Л.Хуягбаатар: Менингококкт өвчний нян тээгч нь би ч, та ч байж болох учраас хүүхдийг бүү үнс


2-р сарын 4
12 цаг 45 минут

      ХӨСҮТ-ийн цочмог гепатитийн тасгийн эмч Л.Хуягбаатартай менингококкт халдварын өвчлөл, шинж тэмдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-ХӨСҮТ-өөс 2025, 2026 оныг менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж мэдэгдсэн. Энэ өвчлөлийн халдвар хэр хэн тархдаг талаар тайлбарлахгүй юу?

-Менингококкт халдвар буюу менингококцин гэдэг өвчин бол нянгаар үүсгэгддэг, цочмог халдварт өвчин. Маш богино хугацаанд буюу шинж тэмдэг илэрснээс хойш 28 цагийн дотор хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц хүнд өвчин учраас иргэд “цахилгаан менингит” гэдгээр нь илүү сайн мэддэг болсон.

Агаар дуслын замаар халдварладаг учраас бүх насныхан өвдөх боломжтой. Түүн дотроо дархлаа султай хүмүүс болон таваас доош насны хүүхдүүд өртөмтгий, өвдсөнийхөө дараа хүндээр өвдөх магадлал илүү байдаг. Одоогийн байдлаар энэхүү өвчнөөр өвчилсөн тохиолдлын 80-85 хувь нь таваас доош насны хүүхдүүд байгаа. Агаар дуслын замаар буюу ханиаж найтаахад нүдэнд харагдахгүй шүлсний жижиг дуслууд гадаад орчинд цацагддаг. Тэгэхээр хүмүүс нас харгалзахгүй ам, хамрын хөндийн ариун цэврийг онцгойлон сахих шаардлагатай. Нян тээгч нь хамар, амны хөндийд ямар нэгэн байдлаар шинж тэмдэггүйгээр хадгалагдаад явдаг. Энэ нь агаар дуслын замаар дамжаад бага насны хүүхэд, дархлаа султай хүмүүсийг ихэвчлэн өвчлүүлдэг. Тиймээс менин гококкт өвчний нян тээгч нь би ч, та ч байж болох учраас хүүхдийг бүү үнс.

-Эцэг эхчүүдийн халдвар хам гаалалт, ариун цэвэр хамгийн чухал гэсэн үг үү?

-Тийм. Бусад агаар дуслын замаар халдварладаг халдварт өвчнүүдээс яаж өөрсдийгөө хамгаалдагтай адил урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Амны хаалтаа зүүх, гарын ариун цэврээ сахих, өрөө тасалгаандаа агаар сэлгэлтийг сайн хийх, чийгтэй цэвэрлэгээг дор хаяж өдөрт 23 удаа хийх хэрэгтэй. Мөн хүүхдийнхээ дархлааг дэмжиж чанартай хоол хүнс өгөх, эрт унтуулах, дэлгэцийн хамаарлыг багасгах зэргээр урьдчилан сэргийлэх боломжтой.

Хүмүүс өөрсдийгөө би зовуурьгүй юм чинь гэж ойлгож болох ч нян тээгч байх эрсдэлтэй учраас халдвар хамгааллыг сайн баримтлах хэрэгтэй. Гаднаас орж ирээд хоолойгоо маш сайн зайлах, ингэхдээ ам зайлагч уусмалаа хангалттай хэмжээнд балгаад дор хаяж 2-3 минут зайлах, мөн хамрын хөндийг угааж хэвших хэрэгтэй. Хамрын хөндийг угааж байгаа хүн ховор байдаг. Хамрын хөндийд бусдад өвчин үүсгэдэг нян хадгалагддаг учраас гаднаас орж ирээд өглөө, оройдоо угааж хэвших нь чухал.

-Эмчилгээний тухайд хэдий хугацаанд эмчлэгдэх боломжтой вэ?

-Цаашдын эмчилгээний гол шалтгаан нь эмчилгээ эрт эхэлж байна уу, цаг хугацаа оройтож байна уу гэдгээс хамаардаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй аваад, эмчилгээг эхлүүлж чадвал аврагдах боломжтой, эмчлэгддэг өвчин. Магадгүй цаг хугацаа бага зэрэг оройтох төдийд эмчилгээний үр дүн муу байх эрсдэлтэй. Мэдээж хүндрэх юм бол олон эрхтэн тогтолцоог хамарсан, халдвар хордлогын өвчлөл болж хувирна. Гэхдээ насанд хүрэгчид харьцангуй цөөхөн тохиолддог гэж ойлгож болно.

-Ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандах вэ?

