Л.Оюун-Эрдэнэ ээ, Ерөнхий сайдын суудал хүний аминаас үнэтэй юү


2-р сарын 7
0 цаг 26 минут

         “Ээжтэйгээ хамгийн сүүлд утсаар ярихад “Миний хүү, одоо эхнэр авах болчихлоо доо” гэсэн. Дүүдээ би “Ах нь цэргээс халагдаж ирээд үсэглэлийн баярыг нь хийж өгнө өө” гэж амласан. Гэвч одоо би хайрт ээжээ, хөөрхөн дүү нараа алдчихлаа” гэх 18 настай хүүгийн өр өвтгөм яриа олон нийтийн сүлжээнд хөвөрч байна. Түүнийг сэтгүүлчдэд ярилцлага өгүүлэхгүй гэж татаж чангаах үл таних эрийн зүс царай ч хэвлэлийнхний дуран авайд өртжээ. Гэсэн ч ээж, дүү нараа цаг бусаар алдаж энэлэн шаналж яваа хүү сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна. Сэтгүүлчид ч хүүгийн үг хэлэх эрхийг хамгаалж, олон нийтэд мэдээллийг хүргэж чадлаа. Чухам хэн гэдэг эрх мэдэлтэн тэр үл таних эрийг хүү рүү илгээж, хэвлэлийнхэнтэй сөргөөцөлдүүлсэн нь хачирхалтай. Бас хаанахын ямар эрхтэн дархтан нэг айлын зургаан хүн угаартаж амь насаа алдсаныг олон нийтэд мэдүүлэхийг хүсэхгүй байгаа нь сонин байна. Баянгол дүүргийн 22 дугаар хороонд оршин суудаг байсан нэгэн айлын гал голомт ийнхүү бөхлөө. Хүүгийн ээж одоо үгүй, хөөрхөн дүү нар нь ч бас байхгүй... “Ээж минь үр хүүхдүүдээ хүний дайтай хүн болгож өсгөсөн” гэж нулимс дуслуулан ярих хүү хорвоо дээр цор ганцаараа үлджээ. Цэргийн албанаас чөлөө авсан хүү гэрийнхээ босгыг алхахдаа л энэ харуусалт мэдээг анх сонссоноо ярьсан байна. Зургаан халуун амийг авч одсон энэ явдлын хариуцлагыг одоо хэн хүлээх ёстой вэ...! УИХ-аас зохион байгуулсан Утааны сонсголын үеэр “Шаардлага хангахгүй шахмал түлшнээс болж 779 хүн амиа алдсан” гэх мэдээлэл ил болсон. Тийм ээ, ил болсон... Ил болсон 779-өөс гадна хэчнээн хүн угаартаж нас барсан бол... Мэдэгдээгүй хэчнээн хүний амь цаана нь үлдэж хоцорсон бэ... Энэ асуултыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууя. Монгол Улсын Ерөнхий сайд бол Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дарга. Тиймээс ээж, дүү нар нь угаартаж амиа алдсан хүүгийн өмнөөс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хариуцлага нэхье. Хүний аминаас үнэтэй эрх мэдэл гэж үгүй. Хүний аминаас дээгүүр Ерөнхий сайдын суудал гэж бас байх ёсгүй.

