Ж.Золжаргал: Хувьцаат компаниудад технологийн болон үйл ажиллагааны шинэчлэл хэрэгтэй байна


2-р сарын 13
12 цаг 44 минут

        УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Үндэсний дата төв болон "Монгол шуудан", "Монголын цахилгаан холбоо" хувьцаат компаниудын үйл ажиллагаатай танилцсан байна. Тус байнгын хорооны дарга Ж.Золжаргалаас энэ талаар тодрууллаа.

-Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахад анхаарах ямар асуудлууд байна вэ?

-Хуулийн хэрэгжилтийг хангуулах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон бодлого боловсруулахад анхаарах асуудлыг судлах, тулгамдсан асуудлыг шийдэх арга замыг тодорхойлох зорилгоор Байнгын хорооны үйл ажиллагаатай холбоотой бүхий л төрийн байгууллагуудаар явж ажиллах шаардлагатай байна.

Бид эхлээд Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай танилцсан. Монгол Улсын төрийн болоод олон нийтийн бүхий л мэдээлэл цахим руу шилжиж байна. Цахим шилжилт эрчимжихийн хэрээр мэдээллийн хадгалалт, ашиглалт хамгаалалт маш чухал болсон. Тиймээс энэ чиглэлээр Үндэсний дата төвд ямар ажлууд хийж байна,  ямар асуудал байгааг тодруулахаар  уулзалт хийв. Үндэсний дата төвийн үйл ажиллагаа харьцангуй чиглэлээ олж, тогтворжиж, сайн  ажиллаж байна. Гэвч тус компани олон улсын зэрэглэлээ нэн тэргүүнд сайжруулах шаардлагатай байна. Нэн тэргүүнд ногоон эрчим хүч ашиглах, аюулгүй байдлын 4 дүгээр түвшинг хангах зорилтоо биелүүлэхийг зорьж байна. Хоёрдугаарт, тус төв Дархан-Уул аймагт буй нөөц төвтэйгөө зэрэгцэн ажиллах техникийн нөхцөл бүрдүүлэх ажил удааширч байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж, нөөц төвийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадвал аюулгүй байдлын нөхцөл сайжирна. Түүний дараа аймгийн төвүүдэд Дата төвүүд үүсгэх төслүүд яригдаж байна. Аймаг бүрд байгуулагдах Дата төвүүдийг хооронд нь уялдуулах шаардлага үүснэ. Мөн давхардсан, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг бууруулахын тулд хиймэл оюун ухааныг төрийн үйлчилгээнд өргөнөөр ашиглах хандлага бий болсон. Хиймэл оюун ухаан ашиглахад өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай. Мөн тэдгээр тоног төхөөрөмжүүдийг хаана байршуулах вэ гэх асуудал яригдаж байна. Үндэсний дата төв дээр хангалттай хэмжээний орон зай байхгүй учраас цаашид хэрхэх талаар болон, шийдэл гаргах талаар ярилцсан юм.

-"Монгол шуудан" компанийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

 -"Монгол шуудан" хувьцаат компани эерэг баланстай, татвараа төлөөд ажиллаж байна. Өнөөгийн зах зээлийн хандлагаар тус байгууллага улс орон даяар түгээлтийн бизнес хийх бололцоотой өргөн сүлжээг эзэмшдэг. Энэхүү үйлчилгээг өргөжүүлэх ямар боломж байна, хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл авсан. Цаашид "Монгол шуудан" компани нэмж хувьцаа гаргах, стратегийн хөрөнгө оруулагчдыг татах зэргээр үйл ажиллагааны шинэчлэл хийхдээ анхаарах асуудлуудын талаар мэдээлэл авч, ярилцсан. 

- Харин "Монголын цахилгаан холбоо" хувьцаат компанийн үйл ажиллагаанд анхаарах ямар асуудал байна вэ?

- "Монголын цахилгаан холбоо" хувьцаат компанийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн л улс даяар салбартай, сум бүрд хүрсэн шилэн кабелиар телевизийн нэвтрүүлгийг дамжуулдаг. Тус компани улс орон даяар салбартай учир олон ажилтантай, балансаа мөн бариад явж байна. Ер нь төрийн оролцоотой хувьцаат компаниудыг цаашид хэрхэх вэ гэдэг асуудал тулгарч байна. Хэдийгээр алдагдалгүй ажиллаж буй ч  эдгээр байгууллагуудад технологийн дэвшил хийж, хөгжүүлж, шинэчлэх хэрэгтэй юм. Хөгжихийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай боловч төсвөөс хөрөнгө оруулах нь оновчтой асуудал биш хэмээн үзэж байна. Тус компаниуд хувьцаа гаргах, хөрөнгө оруулагчдыг татах зэргээр ажиллахад  хууль, эрх зүйн орчныг дэмжээд ажиллах нь зүйтэй. Тус гурван байгууллагад ажилласан талаар байнгын хорооны хуралдаанаар ярилцаж, зөвшилцөнө.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой1 цаг 4 минутын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ2 цаг 40 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа3 цаг 27 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ6 цаг 10 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ6 цаг 14 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ7 цаг 5 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа7 цаг 9 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа7 цаг 17 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ7 цаг 22 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна7 цаг 25 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна7 цаг 55 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ8 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа8 цаг 50 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 57 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно8 цаг 59 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.