-Олон шинж тэмдэг байгаа. Хүмүүсийн мэдэж байх ёстой шинж тэмдэг бол гэнэт маш өндөр халуурч, халууны эм уугаад халуун нь буухгүй, ойр ойрхон дахин дахин халуурна. Хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл хүүхдээ бүрэн хувцсыг нь тайлаад, ялангуяа доод мөчдөөр нь ямар нэгэн тууралт гарч байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Тэр тусмаа зөв бус хэлбэртэй, том жижиг, улаан ягаан, хөхөлбөр, хальт харвал юманд цохиулсан юм уу гэмээр толбон тууралтууд гарч эхэлдэг. Тэгэхээр эдгээр шинж тэмдгийг маш сайн ажиглаж байх нь зөв. Зарим тохиолдолд халуурахтай зэрэгцээд тархины хатуу бүрхүүлийн үрэвсэл, тархины зөөлөн бүрхүүлийн үрэвслийн шинж тэмдэг хавсраад гарч ирдэг. Жишээ нь, гэрэлд нүд гялбах, цочимтгой болох, бөөлжих, толгой нь хүчтэй өвдөх гэх мэт шинжүүд илэрдэг. Тэгэхээр эцэг эхчүүдийн анхаарах гол зүйл бол нэгдүгээрт, маш өндөр халуурах юм байна, хоёрдугаарт, доод мөчдөөс эхлээд тууралт гарч эхэлнэ гэдгийг маш сайн анзаарах хэрэгтэй.

Эдгээр шинж тэмдгүүд илэрвэл заавал ХӨСҮТ гэхгүйгээр өөрт ойр байгаа эрүүл мэндийн төв рүү хандаж, ялгах оношилгоог хийлгэж, анхны тусламж авах боломжтой.

-Менингококкт халдварын вакцин хүүхдийн товлолт вакцинд ороогүй байдаг. Вакцины талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Вакциныг сайн дурын үндсэн дээр хийдэг. Гэхдээ ХӨСҮТ дээр вакцин яг одоогоор тасарчихаад байгаа. Уг нь бол вакцин тогтмол хийдэг. Вакциныг нэг хийлгэвэл 2-3 жилийн дархлаа тогтдог. Одоогоор хамгийн сайн урьдчилан сэргийлэлт бол ам, хамрын хөндийн ариун цэвэр, шүлсээ үсчүүлэхгүй, бусдыг үнсэхгүй байх болоод байна. Удахгүй цагаан сар боллоо. Энэ цагаан сараар битгий хүүхдийг үнсэж, шүлсдээч ээ гэж дахин хэлмээр байна. Олон улсын судалгааг харахаар энэ нян гадаад орчинд харьцангуй тэсвэр муутай. Тэгэхээр хамгийн гол эрсдэл бол шууд шүлсдэх, хоолыг нь үлээж өгөх, амнаасаа хоол хийж өгөх, зарим нь бүр зажилаад ч өгч байна. Халбага сэрээгээ чөлөөтэй солиод байна. Эдгээр бол хамгийн байж боломгүй зүйл.

-Өвчний оргил үе нь хэдэн сар юм бэ?

-Энэ өвчний оргил үе нь арванхоёрдугаар сараас эхлээд дөрөвдүгээр сар хүртэл байдаг. Ямар ч халдварт өвчин өөрийн гэсэн цикльтэй байдаг. Менингококк бол 10-12 жилийн цикльтэй. Түүнийг ХӨСҮТ-өөс 2025, 2026 он гэж мэдээлсэн. Энэ үед эрсдэл ихсэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр эцэг эхчүүдийн анхаарал, халамж хамгийн чухал болоод байна. Хөгжингүй орнуудад насанд хүрсэн нийт хүн амынх нь 10 орчим хувь нь амны хөндийдөө энэ үүсгэгчийг тээж байгаа гэсэн судалгаа бий. Хөгжиж буй орон буюу манай улсын хүн ам, амны хөндийн эрүүл ахуй, ариун цэврийн тал дээр сул учраас өвчлөх эрсдэл өндөр гэж ойлгох хэрэгтэй.

Эх сурвалж: Г.Балгармаа DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ10 минут 12 секундын өмнө18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо15 минут 58 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө21 минут 6 секундын өмнөГэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов23 минут 44 секундын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо27 минут 1 секундын өмнөХоббигоороо бүтээсэн миний түүх3 цаг 26 минутын өмнөОюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой5 цаг 10 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ5 цаг 17 минутын өмнө"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна6 цагийн өмнөПутин, Моди нар албан бус уулзалт хийжээ6 цаг 6 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ6 цаг 11 минутын өмнөХөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна6 цаг 14 минутын өмнөГэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно6 цаг 48 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа6 цаг 52 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн6 цаг 55 минутын өмнөМалын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана12 сар 4. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн12 сар 4. 9:12
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.