О.Алтангэрэл: Угаартсан иргэн О архины хамааралгүй байсан, худал мэдээлэл тараасан этгээдийг олж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ


2-р сарын 7
12 цаг 08 минут

      Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Баянгол дүүргийн 22 дугаар хорооны зургаан иргэн энэ сарын 23-24-нд шилжих шөнө угаартаж нас барсан болон тэдний хувийн мэдээллийг задруулсан асуудлаар мэдээлэл хийлээ.

Амиа алдсан гэр бүлийн хувийн мэдээлэлд худал ташаа зүйл байсан. Нас барсан иргэн О тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй, согтууруулах ундааны хамааралгүй байсан аж. Мөн тус хэрэгтэй холбоотойгоор өчигдөр орой ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд хохирогчтой биечлэн уулзах, хамгаалалтад авах, санал хүсэлтийг нь сонгох хүсэлт тавьжээ. Хэрэг гарах үед амь хохирогчийн хүү О.Одбаяр цэргийн алба хааж байсан учраас хохирогчоор тогтоогоогүй байна. Тиймээс тухайн үед хамгийн ойр дотнын хүмүүсийг хохирогчоор тогтоожээ. Одоо О.Одбаярыг хохирогчоор тогтоож, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл “Эмгэнэлтэй үйл явдлын хохирогч О.Одбаяр нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн байлдагч байсан бөгөөд албаа үлгэр жишээ, хариуцлагатай хааж байсан. Ангийнхаа сайн үлгэр жишээ, бахархал болсон байлдагч. Тиймээс Хууль зүй,дотоод хэргийн сайдын хувьд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ эмгэнэлт хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллага, АТГ-аас мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа.

Цагдаагийн байгууллага Тавантолгой түлш компанийн үе үеийн удирдлагууд, 2012-2024 оны хооронд удирдлагаар ажиллаж байсан болон ТУЗ-д ажиллаж байсан хүмүүст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тавантолгой түлш компанийн 29 нэр төрлийн түүхий эдүүдэд шинжилгээ хийж байгаа. Түлшний барьцалдуулагчтай холбоотой асуудал гарвал хуулийн дагуу хариуцлага тооцно. Зөвхөн нэгдүгээр сарын 24-ний үйл явдал бус олон хүн нас барж байгаа учраас энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Мөн өчигдөр хохирогчдын хувийн эмзэг мэдээллийг агуулсан, хүн харахад Цагдаагийн байгууллагын илтгэх хуудас мэтээр бичигдсэн мэдээлэл 21.00 цаг орчимд цахим орчинд тарсан. Энэ бол хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал. Мөн Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх гэмт хэрэг. Хэрвээ хувь хүний нууцад халдсан, задруулсан бол 5 хүртэлх жилийн хорих ялтай. Өнөөдөр ийм хүнд нөхцөлд байгаа, зовлон туулж байгаа хүү, ах дүү, хамаатан саданд хүнд тусах мэдээллийг албаны журмаар олж аваад тараасан бол Эрүүгийн хуулиар 5 хүртэлх жилийн хорих ял авах гэмт хэрэг.

Өчигдөр орой ЦЕГ-ын дэд дарга Н.Мөнхзулаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг байгуулсан. Цахим орчинд тарсан мэдээлэл дунд Цагдаагийн байгууллагад огт байхгүй, мөн худал мэдээлэл байсан. Тиймээс зориуд тараасан худалд мэдээлэл гэж үзэж байгаа. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

Мэдээлэл хийсэн байлдагчтай холбоотой олон нийтийн санаа зовнил байна. Иргэн О.Одбаярыг хууль сахиулах байгууллагынхан хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж дэмжлэгийг үзүүлнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Тэр хүний эрхэнд халдсан ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаа” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Цагдаа өөрөө оролцоотой байж энэ мэдээллийг цацсан гэж харагдаж байгаа. Жирийн иргэнд олдохгүй мэдээллүүд байсан?

-Тухайн мэдээлэлд байгаа зарим мэдээлэл Цагдаагийн байгууллагад хадгалагдаж байгаа мэдээлэл байсан. Тухайлбал, Гэмт хэргийн сангаас жирийн иргэн мэдээлэл авах ямар ч боломжгүй. Гэтэл халамжтай холбоотой фото зураг, мэдээлэл Цагдаагийн байгууллагад байхгүй мэдээлэл. Ямар зорилгоор ингэж гаргав. Яагаад хохирогчийг эмзэг үед олон нийтийн сүлжээд тавив. Энэ дунд ташаа мэдээлэл байгаа. Тухайлбал, хохирогчид согтууруулах ундаа хэрэглэсэн, хамааралтай зүйл тогтоогдоогүй. Гэтэл гүтгэж мэдээлсэн байгаа юм. Мөн зөвхөн Цагдаагийн байгууллагад хадгалагддаг мэдээллүүд тэнд байгаа. Монгол Улсын иргэн бүрийн мэдээлэл холбогдох байгууллагуудад хадгалагдаж байгаа. Гэтэл энэ мэдээллийг олж аваад олон нийтэд цацаж болохгүй. Тиймээс энэ мэдээллийг цацсан хүнийг заавал олж, эрүүгийн хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Цагдаагийн байгууллага энэ мэдээллийг задруулсан бол та Хууль зүйн сайдын хувьд хариуцлага хүлээх үү?

-Хэрвээ Цагдаагийн байгууллага энэ мэдээллийг задруулсан бол ЦЕГ-ын удирдлагад хариуцлага тооцно. Цаашилбал, эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэ бол зөвхөн нэг алба хаагчийн асуудал биш. Хувь хүний эрх чөлөөг хамгаалах, хувийн мэдээллийг хамгаалахад дарга удирдлага чиглүүлж ажиллах үүрэгтэй.

Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө8 цаг 57 минутын өмнөБаянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.