"Санан тунхаглах ирээдүй" мэтгэлцээний тэмцээн эхэллээ


2-р сарын 7
10 цаг 08 минут

  

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг, "Отгонтэнгэр" их сургууль хамтран ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд зохион байгуулж буй “Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээний нээлт өнөөдөр /2025.02.07/ Төрийн ордны "Их Монгол" танхимд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүн, Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, "Отгонтэнгэр" их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Одгэрэл нар болон Монгол Улсын 21 аймаг, нийлслэлийн есөн дүүргийн нийт 128 багийн 500  орчим сурагч, багш оролцов.

Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэтгэлцээний тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэсэн. Энэ хүрээнд Карл Попперын мэтгэлцээний тэмцээнийг “Санан тунхаглах ирээдүй” сэдвийн хүрээнд явуулж байгаагаараа онцлогтой гэж байлаа.

Мөн тэрбээр, 100 жилийн өмнө 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр монголын аймаг хошууд, ардын цэргийн ангиудаас сонгогдсон 77 төлөөлөгч, Улсын анхдугаар Их Хурлаар чуулж, анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсыг тунхагласан түүхтэй. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичвэр өнөөдөр Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагддаг. Анхдугаар Үндсэн хуулийн төрийн эрх зүйн ач холбогдол нь хаант ёсыг ард түмний засаглал болгон сольж, төрийг сонгуульт зарчмаар удирдах тогтолцоог бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөөний талаар зарим дэвшил гарган хуульчилж, Бүгд Найрамдах улсыг тунхаглан зарласанд оршдогийг онцлон тэмдэглэсэн.

Одоогоос 100 жилийн өмнө бидний өвөг дээдэс Үндсэн хуулиа хэлэлцэн батлахдаа хүүхдийн эрх, бүр сурах эрхийн талаар хөндөн хэлэлцэж, бүх хүүхэд сурах эрхтэйг зарлан тунхагласан агуулгатай заалт оруулж байсан сонирхолтой баримтаас тэрбээр дурдаад 1924 оноос хойш Үндсэн хуулийнхаа бүтэц, бичвэр, агуулга, мөн чанарыг тасралтгүй хөгжүүлж ирсэн түүхээс хуваалцлаа. 

Үндсэн хуулийн мэдлэгийг түгээх нь тухайн улсын иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ардчилал, хүний эрхийн хамгаалалтыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой тул “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт Карл Попперын мэтгэлцээний үндсэн зорилго нь бүхэлдээ Үндсэн хуулиа мэдэж, ойлгодог, ардчилсан нийгэм парламентын засаглалаа үг, үйлдлээрээ хамгаалж чаддаг идэвхтэй иргэдийг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэв.

Дараа нь мэтгэлцээнд оролцогчдыг төлөөлж, нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн сурагч О.Билигт-Очир үг хэлсэн. Тэрбээр, мэтгэлцээн гэдэг сэтгэлгээний урлаг, мэтгэлцэгч гэдэг шинийг эрэлхийлж, гарц гаргалгаа хайгчийг хэлдэг тул ёс зүйтэй мэтгэлцэж,  үнэн бодит мэдээлэл түгээхийн төлөө өрсөлдөхийг тэмцээнд оролцогчдодоо уриалав. 

Мөн нээлтийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, Улсын Их Хурлын гишүүд үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын Инновац цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал Монголын Үндсэн хууль, монголчуудын түүх, газар зүйн байрлал, онцлог  энэ бүгд нээлттэй байхыг шаарддаг, ийм түүхтэй, өгөгдөлтэй хүмүүс гэдгийг дурдаад нээлттэй байх нь монголчуудын оршин тогтнох чухал зүйл гэдгийг онцолж байлаа. Эл үзэл санааг Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг түгээж буй тул тэмцээнд оролцогч хүүхдүүд та бүхэн эрх чөлөө, нээлттэй нийгмийн үнэ цэнийг тархиндаа тээж, олон хүнд түгээхийг хүсье гэв.

Харин Улсын Их Хурлын  гишүүн Х.Баасанжаргал 1997 онд болсон Карл Попперын мэтгэлцээний тэмцээний хамгийн анхны улсын аварга болж байсан түүхээсээ хуваалцаж, багш сурагчдад амжилт хүсээд Үндсэн хуулийг судлахад хүний нэгэн нас хүрэлцдэггүй тул насан туршдаа эл хуулиа судалж, суралцаж явахыг захилаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Хиймэл оюун ухаан бидний амьдрал” сэдвээр илтгэл тавьсан. Тэрбээр илтгэлдээ, хиймэл оюун ухааны түүхэн хөгжил, аж үйлдвэрийн хувьсгалууд, хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар хөндсөн. Тухайлбал, хиймэл оюун ухаан хүний тархитай адилхан логикоор ашиглахаар бүтээсэн. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухааны нейрон сүлжээ мэдээллийг боловсруулж, хариу үйлдэл үзүүлдэг, алдаанаасаа суралцан сайжирдаг гэсэн үг.  Хүний тархи шиг ажилладаг учраас хиймэл оюун ухаан гэж нэрлэсэн хэмээн хүүхдүүдэд тайлбарлаж байлаа.

