Г. Батнасан: Дөрөвдүгээр сарын 1-нээс хувиараа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд сард 15840 төгрөг төлнө


2-р сарын 11
12 цаг 31 минут

 

        Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 792 мянган төгрөг болгож нэмэгдэж байгаа. Иймээс Эрүүл мэндийн даатгалд хэрхэн өөрчлөлт орж байгаа талаар  ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах ахлах мэргэжилтэн   Г. Батнасантай ярилцлаа.  

-Эрүүл мэндийн даатгалын төлөлтийн хэмжээнд өөрчлөлт орж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувьд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж, Монгол Улсын Засгийн газраас хувь хэмжээг шинэчлэн баталж явдаг. 2025 оны шимтгэлийн хувь хэмжээ нь энэ оны нэгдүгээр сарын 2-ны Засгийн газрын ээлжид хуралдаанаар шимтгэлийн хувь хэмжээг баталж өгсөн. Батлахдаа ажилтны сард төлөх хувь хэмжээг дөрвөн хувиар баталсан байгаа. Ажил олгогч нь хоёр хувь, ажилтан хоёр хувь байхаар баталж өгсөн. Тухайлбал, Хоёр сая төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг бол 40 мянга төгрөг, ажил олгогч нь 40 мянган төгрөг буюу сард 80 мянга төгрөг даатгалын санд төвлөрдөг юм.

Харин хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд, малчин, оюутан Эрүүл мэндийн даатгалд хоёр хувийг төлнө. Ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж байгаа. Иймээс хувиараа Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд сард 15840 төгрөг  төлнө. Харин нэг, хоёр, гуравдугаар сард өмнө нь төлж байсан хоёр хувь буюу 13200 төлнө.

Ингээд дөрөвдүгээр сарын 1-нээс  Эрүүл мэндийн даатгалд 15840 төгрөг  төлөөд явна. Төр хариуцсан иргэд буюу нийгмийн халамж, зайлшгүй туслалцаа шаардлагатай иргэд, 0-18 насны хүүхэд, хүүхдээ гэртээ хардаг ээжүүд , хугацаат цэргийн алба хаагч, тэтгэвэрт гарсан иргэдийн Эрүүл мэндийн даатгалын мөнгө төлөхгүй. Улсын төсвөөс сар бүр эрүүл мэндийн даатгалын сан руу мөнгийг нь шилжүүлдэг.

-Иргэд Эрүүл мэндийн даатгалаа цахимаар төлж болдог уу?

-Эрүүл мэндийн даатгалын төлөлт 100 хувь цахимжсан. Төрийн үйлчилгээний ИБаримт, Имонголиа аппликэйшн оруулчихсан. Эдгээр цахим сувгуудаар эрүүл мэндийн даатгалаа төлөх боломжтой. Цахим сувгууд руу орохоор регистрийн дугаар хийхэд таны даатгал төлсөн сар болон төлөөгүй сар нь гарч ирнэ. Ямар нэгэн давхардал үүсэхгүй. Цахимаар төлөлт хийхэд 5-10 минутын дараа баталгаажна. Ингэснээр зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээгээ цаг алдахгүй авах боломжтой юм.

-Иргэдийн хувьд Эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлөөд байдаг хэрнээ эмнэлгийн тусламж үйлчилгээг авдаггүй гэдэг?

-Эрүүл мэндийн даатгал нь албан журмын даатгал буюу эв санаа нэгдэл гэдэг зүйл дээр тулгуурлаж байдаг. Та өнөөдөр тусламж үйлчилгээ аваагүй гэсэн. Таны гэр бүл болон эргэн тойрны хүн тусламж авлаа гэхэд бидний төлсөн даатгалын мөнгө тухайн тусламж үйлчилгээнд зарцуулагдаж байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүчтэй нь хүчгүйгээ, боломжтой боломжгүйдээ гэсэн зарчмаар явж байдаг юм. Манай байгууллагад баярлаж талархлаа илэрхийлж ирж байсан тохиолдол олон бий. Өндөр өртөгтэй хагалгаанд орохдоо маш сайн хөнгөлөлт үзүүллээ. Эмчилгээ хийлгэхдээ нэг төлбөр гараагүй гэдгийг хэлж ирдэг хүн олон байгаа.

Даатгалын сангаас 13 төрлийн тусламж үйлчилгээг авдаг. Тухайлбал,хэвтүүлэн эмчлүүлэх эмчилгээ, өдрийн эмчилгээ,сэргээн засах, рашаан сувилал, эмийн үнийн хөнгөлөлт зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Одоо эмийн хөнгөлөлтийг хүссэн үедээ очиж авах боломжтой болсон. Даатгалдуулагчдаа аль болох хүндрэл чирэгдэлгүйгээр үйлчилгээ үзүүлдэг болсон байгаа.

 

-Хувиараа Эрүүл мэндийн даатгалаа төлдөг хүмүүс сар бүр гэхгүйгээр бүтэн жилээр төлөлтөө хийх боломж байдаг уу?

