Маршал Х.Чойбалсангийн гэр бүлийнхэнд хүндэтгэл үзүүллээ


2-р сарын 6
15 цаг 24 минут

       Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар БНМАУ-ын Ерөнхий сайд, хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөллийг өнөөдөр /2025.02.06/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлсэн юм.

Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар Монгол Улсын тусгаар тогтнолд онцгой гавьяа байгуулсан, ардын хувьсгалын "анхны долоо"-гийн нэг, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 130 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан түүхт ойн хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар гэр бүлийнхэнд нь танилцууллаа. Мөн тэрбээр "Монгол Улсыг туурга, тусгаар бие даасан улс болгохын төлөө тэмцэж, ХХ зууны их бүтээн байгуулалтын үндэс суурийг тавьсан энэ эрхэм хүний үр сад та бүхнээс тусгаар тогтнолын үнэ цэнийг хойч үед сурталчлан таниулах, “Анхны долоо” сангийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахыг хүсэж байна" гэв.

Маршал Х.Чойбалсангийн зээ охин Ч.Хулан, түүний эгч Ч.Халиуны охин Д.Бишрэл нар уулзалтад оролцсон бөгөөд түүхт ойн хүрээнд өвөөгийнх нь өв, намтар бүхий ном бүтээсэнд талархаж буйгаа илэрхийлж, Монгол Ардын Намтай хэзээд хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. Зээ охин Ч.Хулан эх орныхоо тусгаар тогтнолын төлөө амь, биеэ үл хайрлан тэмцэж ирсэн эрэлхэг эх оронч, удирдагчдын үйл хэргийг хойч үед таниулах, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулахаар “Анхны долоо” санг байгуулсан нь зөв зүйтэй ажил хэмээн онцолж байв.

Маршал Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөл өнөөдөр /2025.02.06/ нээлтээ хийсэн “Маршал Х.Чойбалсангийн өв: Нууцад хадгалагдсан гэрэл зураг” номын нээлтэд хүндтэй зочдоор уригдан оролцсон юм.

БНМАУ-ын Ерөнхий сайд, хошой баатар, маршал Х.Чойбалсангийн гэр бүлийнхний төлөөлөлд хүндэтгэл үзүүлсэн энэхүү уулзалтад Монгол Ардын Намын Олон нийттэй харилцах, зохион байгуулалтын газрын дарга Ж.Дамдинцэрэн, Сан хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд,  Хүний нөөцийн хөгжлийн хэлтсийн дарга Л.Дэжидмаа нар оролцов. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье7 сар 25. 17:45Сэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана7 сар 25. 17:41Л.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.