Т.Урансайхан: Сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл залуужиж байна


2-р сарын 6
11 цаг 11 минут

       Хорт хавдраас сэргийлэх дэлхийн өдрийг тохиолдуулан Улсын Хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) өчигдөр (2024.02.04) “Хоол боловсруулах эрхтний хавдраас сэргийлье” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Энэ үеэр УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний тасгийн их эмч, АУ-ны магистр Т.Урансайхантай ярилцлаа.

-Энэхүү өдөрлөгийн хүрээнд эмч нар ямар төрлийн зөвлөгөөг өгч байна вэ. Яагаад хоол боловсруулах замын эрхтний хорт хавдрыг чухалчилж үзсэн бэ?

-Жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хорт хавдартай тэмцэх өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийн хүрээнд УХТЭ иргэдэд хоол боловсруулах замын халдваруудын талаар түлхүү зөвлөгөө өгч байна. Энэ үеэр хоол боловсруулах эрхтний мэс засал, хими эмчилгээ, цөмийн онош зүй, уян дурангийн эмч, хоол зүйч зэрэг зургаан эмч хорт хавдрын эмчилгээ болон түүний дараахь зөвлөгөөнүүдийг өгч байна.

Яагаад хоол боловсруулах замыг сонгосон бэ гэхээр манай эмнэлэгт хамгийн их оношлогддог хавдар бол хоол боловсруулах эрхтний хавдар байдаг. Өнгөрсөн оны байдлаар 200-300 шинэ тохиолдол илэрсэн. Энэ ч утгаараа Монгол Улс элэг, ходоодны хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлдэг. Тиймээс энэ төрлийн хавдрын талаар иргэдэд мэдээлэл өгснөөр хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар үзлэгт хамрагдах, ямар шинж тэмдэг илрэх, хавдар нь оношлогдсон үед ямар арга хэмжээ авах, ямар эмч дээр очих зэргээр нэг дор төвлөрсөн зөвлөгөөг иргэдэд өгөхөөр энэхүү арга хэмжээг явуулж байна. Иргэд хими болон туяа эмчилгээ, элэг, ходоодны хавдрын талаарх зөвлөгөөг түлхүү авч байна.

-Ер нь хавдрын эс юунаас үүддэг вэ?

-Энгийн хүний эс мутацид орж өөрчлөгдөн, хавдрын эсээр солигддог. Энэ нь тухайн хүний амьдралын хэв маяг, генийн өгөгдөл, төрөл бүрийн вирусийн халдвар зэргээс үүдэн хавдрын эс үүсдэг.

-Манай улсад хорт хавдраас үүдсэн нас баралт их байгаагийн шалтгаан нь юу юм бол?

-Манай улсад хавдраар өвчилсөн хүмүүсийн нас баралт их байгаа шалтгаан нь хорт хавдар нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр шатандаа ихэвчлэн оношлогддог. Тэгэхээр иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт тэр болгон очдоггүй, бие нь өвдөхгүй, зовуурилахгүй бол сайн дураараа эмчид үзүүлдэггүй, өвчин нь хүндэрсний дараа эмнэлэгт очдогтой холбоотой. Хэрэв жил болгон урьдчилан сэргийлэх үзлэгт ороод явбал ямар нэгэн хавдрын үүсгэвэр байвал эрт үед нь оношилно. Цаашлаад эдгэрэх магадлал өндөр байдаг. Анхны оношоороо хожуу шатандаа оношлогдсон учраас эмчилгээний сонголтын хувьд хүртэл бага болдог. Тиймээс иргэд жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Хүмүүсийн дунд “Би насаараа эмнэлэг орж үзээгүй. Нэг удаа орсон чинь ийм өвчтэй болчихлоо” гэсэн яриа байдаг. Тийм учраас хорт зуршлаасаа гарах хэрэгтэй. Ялангуяа агаарын бохирдол ихтэй манай улсад иргэдийн тамхины хэрэглээ маш их байдаг. Тамхи маш олон хавдруудын урьтал, хүчин зүйл болдог учраас өөрөөсөө шалтгаалах зүйлээ баримтлах хэрэгтэй байна.

