Энэ онд 14737 гаднын ажиллах хүч авч, ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө


2-р сарын 5
10 цаг 41 минут
         УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өнгөрсөн оны сүүлээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй зэрэгцээд Гэр, бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль"-ийн төслийг өргөн барьсан билээ. Гэхдээ дээрх хуулийн төслүүдийг олон нийт шүүмжилсэн учраас УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар хуулийн төслөө татан авсан. Харин Л.Энх-Амгалан сайдын буюу Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ хэлэлцэлгүй, намрын чуулган завсарласан юм.
Тэгвэл олон нийт шүүмжилсэн гадаад ажилтны тоо хэмжээ, ажлын байрны төлбөрийн зохицуулалтыг хийх хоёр ч хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлаагүй ч Засгийн газар тогтоол батлан зохицуулжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” тогтоолыг баталсан байна. Тус тогтоолоор гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэл, шинэ хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх энэ тогтоолын хавсралтад заасан 52 аж ахуйн нэгж, байгууллагын 14737 гадаад ажилтныг 2025 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ.
Тогтоолын хавсралтад ажлын байрны төлбөрөөс 2025 онд чөлөөлөгдөх аж ахуйн нэгж, байгууллага, гүйцэтгэх үйл ажиллагаа гадаад ажилчдын тоог заасан байгаа юм. Үүнд 52 аж ахуйн нэгж, төслийн 14737 ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр заажээ. Хамгийн их нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажиллах хүч байгаа юм. Мөн Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы хувийн "Болдтөмөр ерөө гол” компани 950, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Монгол алт” компани 850 гаднын ажилтан авч, ажилын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр тогтоолд заажээ. 52 аж ахуйн нэгжээс хамгийн их ажиллах хүч авах 10 аж ахуй нэгжийг жагсаавал,
1. Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК- 4300
2. "Болдтөмөр ерөө гол" ХХК- 950
3. "Монголын алт" /МАК/ ХХК-850
4."Чайна энержи инженеринг групп анхуй электрик повер констракшн хоёрдугаар инженеринг" ГХОХХК- 660
5. "Хэнан шинь жян юань барилга инженеринг" ГХОХХК-555
6.  "Касен пауэр грийн энержи" ГХОХХК- 1300
7.  "Райд Монголиа" ХХК-600
8. Тавантолгой төмөр зам ХХК-500
9. Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдах 300МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил гүйцэтгэх дөрвөн аж ахуй нэгж байгаа бөгөөд нийт 1750 ажиллах хүч гаднаас авахаар тусгажээ.
10.  "Ногоон нуур 1008 айлын орон сууцны төсөл"-ийн нэгж (Төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж)-252 гаднын ажилтан авчрах бөгөөд 2025 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр тусгажээ.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.