Сансар огторгуйн ховор үзэгдлийн зургийг авчээ


2-р сарын 11
12 цаг 26 минут

       ЛОНДОН, 2025 оны хоёрдугаар сарын 11 /BBC/. “Эйнштейний цагариг” буюу галактикийн таталцлын нөлөөгөөр орон зай хэр хүчтэй гажуудаж байгааг харуулдаг сансар огторгуйн ховор үзэгдлийн зургийг “Евклид” сансрын дурангаар авчээ.

Зураг дээр "NGC 6505" галактик нь төгс гэрлээр хүрээлэгдсэн гэрэлт цагариг мэт харагдана. Үнэн хэрэгтээ энэ нь "NGC 6505"-ын шууд ард нь байрлах өөр нэгэн галактикийн гэрэл бөгөөд уг гэрэл таталцлын нөлөөгөөр гажуудаж, тод цагариг үүсгэжээ.

“Энэ бол үзэсгэлэнтэй, ер бусын сэтгэл хөдөлгөм нээлт юм. Эйнштейний ийм төгс цагариг маш ховор тохиодог. Бид арынх нь галактикийг урд талынх нь галактикийн хүчтэй гажуудсан орон зай, цаг хугацаагаар харж байна" гэж Нээлттэй их сургуулийн одон орон судлаач, профессор Стивен Сержент ярилаа.

Эйнштейний цагариг бол хүчтэй таталцлыг томруулан харуулж буй линз гэсэн үг юм. Ийм линз дэлхийд маш ойрхон оршиж байгаа бөгөөд түүний байрлал нь зургийг маш үзэсгэлэнтэй болгон харагдуулж байгаагаараа онцгой" гэж Германы Макс Планкийн Одон орны физикийн хүрээлэнгийн судлаач Конор О'Риордан тайлбарлалаа. Тэрбээр энэхүү цагаригийн судалгааны талаарх анхны өгүүллийг бичжээ.

Эйнштейний харьцангуйн ерөнхий онолд тодорхойлсноор, орон зай дахь асар том объектууд нь хажуугаар нь өнгөрч буй гэрлийг муруйлгадаг ба ингэснээр галактикууд нь аварга том томруулдаг шил шиг болдог. Эйнштейний цагариг бол одон орон судлаачдад маш чухал судлагдахуун юм. Учир нь өөр бусад тохиолдолд харагддаггүй объектуудыг харуулдаг байна. Түүнчлэн линзний үүрэг гүйцэтгэж буй галактикуудын массыг тооцоолох боломжийг олгодог ажээ.

Энэ тохиолдолд одон орон судлаачид "NGC 6505" галактикийн 11 орчим хувь нь хар материас бүрддэг гэж тооцоолжээ. Хар матери нь Орчлон ертөнцийн нийт массын багагүй хувийг эзэлдэг гэж үздэг атал уг галактикийн харьцангуй бага хувийг хар матери эзэлж байна.

“NGC 6505” галактик нь манай гаргаас 590 сая гэрлийн жилийн алсад оршиж байгаа бол цагариг хэлбэрээр харагдаж байгаа галактик нь 4.42 тэрбум гэрлийн жилийн зайд оршиж байгаа ажээ.

Орчлон ертөнцийн нийт массын 95 орчим хувийг эзэлдэг хар матери болон хар энергийн нууцыг тайлах нь Европын сансар судлалын агентлагаас 2023 онд хөөргөсөн “Евклид” дуран авайн гол зорилго юм. Нэг тэрбум еврогийн өртөгтэй уг төслийн хүрээнд хамгийн өндөр нарийвчлалтай Орчлон ертөнцийн гурван хэмжээст газрын зургийг бүтээх ёстой.

“Евклид” дуран авай нь 10 тэрбум гэрлийн жилийн зайд орших галактикуудыг илрүүлж, Орчлон ертөнцийн тэлэлтийн хурдатгалыг маш нарийн хэмжих хүчин чадалтай тул одон орон судлаачдад хар материйн том хэмжээний тархалтын талаар дүгнэлт хийж, харанхуй энергийн нөлөөг тодорхойлох боломжийг олгоно. Энэхүү энерги нь бидний одоогийн ойлголтоор Орчлон ертөнцийн тэлэлтийг хурдасгадаг байна. 

 

Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол улсаас БНХАУ руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлж, 100 сая тоннд хүргэх санал тавилаа3 цаг 5 минутын өмнө"Чингис хаан" ОУНБ руу явдаг ШҮ:4 чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт орлоо3 цаг 50 минутын өмнө“Тогтоолд нэмэлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ3 цаг 56 минутын өмнө“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй хүнсний бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна4 цаг 28 минутын өмнөАИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал4 цаг 33 минутын өмнө“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ4 цаг 39 минутын өмнөТ.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ5 цаг 5 минутын өмнө"Монгол бахархлын өдөр" зах худалдааны төвүүд ажиллана5 цаг 9 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд бараалхлаа5 цаг 18 минутын өмнө"Цемент шохой” ХХК-д учирсан 1,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлээд байна5 цаг 23 минутын өмнөМонгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай дэд бүтцийн төслүүд болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллана5 цаг 34 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн5 цаг 39 минутын өмнөБүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл заах санаачилгыг дэмжинэ11 сар 18. 18:34207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна11 сар 18. 13:50Их Британид ирж буй хууль бус цагаачдын үнэт эдлэлийг хураан авна11 сар 18. 13:45АҮЭБЯ: Шатахууны үнэ нэмэгдэхгүй11 сар 18. 12:10Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ЗГ-ын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа11 сар 18. 10:21Улсын хэмжээнд нийт 256 вагон цистерн газрын тосны бүтээгдэхүүн байна11 сар 18. 10:04О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээд орцонд хутга бариад ирсэн11 сар 18. 9:57Өвлийн саруудад нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна11 сар 18. 9:42Монгол харваачийн эрдмийг дэлхийд мандуулсан бахархалт багш, шавь11 сар 18. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 5 хэм хүйтэн11 сар 18. 8:57Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын тэргүүн нартай Москва хотод уулзана11 сар 17. 23:21Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ11 сар 17. 16:26“Honda”-гийн машины парад Гиннесийн амжилт тогтоожээ11 сар 17. 16:22Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ11 сар 17. 16:17Улирлын томуу идэвхжлийн түвшинд байгаа ба эмнэлэгт хандсан 281,624 хүний 14,308 нь томуу, томуу төст өвчнөөр оношлогджээ11 сар 17. 12:59Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав11 сар 17. 12:44Алба хаагчид 21 иргэний амь насыг аварч, 36 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа11 сар 17. 12:41Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо11 сар 17. 12:36
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.