-Хоол боловсруулах замын эрхтний хавдар танай эмнэлэг дээр хэр их оношлогдож байна вэ. Ямар насны хүмүүст түлхүү илэрч байна вэ?

-Ходоод, улаан хоолой, бүдүүн гэдэс зэрэг хоол боловсруулах замын эрхтнүүдийн өвчлөл их байна. Мөн элэг, нойр булчирхай, цөсний замын хавдрууд түлхүү оношлогдож байгаа. Ер нь хүний нас өндөр байх тусмаа хавдраар өвчлөх магадлал их байдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд хорт хавдрын өвчлөл залуужиж байна. Ялангуяа 30-аас дээш насны хүмүүсийн хавдар хожуу шатандаа орсон тохиолдлууд их байна. Элэгний хавдар бол B, C, D вирусийн халдвар, архины шалтгаантай байж болно. Хоол боловсруулах замын хавдар бол хеликобактери болон архи, тамхины хэрэглээ, ямар хоол хүнс хэрэглэж байна, тухайн хүний удамд нь хавдрын өвчтэй хүн байсан уу зэргээс шалтгаалаад хавдар үүсэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг.

-Сүүлийн үед хүмүүс нойр булчирхайн архаг үрэвсэл гэж ярих боллоо. Энэ нь амьдралын буруу хэв маягаас шалтгаалж байна уу?

-Сүүлийн жилүүдэд нойр булчирхайн хавдрын тохиолдол нэлээд ихэссэн. Энэ хавдар нь хоруу явцтай, хожуу үедээ оношлогдвол үр дүн муутай байдаг. Тухайн хүний юу идэж байгаатай маш их холбоотой. Халуун хоол идсэний дараа хүйтэн юм уух, архи согтууруулах ундаа хэрэглэх гэх мэт зуршлыг байнга давтах нь нойр булчирхайн архаг үрэвслийг үүсгэдэг. Энэ нь цаашдаа нойр булчирхайн хорт хавдрыг үүсгэх эрсдэлтэй. Хэвлийгээр өвдөх, шалтгаангүйгээр жин алдах, хоолны шингэц муудах, хоол идсэний дараа аюулхай орчимд өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн бол яаралтайгаар харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандаж, дурангийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.

-Манай улсын эмнэлгүүдийн хорт хавдрын хожуу болон дараагийн эмчилгээнүүд ямар түвшинд байна вэ?

-Хорт хавдрын үндсэн эмчилгээ нь мэс засал, хими, туяа эмчилгээ байдаг. Манай эмнэлэгт бол хорт хавдрын бүх төрлийн мэс заслууд хийгдэж байгаа. Монгол Улсад туяа эмчилгээ ганцхан ХСҮТ дээр хийгддэг. Бусад хорт хавдрын эмчилгээг төвлөрлийг бууруулах зорилгоор эмнэлгүүд энэ төрлийн тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа. Манай эмнэлэг 2024 оноос эхлээд хавдрын хими эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлээд эхэлсэн. Өнгөрсөн онд 800 гаруй хүнд хавдрын хими эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлсэн. Ер нь бүх төрлийн хавдруудын мэс заслын болон мэс заслын дараахь хөнгөвчлөх эмчилгээг хийж байна.

Эх сурвалж: Г.Балгармаа DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын шийдлийг шалгаруулах хакатоны бүртгэл явагдаж байна34 секундын өмнөЭлчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа7 минут 27 секундын өмнөНийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна1 цаг 17 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа1 цаг 20 минутын өмнөӨнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана1 цаг 23 минутын өмнөБританийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав1 цаг 47 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав1 цаг 52 минутын өмнөУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ1 цаг 55 минутын өмнөУИХ-ын гишүүн П.Сайнзориг “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” сэдвээр илтгэл танилцуулав2 цаг 3 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв2 цаг 5 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 14 минутын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.