Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн


2-р сарын 6
8 цаг 31 минут

      Сэрэмжлүүлэх мэдээ: 6-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр -25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор -4-9 хэм, Алтайн өвөр говь, цас багатай газраар 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч 22-24 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч 22-24 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч -23-25 хэм хүйтэн байна.

Хоёрдугаар сарын 07-ноос 11-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хоёрдугаар сарын 7-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 5-10 метр, 7-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна9 минут 27 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа13 минут 26 секундын өмнөӨнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана16 минут 5 секундын өмнөБританийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав40 минут 24 секундын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав44 минут 45 секундын өмнөУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ48 минут 13 секундын өмнөУИХ-ын гишүүн П.Сайнзориг “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” сэдвээр илтгэл танилцуулав56 минут 9 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв57 минут 57 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 7 минутын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.