Түүнчлэн тэрбээр хиймэл оюун ухааны чиглэлээрх дэлхийн улс орнуудын Засгийн газрын барьж буй бодлого, хиймэл оюун ухааны бэлэн байдлын үнэлгээний талаарх олон улсын судалгааны дүнгээс танилцуулаад 188 орныг хамруулсан үнэлгээгээр Монгол Улс 98 дугаарт байрт байгааг тэмдэглэв. Дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаан буюу аж үйлдвэрийн хувьсгалд хэн илүү идэвхтэй оролцож чадна тэр нь  хөгжлийн чадамжаараа илүү байхыг дурдаад Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд та бүхэн өнөөдрөөс эхлэн хиймэл оюун ухааныг идэвхтэй ашиглан, бүтээмж өндөртэй улс болон хөгжүүлэхийг захив.

Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, "Отгонтэнгэр" их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, доктор, дэд профессор Б.Одгэрэл нар мэтгэлцээний тэмцээнд оролцогч багш, сурагчдад амжилт хүсэж, мэндчилгээ дэвшүүлсэн. Тухайлбал, Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Карл Попперын мэтгэлцээнээр хичээллэснээр аливаа асуудлын сайн, муу зөв, бурууг зөвөөр тунгааж ойлгуулах томоохон зорилготой гэдгийг онцлон тэмдэглээд мэтгэлцээнд амжилттай оролцох нь  ярихдаа бус уншихдаа байдгийг хүүхдүүдэд анхааруулж байлаа.

“Санан тунхаглах ирээдүй” Карл Попперын мэтгэлцээний улсын аварга шалгаруулах X тэмцээний нээлт мэтгэлцэгчид болон шүүгчдийн тангараг өргөх,  мэтгэлцээний клубуудэд гэрчилгээ олгох ёслолоор үргэлжилсэн.

Гурван өдөр үргэлжлэх уг тэмцээнд нийт 128 баг “Сонгуульд санал өгөх насыг бууруулах эсэх”, “Электрон тамхины хэрэглээг бууруулах хамгийн зөв арга”, “Хиймэл оюун ухааныг УИХ-ын гишүүн ашиглах нь”, “Хүүхдийг хатуу аргаар хүмүүжүүлэх нь…” зэрэг нийгэмд тулгамдаад буй үндсэн найман шийдлийн хүрээнд мэтгэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо10 минут 42 секундын өмнөТөрийн банк “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг найм дахь жилдээ зохион байгууллаа14 минут 9 секундын өмнөБүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ19 минут 32 секундын өмнө2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ1 цаг 43 минутын өмнөБНСУ-ын хэвлэл NBN News: "Chanel"-ийн цүнхээс үүдсэн уур хилэн...3 цаг 12 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа3 цаг 25 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 цаг 40 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан4 цаг 43 минутын өмнөСүүдрээсээ айсан Л.Оюун-Эрдэнэ ба “15 давхар”-ын уналт4 цаг 57 минутын өмнөСХД-ийн 28 дугаар хороо шинэ сургуультай болно5 сар 20. 16:44“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно5 сар 20. 16:36Нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл ажиллаж байна5 сар 20. 16:29Зайсангийн зүүн гүүрийг шинээр барих ажлын явц 85 хувьтай байна5 сар 20. 16:25Санхүүгийн боловсрол, ирээдүйн хуримтлалд сургах зорилготой “LEVEL UP” хөтөлбөр Орхон, Булган аймгуудад амжилттай хэрэгжиж дууслаа5 сар 20. 16:22"Улаанбаатар марафон 2025" олон улсын гүйлтийн 10, 21, 42 км-ийн бүртгэл хаагдлаа5 сар 20. 16:14Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах асуудлаар орон нутгийн удирдлагууд зөвлөлдөж байна5 сар 20. 16:10Д.Бадарсан: Нийслэлийн хэмжээнд 84 байршилд шинээр сургууль барих шаардлагатай5 сар 20. 12:35Орхон аймагт Хууль тогтоомж сурталчлах төвийг албан ёсоор нээлээ5 сар 20. 12:26Шөнийн цагаар зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-ийг ачиж, талбайг чөлөөлжээ5 сар 20. 11:02Гранд плазагийн уулзвараас 11 дүгээр сургуулийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 20. 9:47Д.Сүхбаатарын талбай дахь энгэрийн дугаар олгох цэгийн байршил өөрчлөгдлөө5 сар 20. 9:44Ямбыг нь Л.Оюун-Эрдэнийн гэр бүл, ялыг нь Л.Гантөмөр, Т.Доржханд5 сар 20. 7:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 20. 7:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан5 сар 20. 7:45Шинэ Ерөнхий сайдын сураг: У.Хүрэлсүх Б.Энхбаяр, Н.Учрал хоёрын аль нэгийг, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар С.Амарсайханыг зүтгүүлж байгаа бол Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө сойж байна5 сар 20. 7:37МАН-ын Бага хурал лхагва гарагт хуралдана5 сар 19. 22:10Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнгийн далд зогсоол болон тохижилтын ажил 95 хувьтай үргэлжилж байна5 сар 19. 21:39“Ялгаварлан гадуурхалт ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлэг боллоо5 сар 19. 21:34Ч.Лодойсамбуу: У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд "Өргөдлөө өг" гэсэн нь үнэн байна5 сар 19. 21:31Ард түмэндээ үзэн ядагдсан Ерөнхий сайд байх гутамшигтай биш үү, Л.Оюун-Эрдэнэ ээ5 сар 19. 19:45
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.