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.