Х.Баттулга: Ж.Оджаргал аа, төрийн бодлогыг даган баясаарай


2-р сарын 12
15 цаг 08 минут

                Х.Баттулга “Хэро энтертайнмент”-ийн тайзнаас Ж.Оджаргалд ийм сануулга өгөв. Тодруулбал, Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын талаар төр бодлогоо гаргасан гэдгийг ёжтойгоор хэлсэн хэрэг. Х.Баттулга өдгөө 62 настай, харин Ж.Оджаргал 60 насны босгыг алхлаа. Х.Баттулга, Ж.Оджаргал нарын  эрх ашиг өргөн, нарийн цариг дээр зөрчилдсөөр даруй 20 жил болж байна. Х.Баттулга телевизийн нэвтрүүлгийн үеэр “Хэрэв нарийн царигаар төмөр зам баривал Хятадын танк Монголд орж ирнэ” хэмээн айлгах технологи хэрэглэж байсан удаа бий. Тэр ч атугай шуудай цоолж, элс асгаруулж эфирээр үзүүлсэн. “MCS хийгээд Ж.Оджаргал бол Монголын дайсан” гэх суртал ухуулгыг Х.Баттулга болон “Монгол ялначууд”-ын зүгээс өнгөрсөн хугацаанд хүчтэй явуулсан. Гээд Х.Баттулга, Ж.Оджаргал хоёрын аль аль нь улс төр, бизнесийн салбарт хүчтэй, нөлөөтэй хэвээр байгаа.  

            УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах санал гаргасны дараа MCS ба Ж.Оджаргалын эсрэг улс төр дахин идэвхжив. З.Энхболд энд гарч ирэв. МАН гэхээр араа шүдээ хавирдаг, УИХ-ын дарга байхдаа МАН-ын гишүүн үг хэлж байхад микрофоныг нь хаачихдаг байсан тэрбээр энэ удаад Л.Оюун-Эрдэнийн гал хамгаалагчийн дүрээр гарч ирэв. З.Энхболд Х.Баттулгын найз. Шүүхээс саяхан цагаадсан. Цагаадангуутаа тэрбээр МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ПР-ч болж MCS ба Ж.Оджаргалын эсрэг улс төрийн гол дүрд тоглож эхэллээ. Тэрбээр фэйсбүүк хуудаснаа “Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Тавантолгойн ордын хамгийн баян нэг толгой (орд) Ухаахудагийг хувьчилж авсан. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, Засгийн газрын шийдвэр, тогтоол гарах ёстой. Монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг хувийн компанид тэмдэглэлээр өгч болохгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний “Эрдэнэс Тавантолгой” ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой” гэсэн коммунист уриалгыг дэвшүүлэв. “460 сая тонн нүүрсний нөөцтэй Ухаахудагийн ордыг “Энержи ресурс” компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн. Гэрээнийхээ 1.1 дээр “Энержи ресурс” компани “...1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн” гэж тодорхой бичжээ. Ганцхан энэ өгүүлбэр нь 460 сая тонн нүүрсийг хууль бусаар хэрхэн хувьдаа авсныг хөдөлшгүй батлах баримт юм. Өнөөдөр нэг тонн нүүрс газар дээрээ 100 ам.доллар буюу 345 мянган төгрөг, гаргах зардал нь 15 ам.доллараас хэтрэхгүй. Жил бүр 1.275 тэрбум ам.доллар, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилд 132 их наяд төгрөгийн татварын өмнөх цэвэр ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ. Жинхэнэ нүүрсний хулгай энэ л байна” гэлээ. З.Энхболдын энэхүү мэдэгдлийн дараа Л.Оюун-Эрдэнийн найз, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Сор болсон ордоо “Энержи ресурс”-т үнэгүй өгчээ” гэж халаглав. Л.Оюун-Эрдэнийн ПР бригад буюу “15 давхрынхан” ар, араасаа гарч ирж шүгэлдэцгээж байна. Х.Баттулга мэдээж баяртай байгаа... Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн улс төрийг тэрбээр ийнхүү өөрт ашигтайгээр эргүүллээ. Харин О.Батнайрамдал гэдэг жаалд зөвлөхөд, чамайг МАН сонгуульд нэр дэвшүүлж, УИХ-ын гишүүн болгосон. MCS групп Ухаахудагийг үнэгүй авсан гэж чичлүүлэхдээ тулбал өнгөрсөн сонгуулиар MCS МАН-д хэр хэмжээний хандив өгснийг хэвлэлүүдээс хараарай. УИХ-ын сонгуульд МАН, АН-д өгсөн хандиваараа MCS тэргүүлж байгаа. Ухаахудагийг авсныхаа төлбөрийг сонгуулийн хандив нэрээр намуудад төлдөг ч юм билүү, үгүйсгэх аргагүй шүү дээ.   

