Гадаад орнуудад Монгол Улсаа төлөөлөн суугаа 23 Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа энэ онд дуусгавар болж буй. Үүнээс гадна Ерөнхий болон дэд консул, худалдааны төлөөлөгч зэрэг 50 гаруй хүнийг дипломат албанд томилохоор зэхэж байгаа. Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаярыг Хонконгод суух Ерөнхий консулаар, Н.Оюундарийг Польшид Элчин сайдаар, ХҮН-ын гишүүн З.Лхагвадоржийг Эрээнд Ерөнхий консулаар, Ц.Жадамбааг БНСУ-ын Бусан хотод Ерөнхий консулаар, С.Эрдэнийг АНУ-ын Чикаго хотод дэд консулаар, УИХ-ын гишүүн асан Ц.Мөнхцэцэгийг ХБНГУ-д Элчин зөвлөхөөр томилсон бол бүрэн эрх нь дуусгавар болж буй Элчин сайд нарын оронд томилох хүмүүс дээр МАН, АН-ынхан тохиролцоо хийж байна. АН-аас зүтгүүлж буй кандидатуудын тоонд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал багтаж буй аж. Түүнийг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайдаар зүтгүүлж байгаа юм байна. Өдгөө энэ албан тушаалыг Тагнуулын ерөнхий газрын дэд дарга асан Б.Энхсүх хашиж буй бөгөөд түүний өмнө Ерөнхий сайд асан С.Баяр Элчин сайдаар ажиллаж байв. С.Баярыг Элчин сайд байх үед монгол иргэд ЭСЯ-ны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, 2017 онд тэрбээр энэхүү албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах санал гаргасан энэ үед “Л.Оюун-Эрдэнийг огцруулахаас татгалзаж байна” медиа акцид экс Ерөнхий сайд С.Баяр, Р.Амаржаргал нар нэгдээд байна.
Ж.Гал
Facebook
Twitter
Youtube


Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Үнийн зохиомол өсөлтөөс сэргийлэх Шуурхай штаб байгууллаа
ХЗБХ: Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ
АҮЭБЯ: Энэ сард 193460 тонн шатахуун импортолно
АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал
Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана.gif)

Сэтгэгдэл бичих