Д.Мөнх-Эрдэнэ, Б.Цогтгэрэл хоёр Х.Баттулгын Асар, Басар нь болов уу


2-р сарын 12
16 цаг 12 минут

                   Сошиал сүлжээ гэж олон хүнд “буян” болсон талбар бий. Овсгоотой нэг нь онлайн дэлгүүр ажиллуулж олз ашиг олно. Алдаршихын донтнууд нь ямар ч хамаагүй аргаар олны анхаарлыг татаж, олон дагагчтай болно. Олон дагагчтай болсноо өөрсдийгөө “Инфлүүзэр” гэж өргөмжилнө. Инфлүүзэр болмогцоо улстөрчдийн гар, хөл болж хөлсний армийн гишүүн болно. Ичих нүүртэй нь нэр, нүүрээ нуусан тролл болдог бол ичих нүүргүйчүүд нь лаивчин болж, “Цаад эзэд”-ийнхээ өгсөн чиглэлийн дагуу өрсөлдөгчдийг нь харлуулах ажлыг гүйцэтгэдэг. Хөххотод консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ тэдний тэргүүн магнайд жагсана. МАН-ын гишүүн Б.Цогтгэрэл Ц.Элбэгдоржийн үед баталсан Шилэн дансны хуулиар төрийн байгууллагуудын шилэн дансыг ухаж, сайд, дарга нарын үр ашиггүй зардлуудыг ил болгодгоороо “Шилэн” Цогоо гэгдэх болсон. Д.Мөнх-Эрдэнэ Х.Баттулгыг “Мянганы хулгайч” хэмээн цоллож, Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяртай ГХЯ-ных нь үүдэнд барьцалдаж авах шахсанаа тухайн үед лаивдаж байв. Х.Баттулгаас гадна Сү.Батболд, Х.Нямбаатар гээд онилж галлаагүй хүн тун цөөхөн. Түүний дүү Дав.Цогтбаатар өдгөө УИХ-ын гишүүн. Хөгжлийн банкинд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Улсын Дээд шүүхээс түүнийг гэм буруутайд тооцсон. Тиймээс Дав.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах асуудал олны анхаарлыг татаж байгаа. Харин Д.Мөнх-Эрдэнэ “Мянганы хулгайч” гэж цоллож байсан Х.Баттулгынхаа сайн дүү нь болсон бололтой. Тэрбээр өчигдөр (2025.02.11) орой MCS-ийн Ж.Оджаргал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын эсрэг лаив хийв. Ж.Оджаргалыг “Шуналын бузар”, Ч.Лодойсамбууг “Ямар ч боловсролгүй” гэж шоглов.

            Д.Мөнх-Эрдэнэ “Сахал” Д.Эрдэнэбилэг Монголдоо ир. Арай хорьчихгүй байх. Муу хэлүүлээд байсан Д.Эрдэнэбилэг бурхан юм байна. Ж.Оджаргал бол шуналын бузар юм байна. Тавантолгойн ордыг үнэгүй авсан” гэв. Түүнийг ийн лаивдсаны дараа “Шилэн Цогоо” “Сахал” Эрдэнэт 49 хувийг дээрэм гэж бодож явлаа. Гэтэл Ухаа худаг уурхайг тасдаж авсан Засгийн газрын тэмдэглэлийг уншаад “Сахал” Д.Эрдэнэбилэг бурхан юм байна” гэж бодлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэж ёстой нэг үйлийн үртэй, Монгол Улс гэж алалцаж дуусахгүй олон тонуулчтай л улс юм даа” гэж жиргэлээ. Сүүлийн үед сүрхий сүжрэх болсон хоёр найзын сэдэв, өнцөг ийнхүү нэг болов. Д.Мөнх-Эрдэнэ “Улнаасаа БЭТ томилчихъё. МАН-аас “Шилэн” Цогоо, АН-аас намайг томилчих. MCS, “Энержи ресурс”-ийн лицензийг маргааш хүсэлтээ өгөөд Засгийн газраар цуцлуулна, баталгаатай. Ухаа худагийг тэмдэглэлээр авчихсан юм байна” гэв. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийнхны эсрэг Ц.Нямдорж, “Шударга 5” тэмцэж байсан бол Ж.Оджаргал болон“Энержи ресурс” тийш Х.Баттулга Д.Мөнх-Эрдэнэ, “Шилэн” Цогоо хоёрыг Асар, Басар болгон тавьчих шиг боллоо шүү.

                                                                                                                                                    Д.Болд    



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 22. 19:03Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай үргэлжилж байна6 сар 22. 19:00Х.Нямбаатар: The Mongolz, Vitality багийн цомын төлөөх тэмцээнийг “Happy park”-т шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэж байна6 сар 22. 18:53Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа6 сар 21. 21:01УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ6 сар 21. 20:54Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 сар 21. 20:46Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна6 сар 21. 20:42Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив6 сар 21. 20:39Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:37“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа6 сар 21. 20:34Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна6 сар 21. 20:29Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:27Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 21. 20:25“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:20Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:18Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томиллоо6 сар 21. 20:14Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:11Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн төгсөгчид цэргийн цолоо гардаж авлаа6 сар 21. 20:06Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив6 сар 21. 20:03Онцгой байдлынхан 45 мянга гаруй хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ6 сар 21. 20:00Академич хэргэм хүртээв6 сар 21. 19:54Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 21. 19:50Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна6 сар 21. 19:43"Хүрээ цам-Даншиг наадам 2025”-ын үеэр хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 120 цэг ажиллана6 сар 21. 19:343х3 сагсанбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-29-нд Улаанбаатар хотод болно6 сар 21. 19:29“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ сарын 28, 29-нд болно6 сар 21. 19:23Ховд-Улаангом чиглэлийн авто замыг барьж эхэллээ6 сар 21. 19:03Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.