Стратегийн орд эзэмшигч аж ахуйн нэгжүүд тавдугаар сарын 1-ээс өмнө Засгийн газартай хэлэлцээр хийж 34 хүртэлх хувиа төрд өгнө


2-р сарын 10
9 цаг 46 минут
        Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн тавдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Баялгийн сангийн гол эх үүсвэр нь стратегийн орд газруудын ашиг.
Тус хуулиар стратегийн болон үүсмэл ордын 34-100 хувийг төр эзэмшиж, ордуудын ашгаас иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлал үүсгэх боломж бүрдсэн юм. Иргэд хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах боломжтой гэдгийг Засгийн газраас хэлж байгаа.
Стратегийн орд гэдэг бол жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу, үйлдвэрлэх боломжтой ордыг хэлдэг. Тэгвэл УИХ стратегийн ач холбогдол бүхий орд газруудын жагсаалтыг 2007 оны 27 дугаар тогтоолоор баталсан бөгөөд 16 ордыг стратегийн ач холбогдолтой гэж бүртгэсэн. Энэ 17 ордоос долоо нь төрийн, ес нь хувийн эзэмшилд байгаа.
undefined
 
Тэгвэл хувийн эзэмшилд байгаа 9 ордын 34 хүртэлх хувийг төр авах хэлэлцээрийг ирэх тавдугаар сарын 1-ээс өмнө хийх ёстой аж. Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүд 34 хүртэлх хувиа төрд өгөх хэлэлцээрийг хууль хэрэгжиж эхэлснээс хойш нэг жилийн дотор хийх хугацаа тусгасан юм. Энэ хугацаа тавдугаар сарын 1-нд дуусна. Хэрвээ үүнээс өмнө аж ахуйн нэгжүүд төртэй хэлэлцээр хийж, тохиролцож чадахгүй бол Засгийн газар тус ордуудад Бүртэн эрхт төлөөлөгч томилно гэж хуульд заасан. Тодруулбал, аж ахуйн нэгжүүд хуульд заасан хугацаанд хэлэлцээр хийж чадахгүй бол Засгийн газар компанид нь Бүрэн эрхт төлөөлөгчөө томилж, компанийн удирдлагыг авна гэсэн үг юм. Засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хуралдаанаар стратегийн орд газар эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийх Бүрэн эрхт төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилсон. Тэгэхээр Ж.Батзандан стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийж, 34 хүртэлх хувийг нь төрд авах үүрэг хүлээсэн гэсэн үг.
Гэхдээ хувийн эзэмшилд байгаа стратегийн есөн орд газрын хоёр нь МАК-ийнх, бусад нь Канад, Сингапур, БНХАУ гэсэн эзэдтэй аж.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь5 минут 2 секундын өмнө“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-аас “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө9 минут 33 секундын өмнө“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав13 минут 44 секундын өмнө“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын тендерийг нээлээ2 цаг 14 минутын өмнөУлаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна2 цаг 17 минутын өмнөӨмнөд Солонгос төрийн салбарт 2 өдрийн автомашины хязгаарлалт тогтоолоо2 цаг 19 минутын өмнөС.Бямбацогт: Улс төржилтийг хойш тавьж, зөрчилгүй байх тал дээр анхаарч ажиллана2 цаг 26 минутын өмнөБусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ4 цаг 48 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 44 минутын өмнөБаянгол дүүрэгт энэ онд 18 км явган болон дугуйн зам барина8 цаг 6 минутын өмнөАТГ: Нийтийн албан тушаалтанд хахууль санал болгосон иргэнийг шүүхээс торгох ялаар шийтгэв8 цаг 13 минутын өмнөЭнэ хичээлийн жилд ЕБС-ийн 727 хоолны газар ажиллаж байна8 цаг 20 минутын өмнөНҮБ-ын Хүүхдийн сантай хүний папиллома вирус болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана8 цаг 25 минутын өмнөАжлын хэсэг ахмад настны нийгмийн асуудлын талаар хуралдав8 цаг 28 минутын өмнөХҮН нам Засагт хамтрахаар шийджээ8 цаг 41 минутын өмнөӨнөөдөр аутизмыг таниулах дэлхийн өдөр8 цаг 47 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 50 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан8 цаг 53 минутын өмнөУИХ-ын даргын томилгоон дээр тохиролцож чадаагүй учир МАН-ынхан намын бүлэг, Удирдах зөвлөлөө маргааш хуралдуулахаар хойшлуулжээ4 сар 1. 19:36НЗДТГ Жендэр сийл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ4 сар 1. 18:33Төрийн банк “Санхүүгийн соёл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ4 сар 1. 18:30Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа4 сар 1. 18:22Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулах боломжийг бүрдүүлнэ4 сар 1. 18:17Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна4 сар 1. 17:52АБГББХ: Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг зөвшилцөхийг дэмжив4 сар 1. 17:48“Туулын хурдны зам” төслийн талаарх мэдээллийг сонсов4 сар 1. 17:42Гэрэлтүүлгийн ил задгай кабель, тагийг засварлах солих, угаах ажил үргэлжилж байна4 сар 1. 13:56Насанд хүрээгүй иргэн скүүтэр, мопед унасан тохиолдолд эцэг, эхийг нь 400 мянган төгрөгөөр торгоно4 сар 1. 10:56С.Бямбацогт: Жилд 100 мянган төгрөг бус 1-5 сая төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын дансанд төвлөрүүлдэг байх бодлогыг барьж ажиллаж байна4 сар 1. 9:44Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг өөрчлөх асуудлаар хэлэлцүүлэг боллоо4 сар 1. 9:37
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.