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы үеэр “Шүүхийн ерөнхий зөвлөлийнхөн намайг хэд хэдэн удаа огцруулсан. Тэдний хүслээр болсон бол би хэд хэдэн удаа огцорчих байлаа” гэж мэдэгдсэн. ШЕЗ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тухай мэдээлэл хэвлэлүүдэд нэг бус удаа гараад дарагдсан. Үндсэн хуулийн Цэц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь одоо болтол тодорхойгүй. Цэцийн шинэ даргыг томилсон, тэгээд таг чиг... Л.Оюун-Эрдэнэ ба шүүх засаглал хооронд медиа дажин одоо болтол өрнөсөн хэвээр. Гүйцэтгэх засаглал, шүүх засаглал хоёр ийнхүү эрх мэдлийн тулаан өрнүүлсэн нь дуусдаг ч үгүй, эцэс төгсгөл нь хэзээ ч юм. Харин одоо Ерөнхий сайд аа, олон нийтийн уур амьсгалыг мэдэр. Төрийн ордноос ахынхаа оффисолдог “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхар руу элдэв кино зохиол захиалахаас илүү ард иргэдийн бухимдлыг сонс. Сошиал хөлснийхөн буюу “Хиамчид”-ын ард нуугдаж, сэтгүүлчдээс бүү зугт. Утаа, түгжрэл, ажилгүйдэл, ядуурал, ток цахилгааны үнийн өсөлт, инфляцид дарлуулсан иргэд “Л.Оюун-Эрдэнэ бол Монгол Улсын хамгийн муу Ерөнхий сайд” гэж дүгнэж байна. Ардчилал, авлига, хэвлэлийн эрх чөлөөний индексээр огцом ухарсан энэ орны иргэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг “Ерөнхий сайдын албан тушаал хаших чадваргүй” гэдэг байр суурьтай байна. Товчхондоо, Л.Оюун-Эрдэнэ гэдэг амаргүй Ерөнхий сайдыг ард түмэн аль хэдийнэ огцруулчихсан, өөрөө л эрх мэдэлтэйгээ зууралдаад “Ажлаа хий” гэдэг захиалгат жагсаалын цаана оршоод байгаа болохоос... Л.Оюун-Эрдэнэ огцрох болзлоо 100 хувь хангасан. Харин энэ удаад тэр өргөдлөө өгөөд танхимаараа огцрох эцсийн зогсоол дээрээ ирлээ. Л.Оюун-Эрдэнэ гэдэг Монгол Улсын хамгийн муу Ерөнхий сайдын эрин үеийг эцэс болгох цаг боллоо. Угаартаж амиа алдсан 779 хүн, ээж, дүү нар нь угаартсан байдалтай нас барсан хүүгийн өмнө хариуцлага хүлээх улс төрийн шийдвэр гаргах л Л.Оюун-Эрдэнэд үлдлээ. Энэ улсын иргэд Л.Оюун-Эрдэнийг эрх мэдэлтэй байлгахын тулд амь насаараа өргөл өргөх ёсгүй. Ардчилсан Үндсэн хуулиар Монголын иргэд амар тайван, эрүүл саруул амьд явах эрхтэй билээ. Хамтарсан Засгийн газрын сайд нар жип хөлөглөж сүржин сүржин reel хийж өөрөө өөрсдөдөө дурлаж байхаар “Улс төрийн хариуцлага хүлээж танхимаараа огцоръё” гэдэг санаачилга гаргаач. Л.Оюун-Эрдэнийн тархинд түрээсгүй оршсоор байгаа Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад сайд нар нь үүр цүүрээр нэг нэгэн рүүгээ утас цохиж гарын үсэг цуглуулцгаасаар хамтдаа огцорч байсан түүх бий. Л.Оюун-Эрдэнэд халаагаа өгсөн У.Хүрэлсүх таавчигтай эхийн дуулианаар танхимаараа огцрох шийдвэр гаргаж байсан. Наяад оныхон дундаас тодорсон Ерөнхий сайд гэдгээрээ Төрийн ордны хананд зургаа тавиулах эрхтэй болсон Л.Оюун-Эрдэнэд одоо “Ах нар”-ынхаа жишгийг дагахаас өөр гарц үгүй гэдгийг “Хэро” ах нь зөвлөвөл криминал цувралуудаас нь залхсан ард түмэнд nice санагдах биш үү.

Шинээр бүрдсэн УИХ 126 гишүүнтэй. Камерийн өмнө уйлж үзүүлсэн УИХ-ын гишүүд, өнчирч хоцорсон хүүгийн ярилцлагын дараа лаив хийж байр сууриа илэрхийлсэн УИХ дахь АН-ын бүлгийнхэн одоо УИХ-ын гишүүний албан бланкан дээрээ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахад гарын үсгээ зурахыг харцгаая. УИХ Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй. Ард түмний амь насыг золиосолж, хамтарсан Засгийн газар нэрийн дор төрийн албыг баруун, солгойгүй наймаалцаж буй Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцруулах эрх мэдэл 126 гишүүнд бий. Ард түмний төлөө тангараг өргөсөн УИХ-ын 126 гишүүн энэ Засгийн газарт хариуцлага тооцох эсэхийг харцгаая.

                                                                                                                                               Ж.Ананд        



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.