Завхан аймгийн хэмжээнд хүн амын эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт 50 хувьтай байгааг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үржинханд танилцуулав.
Харин бүх төрлийн хавдрын өвчлөлөөр улсын дундажтай харьцуулахад үзүүлэлт өндөр биш боловч нийт хавдраар өвчлөгсдийн 85 хувь хожуу оношлогдож буйг Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал С.Хүрэлсүх танилцууллаа. Энэхүү судалгаа тоо баримт дээр тулгуурлан Увс, Завхан аймгуудад эмнэлгийн ямар тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгааг, ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэж, хавдрыг бууруулах оновчтой, зөв төлөвлөлт хийхэд анхаарах санал зөвлөмж гаргаад байна.
Тиймээс энэ чиглэлд аймаг орон нутгийн удирдлагууд саналаа гаргаж хүний нөөц бэлтгэх, тоног төхөөрөмжийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан үүрэг болголоо.
Завхан аймаг сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд ходоодны дурангаар салст хуулах хагалгааг хийж эхэлсэн нь зонхилон тохиолдох ходоодны хавдрын өвчлөлийг бууруулах алхам болж байна. Таван аймагт ажиллах томилолтын баг маргааш Хөвсгөл аймагт ажиллана.
Facebook
Twitter
Youtube


Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр
Баянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина
НҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана
АТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ.gif)

Сэтгэгдэл бичих