            “З.Энхболд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ПР-ч болохыг үздэг юм байжээ” гэж МАН-ынхан шивэр авир гэлцэх зуур С.Баяр Х.Баттулгатай зөрчилдөв. Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй байх дээр алсаас гар барилцсан тэдний эрх ашиг MCS дээр, тодруулбал Ухаахудаг дээр эсрэгцсэн нь энэ. Угтаа Х.Баттулга “15 давхар”-ын том ноёнтон, С.Баяр “15 давхар”-ынхны сайн ах болоод буй ч З.Энхболд болон Л.Оюун-Эрдэнийн улаан хамгаалагчид “Энержи ресурс”-ын эсрэг медиа акци хийж эхэлмэгц С.Баяр эсрэг зогссон нь энэ. Тэрбээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдалд “Засгийн газраа огцруулахгүй гэсэндээ огт хөндлөн, дээрмийн юм ярьж байх юм. 2008 онд Ерөнхий сайд байсан намайг АТГ, цагдаа, шүүхэд өгсөн нь дээр” гэж яхирлав. З.Энхболдод хандаж “Тавантолгой орд газрын тусгай зөвшөөрлийг “Энержи ресурс” компаниас төр хэлэлцээрийн үр дүнд буцаан авсан. Буцаан авах тэр гэрээнд гарын үсэг зурах эрхийг Үйлдвэр, худалдааны сайдад Засгийн газраас олгосон. Засгийн газрын хуралдааны шийдвэр нь Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэл хэлбэрээр гардаг. Бүх гэрээ, шийдвэр одоо хүртэл ил байв. Гэхдээ манай Засгийн газар алдаа гаргасан. Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100 хувь хүртэх ёстой байж, тийм ээ З.Энхболд дарга аа. Тэгээд Үндсэн хууль, Иргэний хууль, Ашигт малтмалын тухай, Өмч хувьчлах тухай гэх мэт хувийн өмчийн тухай ойлголт бүхий бүх хуулийг хүчингүй болгох саналаа УИХ-д оруулах ёстой байж. Үгүй бол энэ Тавантолгой орд газрыг хувийн хэвшилд бүхэлд нь үлдээдэг байж, яршиг цаашаа” гэж уурлав.

            Х.Баттулгын бүлэглэлийнхэн “Ухаахудагийг “Энержи ресурс”-т үнэгүй өгчихлөө” гэх суртал ухуулгыг хийж буй энэ үед “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой байдал тогтоож, төрийн мэдэлд авсан шигээ Ухаахудаг дээр онцгой байдал тогтоож байгаад Х.Баттулга, “Голомт”-ын Д.Баясгалан нарын мэдэлд өгчих юм биш биз” гэх хардлага төрнө. Учир нь Х.Баттулгын овоолсон шороог Д.Баясгалан мухар төмөр зам болгон хувиргаж өгсөн. Үүнийх нь хариуд Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа түүнийг Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор шагнасан. Нүүрсний хулгайн дуулианаар гадаад руу зугтсан Н.Удаанжаргалыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнаж байв. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь дээр хийсэн төрийн дээрмийг Ухаахудаг дээр давтах уу” гэдэг асуулт гарч ирнэ. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ОХУ-ын “Ростех”-ийн саналаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци 400 сая ам.доллараар авсан. Гэвч УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь төрд авах шийдвэр гаргасан. Ц.Нямдорж “Монголчууд бид эзнээ хармаар байна” гэж хэлсний дараахан “Сахал” Д.Эрдэнэбилэгийг хууль хяналтынхан гавлаж авч яваа гэрэл зураг хэвлэл, сошиалаар түгсэн. Ц.Нямдоржийн хэлсэн “Эзэн” нь Д.Эрдэнэбилэг байв. Ц.Нямдорж УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон тийш “Та нар мөн том байна аа” гэж шүд зуун хэлсний дараахан О.Орхоныг ч мөн гавлаж хорьсон. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь ийнхүү нэрэн дээрээ ТӨҮГ болсон ч нэдэр дээрээ эрх баригчдын мэдэлд шилжсэн. Төрийн нэрээр үйлдсэн дээрэм биш гэж үү. Онцгой байдал тогтоож байгаад хэрхэн найрлацгаасан нь одоо ч нууц. Х.Баттулга болон Л.Оюун-Эрдэнэ нарын хослол “Энержи ресурс” дээр энэ түүхийг давтахвий гэдэг хардлага төрөхүйц үйл явдал өрнөж байгаа биз. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргааныг эцэслэж амжаагүй ч “Энержи ресурс” ба Ухаа худаг дээр Х.Баттулга “Онц байдал” зарлачихлаа. “Ж.Оджаргал аа, төрийн бодлогыг даган баясаарай” гэх даажинтай үг бол үг мөн. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “Бөх бол төр” гэж хэлсэнчлэн өнөөдөр Х.Баттулга өөрөө төр болчихоод байгаа. МАН, АН-ын албан бус дарга нь Х.Баттулга. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг “хөшиг”-ний цаанаас удирдагч нь Х.Баттулга. Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатарын том ах нь Х.Баттулга. “Хэро энтертайнмент”-ын тайзнаас хэнийг онилж харлуулах зохиолын гол авторуудын нэг нь Х.Баттулга. Точвхондоо, Х.Баттулга бол төр юм. Тиймээс MCS-ийн Ж.Оджаргалд хандаж “Төрийн бодлогоо даган баясаарай” гэж хэлсэн нь “Х.Баттулгын бодлогыг даган баясаарай” гэснээс өөрцгүй. Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж улайрч байсанчлан Х.Баттулга MCS ба Ж.Оджаргалын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал ТӨР хэвээр орших бололтой.  

                                                                                                                                                      С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.