Т.Хасбаатар: Ардчилсан нам Их хурлаа зарлаж, шинэ намын даргаа тодруулах хэрэгтэй


2-р сарын 13
13 цаг 50 минут

        Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр /2025.02.13-нд/ Ардчилсан намын Удирдах зөвлөлөөс гаргасан мэдэгдлийг танилцууллаа. Тус зөвлөлөөс АН-ын одоогийн дарга Л.Гантөмөрийг өнөөдөрөөс эхлэн АН-ын гишүүнээс хөөх шийдвэр гаргасан байна.

АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар: "Монгол Улс ардчилсан чөлөөт сонгуулийг эрхэмлэдэг Үндсэн хуультай. 2016 оноос хойш Монгол Улсад нэг нам дангаар засаглаж, нийгэм эдийн засгийн асар олон хохирлыг Монголын ард түмэнд учруулсан. Сөрөг хүчингүй 10 гаруй жил явсан. Сая 2024 онд иргэд, сонгогчдын зүгээс хүчтэй сөрөг хүчин байж, ард түмэндээ шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө ажиллаасай гэж саналаа Ардчилсан намд өгсөн.

Гэтэл Л.Гантөмөр гэж этгээд Шадар сайд хэмээх өндөр албан тушаалд очоод Ардчилсан намыг бүхэлд нь МАН-ын халаасны нам болгосон. Ардчилсан намын тамга бол МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн сейфэнд хадгалаастай байгаа. Тиймээс Л.Гантөмөр нь Ардчилсан намын дүрэм болоод үнэт зүйл, бодлого, үзэл санаанаасаа урвасан хүн болж байна. Л.Гантөмөр Ардчилсан намын үзэл санаа, үнэт зүйлийг цаашид авч явах чадваргүй болсон. Иймд, Л.Оюун-Эрдэнэ Л.Гантөмөрөө албан ёсоор намдаа ав. Би Л.Оюун-Эрдэнийг танина, утастаж хэлнэ.

Иймд Ардчилсан намын 80 гаруй мянган гишүүн цахим саналд нэгдэж Л.Гантөмөрийг Ардчилсан намаас хөөх шийдвэрийг гаргасан юм. АН-ын шат шатны байгууллагууд энэ шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг хүсье. Дараагийн сонгууль хүртэл АН сөрөг хүчний үүргээ биелүүлээд явна.

АН бол баруун төвийн үзэл баримтлалтай нам. Энэ үзэл санаандаа бат байж, бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Олон улсын практикт зүүний, барууны намууд нэгдэж, Засгийн газраа байгуулсан явдал байдаггүй. Барууны ижил төстэй, зүүний ижил төстэй намууд Хамтарсан засаг байгуулж ажилладаг. Зүүний, барууны гэдэг чинь гал, ус хоёр нийлсэнтэй агаар нэг. Тэгэхээр хамтарч ажиллах ямар ч боломжгүй.

Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхлэх байсан ч дарга нар эрх мэдэлтэй болоод өөрсдийгөө тойглон хамгаалахын тулд хойшлууллаа. Одоо нэн яаралтай АН Их хурлаа зарлаж, шинэ намын даргаа тодруулах хэрэгтэй. Энэ нам ард түмний талд байж, сөрөг хүчний үүргээ биелүүлэх нь дараагийн улс төрийн сонгуульд болоод Монголд ардчиллын үзэл санааг хөгжүүлэх ёстой юм " гэлээ.

Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 495.6 тэрбум төгрөг төвлөрлөө4 сар 25. 15:47Баянхошуу хот орон сууцжуулах төслөөр 5000 айлын орон сууцыг барина4 сар 25. 12:35Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ4 сар 25. 12:3325 дугаар эмийн сангийн уулзвараас Төмөр замын дээд сургуулийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хааж, шинэчилнэ4 сар 25. 12:03Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна4 сар 25. 10:57Улаанбурхан өвчний тохиолдол 800 хүрчээ4 сар 25. 10:55Иргэн Б.Батбилэгийн гаргасан "Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ4 сар 25. 10:49“Хангарди” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 52 дахь жилдээ зохион байгууллаа4 сар 25. 10:44Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна4 сар 25. 10:40УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ирцийн мэдээ4 сар 25. 10:33М.Говьсайхан: Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн барилгыг санхүүгийн чадамжтай компаниар бариулна4 сар 25. 10:29“Бөмбөгөр” худалдааны төвийн баруун талын үерийн далангийн түшиц ханыг шөнийн цагаар засварлаж байна4 сар 25. 10:06“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа4 сар 25. 10:01БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 25. 9:53УИХ-ын чуулган: Гурилын 3 үйлдвэр нийт зах зээлийнхээ 78 хувийг үйлдвэрлэж байна4 сар 24. 17:30“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа4 сар 24. 14:06Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жэннон Коулинтай уулзав4 сар 24. 14:04Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-нд болно4 сар 24. 14:01Д.Амарбаясгалан: Үндэсний үйлдвэрлэлээ л дэмжиж байвал бүтээгдэхүүн үнэтэй байсан ч яахав гэсэн үзлээр хандаж хэрхэвч болохгүй4 сар 24. 13:57БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа4 сар 24. 13:49Нөхөн сонгууль явуулах хэсгүүдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоов4 сар 24. 13:47ТҮЦ-т номын худалдаа эрхэлж байсан 9 иргэн “Номын худалдааны төв”-д үйл ажиллагаа явуулж эхэллээ4 сар 24. 13:42“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээн эхэллээ4 сар 24. 13:39Б.Дөлгөөн: Бонд гаргах нөхцөлийн шалгуурыг бууруулсан нь чухал ач холбогдолтой4 сар 24. 13:05Д.Амарбаясгалан: Импортын гурилын татвар тэглэснээс гурилын үйлдвэрүүд дампуураад дуусаж байгаа гэж ярих нь зохисгүй4 сар 24. 12:11Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно4 сар 24. 12:04УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ирцийн мэдээ4 сар 24. 12:01“...Үнэнтэйгээ нүүр тулах ёстой” гээд сайд нар хэлээд эхэллээ, энэ зөв!4 сар 24. 9:04Дамбадаржаагийн авто замаас Шадивлангийн зуслан чиглэлийн 5.3 км авто замыг шинэчилж байна4 сар 24. 8:46УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь4 сар 24. 8:43
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.