Ерөнхий сайд "Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийн бүрэлдэхүүнээс Д.Энхтүвшин гишүүнийг хасчээ


2-р сарын 5
12 цаг 43 минут
        Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд эдийн засгийн бодлогын чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж, мэдээллээр хангах үүрэг бүхий "Эдийн засгийн бодлогын зөвлөл" ажилладаг.  Уг зөвлөлийг Ерөнхий сайд өөрөө ахалж, Засгийн газрын тогтоолоор бүрэлдэхүүнийг баталдаг байна. Хамгийн сүүлд Хамтарсан Засгийн газар байгуулагдсаны дараа “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийг тэргүүлж, дэд даргаар хувийн хэвшлийн төлөөллөөс сонгогдсон Д.Энхтүвшин гишүүн ажиллах Засгийн газрын тогтоолыг 2024 оны наймдугаар сард баталж байжээ.
Тэгвэл 2025 оны нэгдүгээр сарын 22-нд уг тогтоолд өөрчлөлт оруулж, Ерөнхий сайдын дэргэдэх “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн дэд даргаас Д.Энхтүвшинийг хасаж, УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг сонгосон байна. Зөвлөлийн дэд дарга нь Ерөнхий сайдыг эзгүйд зөвлөлийн хуралдааныг даргалах эрхтэй эрх бүхий албан тушаалтан аж.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинг хувийн хэвшлийн хүчтэй дуу хоолой, бизнесийнхний эрх ашгийг хамгийн сайн хамгаалж ажиллаж чадах хүн гэж үнэлээд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтад /9-т эрэмбэлсэн/ оруулсан гэдгээ илэрхийлж байсан. Тэгвэл өнгөрсөн намар улсын төсөв хэлэлцэх үеэс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нарийн харилцаа хүйтэрч эхэлсэн гэж хэлэхэд болно.
Тухайлбал, 2025 оны улсын төсвийн зардал хэт өндөр байгааг Д.Энхтүвшин тэргүүтэй гишүүд эсэргүүцэж, цаашлаад төсөв гацаанд орсон. Тухайн үйл явдлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шанхайд айлчлалаар яваад ирэх хооронд болсон төсөв тойрсон төрийн акц хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнээс болсон шүү. Хоёр Засгийн газар хийж болох гэрээний дундуур сонирхол оруулж, эрх ашгийн зөрчил үүсгэсэн, 16 жил төмөр замын төслийг гацаасан. Энэ нь баримтаар тодорхой болж байгаа зүйл”  гэж ярьсан.
Үүнээс хойш ил болон далдаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинийг Ганцмод-Гашуунсухайт чиглэлийн хил холболтын төмөр замыг 10 гаруй жилийн өмнө гацаасан бүлэглэлийн төлөөлөл гэх мэдээлэл нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга гаргах болсон.
Энэ бүхэнд эгдүүцэж, уурссан Д.Энхтүвшин гишүүн хэвлэлд удаа дараа ярилцлага өгч, нийгмийн анхаарлыг багагүй татаад байгаа. Тэрээр хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөнхий сайдыг маш буруу мэдээлэлтэй байгаа юм байна лээ. Ер нь Засгийн газрын үйл ажиллагаа, ямар шийдвэр гаргахыг Гэрэгэ тауэрын 15 давхраас удирддаг боллоо" гэж хэлснээс нь харвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин нар түнжин хагарсан нь илт байна.
Түүнчлэн, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин "Би хэн нэгний кновчин биш. Хүн нэг л амьдарна. Үсрээд л үхнэ биз. Тийм учраас хар амиа бодсон бэртэгчин байдлаар энэ дөрвөн жилийг өнгөрүүлж чадахгүй. Асуудал гарвал дуугарна. Тэр нь хэзээ байх нь хамаа алга” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, өөрийг нь намын жагсаалтад оруулсан МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийн эрх ашигт үйлчилж чадахгүй гэдгээ боловсон илэрхийлэв.
Тэдний харилцаа ийм "хүйтэн" байхад, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийн дэд даргаар ажиллах, түүнийг ажиллуулах нь Ерөнхий сайдын хувьд ч утгагүй болж хувирна. Иймээс УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинийг "Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийн дэд даргаас чөлөөлсөн бололтой.
Ерөнхий сайдын дэргэдэх "Эдийн засгийн бодлогын зөвлөл"-ийн гишүүдтэй танилцах бол ЭНД дарна уу
                                                                                                                        Тойм- АЖИГЛАГЧ
Эх сурвалж: itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ7 цаг 16 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана7 цаг 20 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо7 цаг 30 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов9 цаг 29 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ9 цаг 33 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ1 сар 15. 12:19Хаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.