-Нийгмийн даатгалыг нөхөж төлж болдоггүй. Харин Эрүүл мэндийн даатгалд ямар зохицуулалт байхгүй. 2019 оноос хойш Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Иргэд өвдөхгүй юм чинь Эрүүл мэндийн даатгал төлөхгүй. Тэгж байгаад нэг төлнө дөө гээд орхигдуулаад байхаар нийлбэр дүн хуримтлагдаад өндөр болчихдог. Иймээс аль болох тухайн сар жилдээ багтаж төлөлтөө хийж байх хэрэгтэй. Хүний амьдрал баялаг шүү дээ. Нэг л өдөр тусламж үйлчилгээ авах болохоор даатгал нь төлөгдөөгүй бол шаардлагатай тусламж үйлчилгээ авахад нь цаг алддаг. Иймээс сар бүр тогтмол төлж явах хэрэгтэй.

Тухайн сардаа амжиж төлөөгүй бол нөхөж төлж болдог. Сардаа төлөлтөө хийгээгүй гэж ямар нэгэн алданги торгууль байхгүй. Тухайн жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж, хувь хэмжээгээр нь төлөлтөө хийгээд үйлчилгээ авах боломжтой. Тухайн иргэн Эрүүл мэндийн даатгалаа сараар нь төлөх хагас жил болон бүтэн жилээр төлөх гээд сонголт байгаа. Гол нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа даатгалаа бүрэн төлсөн байх ёстой. Тухайлбал, хоёрдугаар сард эмнэлгийн тусламж үйлчилгээ авлаа гэхэд энэ сарын эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх ёстой.

-Эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд хэчнээн байгууллагаар үйлчилгээ авах боломжтой вэ?

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан 2500 гаруй эрүүл мэндийн байгууллага байна. Эдгээр гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Мөн 18001363 лавлах утсанд хандаж, даатгалын талаар болон даатгалаар үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагын талаар мэдээлэл авах боломжтой байгаа.

-Монго Улсын хэмжээнд даатгал төлдөг хүн хэчнээн байна вэ?

-Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан 781.475,хувиараа 247.110,  оюутан 58.751, гадаадын иргэн харьяалалгүй хүн,  малчин 116.077, 0-18 насны хүүхэд 1.367,862, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч,  хүүхдээ асарч буй эх эцэг 98.296, ял эдэлж байгаа ажилтан 5037, нийгмийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай иргэн 275.877  иргэн  Эрүүл мэндийн даатгал төлдөг.

-Манай улсад амьдарч байгаа гадаад иргэд Эрүүл мэндийн даатгал төлдөг үү?

-Гадаадын иргэн болон харьяалалгүй иргэд  эрүүл мэндийн даатгал төлөх боломжтой. Даатгалаа дөрвөн хувиар төлж байгаа. Даатгалаа төлөөд гэрээт байгууллагаас тусламж үйлчилгээ хөнгөлөлт эдлэх боломжтой. Гадаад болон харьяалалгүй иргэд даатгал төлж байгаа.

-Эрүүл мэндийн үйлчилгээ авахад даатгалаас ямар нэгэн хэмжээ тогтоодог уу?

-Эрүүл мэндийн даатгал нь 2020 оноос том шинэчлэл , стратегийн худалдан авагч гэдэг том зорилтыг тавиад хэрэгжүүлээд явж байгаа. Өмнө нь даатгуулагч иргэд сардаа 55 мянга, улиралд 165 мянга, жилдээ хоёр сая төгрөгийн тусламж үйлчилгээ авдаг байсан. Хоёр сая төгрөгийн дууслаа гэхэд өөрсдөө мөнгөө гаргаж эмчилгээ хийлгэдэг байсан . Харин одоо стратегийн худалдан авагч болсноор ямар нэгэн тоо хязгаар тогтоодоггүй болсон.

Шаардлагатай тусламж үйлчилгээгээ хүссэн үедээ цаг алдахгүй авдаг боломжтой болсон байгаа. Мөн төр хариуцах тодорхой субъектийг 100 хувь даатгалын сан даадаг болчихсон. Тухайн иргэд эмнэлгийн үйлчилгээ авахдаа өөрөөсөө мөнгө гарахгүйгээр гэрээт эрүүл мэндийн байгууллагаас даатгалаар тусламж үйлчилгээ авах боломж нь бүрдсэн байгаа. Даатгал цаг тухайнд төлж байхыг иргэдээс уриалж байна.

 

Эх сурвалж: mnb.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна49 минут 16 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа53 минут 15 секундын өмнөӨнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана55 минут 54 секундын өмнөБританийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав1 цаг 21 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав1 цаг 25 минутын өмнөУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ1 цаг 29 минутын өмнөУИХ-ын гишүүн П.Сайнзориг “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” сэдвээр илтгэл танилцуулав1 цаг 36 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв1 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 47 минутын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.