“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ


2-р сарын 4
9 цаг 12 минут

       “Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж, 2022 оны есдүгээр сарын эхээр ашиглалтад өгсөн. Харин үүнээс сарын дараа гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хил давж яваад өнөөг хүртэл Монгол Улсдаа буцаж ирээгүй байна. “Тавантолгой төмөр зам” ХХК-д 2022 оны сүүлчээр Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилж зургаан сар ажиллуулсан. Улмаар 2023 оны долдугаар сард Н.Будбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон.

Тэрээр өмнө нь “Монголын төмөр зам” ТӨХК, Хөгжлийн банкинд ажиллаж байв. Тэгвэл “Тавантоллгой төмөр зам” ХХК-ийн ТУЗ арваад хоногийн өмнө хуралдаад Н.Будбаярыг чөлөөлсөн байна.

Түүний оронд Б.Дүгэржавыг томилжээ. Энэ ихээхэн сонирхолтой ч гэх үү, сонин ч гэх үү томилгоо болжээ. Учир нь, Б.Дүгэржав Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад хоёр жилийн өмнө сүр дуулиантайгаар халагдаж байсан юм. Тодруулбал, Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын хуралдаанаар Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын “…Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан” гэх үндэслэлээр огцруулсан байдаг. Түүнийг тухайн үед бараг л “Том төслүүдийн дайсан” гэх нь холгүй цоллосон доо.

Эх сурвалжууд, “…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл болох Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг урагшуулах чиглэлд анхаарч, орон нутаг дахь зохион байгуулалт, менежментийн ажлыг Засаг дарга Б.Дүгэржавт даалгасан байна.

Тухайлбал, бүтээн байгуулалтын газар чөлөөлөлтийг хийх зэрэг үүрэг даалгаврыг өгчээ. Ингэхдээ Ерөнхий сайд өөрийн биеэр орон нутагт ажилласнаас гадна, цахимаар холбогдож удаа дараа үүрэг даалгавар өгч байжээ. Гэтэл Засаг дарга Б.Дүгэржав нь Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй учраас ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна” гэж мэдээлж байв.

Ажилгүй болсных нь дараа “…Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа” гэж хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Тэгтэл хэдхэн хоногийн өмнө ингээд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилчих юм. Тэгэхээр мань эр цагаадсан болж таараад байна. Б.Дүгэржав 1997 онд МУИС-ийн Ховд дахь салбар сургууль, 2016 онд ИЗОУИС-ийг төгсжээ. Ховд аймгийн Засаг дарга болохоосоо өмнө Мянгад сумын ЕБС-д багш, сургалтын менежер, захирал, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дэд дарга, Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина7 минут 30 секундын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв14 минут 49 секундын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна21 минут 58 секундын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана26 минут 39 секундын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав29 минут 25 секундын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ42 минут 59 секундын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр48 минут 26 секундын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь51 минут 56 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан54 минут 15 секундын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37Ханш нээх өдөр зарим хилийн боомт амарна4 сар 1. 9:32“FIBA 3x3 Asia Cup” тэмцээн өнөөдөр эхэлнэ4 сар 1. 9:27Өнөөдөр Олон улсын инээдмийн баярын өдөр4 сар 1. 9:25Туул усан цогцолбор төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна4 сар 1. 9:08Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэв4 сар 1. 9:00УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь4 сар 1. 8:54Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан4 сар 1. 8:52“38-ын бүлэг”-ийн хуваагдал ба С.Амарсайханыг УИХ-ын дарга болгож Засгийн газар, МАН-д эрх мэдлээ тогтоох Л.Оюун-Эрдэнийн давшилт4 сар 1. 0:02АН-ынхан Л.Оюун-Эрдэнийн талд “С.Амарсайханыг УИХ-ын дарга болгохыг дэмжихгүй” гэжээ3 сар 31. 22:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.