УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Хуулийг хоёр өөр хэрэглээтэй мэт харагдуулдаг журмуудыг цэгцэлж, хүн бүр эрх тэгш байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ


2-р сарын 13
13 цаг 45 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Улаангом хотод (2025.02.12) ажиллалаа. Энэ үеэр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар таван жилийн турш баригдаж, ашиглалтад орж буй хөгжимт жүжгийн “Ойрад” театрын нээлтэд оролцсон юм.

УИХ-ын дарга нээлтийн үеэр язгуур урлагийн арвин өв, соёл бүхий Увс нутгийнхан 50 гаруй жилийн дараа хөгжимт жүжгийн шинэ театртай болж буйд баяр хүргээд уламжлал шинэчлэлийг хослуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх замаар үндэсний өв, соёлоо нандигнан үлдээх, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх нь төрийн бодлогын салшгүй хэсэг гэдгийг тодотголоо.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улаангом хотын эл шинэ театрт иргэдтэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд, бүс нутгийн хөгжлийг тодорхойлох бодлогын шийдлүүдээс танилцуулав. Ес дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентын 81 гишүүн нь анх удаа УИХ-д сонгогдон ажиллаж буй бөгөөд салбар бүрийн төлөөллүүд хууль тогтоох байгууллагад ажиллаж эхэлсэн нь энэ парламент эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх бүрэн чадамжтайг харуулж байна хэмээн УИХ-ын дарга уулзалтын эхэнд тодотгосон юм. 

Тэрбээр, өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж буй 900 орчим хуулийг үзэл баримтлалаас нь эхлээд хоорондын давхцал, хийдэл, хэрэгжилтийг иж бүрэн судалж, цогцоор нь гурван чиглэлд өөрчлөх зүй ёсны шаардлага байгааг дурдлаа. “Гурван төгөлдөршил” буюу хүний эрхийг хангасан, цаг үетэйгээ нийцсэн, иж бүрэн зохицуулалттай эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд УИХ-д суудалтай улс төрийн намын төлөөлөл бүхий гишүүдээс бүрдсэн 80 гаруй ажлын хэсэг ажилдаа орсныг онцлов. Түүнчлэн аливаа хуулийн хэрэглээг өөр мэт харагдуулдаг хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийслэл болон орон нутгийн хаана ч Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлдэг байх ёстойг чухалчиллаа. Амьдралын хэмнэл, нийгмийн хөгжил хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хуулиа шинэчлээгүйн улмаас зөрчил үүсэж байгааг 1997 онд батлагдсан Дампуурлын тухай хуулиас болж татан буугдаж чадахгүй 150 мянга гаруй аж ахуйн нэгж байгаатай холбон тайлбарлав.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн, өнөөгийн нийгмийн харилцааны 30 хувийг хуулиар, үлдсэн 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь хүнд суртал, хээл хахуул, шударга бус байдлыг нэмэгдүүлж буй нэг шалтгаан хэмээгээд эдгээр журмуудыг цэгцлэхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Цаашид парламент баталсан хуулийн тоогоор ажлаа дүгнэх бус бодлогын шийдлүүдийн бодит үр дүн буюу бүрэн эрхийнхээ хугацаанд өсөн нэмэгдсэн макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр ажлаа тайлагнадаг шинэ жишигт шилжинэ гэв.

Уулзалтын үеэр Улаангом хотын иргэд бүс нутгийн онцлог шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын түүхий эдийг боловсруулах үйлдвэрийг байгуулах зэрэг бүтээн байгуулалтыг орон нутагт эрчимжүүлснээр ажлын байр нэмэгдэх, айл өрхийн орлого бодитоор өсөх боломжтойг хэлж байлаа. Түүнчлэн Увс аймаг нь баруун бүсийн газар тариалангийн тулгуур бүсэд хамаарах тул тариаланчдыг бодлогоор дэмжих, төсөвт хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг хангах талаар уламжлав. Хязгаар нутагт бизнес эрхэлж буй хувийн хэвшлийнхний төлөөлөл тээвэр, ложистик, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэмүү өртөг шингэсэн зардлуудаас гадна арилжааны банкны зээлийн хүү, татварын хувь хэмжээ нь асар их дарамт болж байгааг хэллээ. Иймд татварын тогтолцоог шинэчилж, жижиг дунд үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчдэд таатай орчин бүрдүүлж өгөхөд анхаарахыг хүслээ.

Уулзалтын үеэр иргэдийн төлөөлөл Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ахмад настны тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуулт асууж, Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан хоршоологчид өдгөө эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийслэл хот руу нийлүүлж буй сайн туршлагаасаа хуваалцав. Мөн УИХ-аас зохион байгуулж буй хяналтын сонсголуудын араас үр дүнг баталгаажуулах, хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэхийг захилаа.

Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа энэ онд Увс аймагт хэрэгжүүлэх онцлох ажлуудаас танилцуулж, парламентын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар иргэд өөрсдийн дуу хоолой, санал хүсэлтээ D-Parliament цахим системээр дамжуулан ирүүлэхийг уриалав.

Харин Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд хэрэгжиж буй хөнгөлөлттэй зээлийн хүртээмж, Шинэ хоршоо хөдөлгөөний үр дүн, тулгамдаж буй асуудал, зорилтот ажлуудын талаар мэдээлэл өглөө.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн орон нутаг дахь томилолт Увс аймагт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв11 сар 13. 15:46Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 13. 15:43Байгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв11 сар 13. 15:41Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо11 сар 13. 15:36Бүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа11 сар 13. 15:31Иргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.