УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн шүүх, хуулийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцлоо


2-р сарын 14
8 цаг 56 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Увс аймгийн Улаангом хотод ажиллах үеэрээ шүүх, хуулийн байгууллагын алба хаагчид, Монголын хуульчдын холбооны салбар зөвлөлийн хамт олонтой уулзлаа. Уг уулзалтаар Шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилт, шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал,  шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг иргэндээ ээлтэй, эрхийг нь хангасан байхад чиглүүлэх зорилгоор эрх зүйн цогц шинэчлэл эхлүүлснийг тодотгов. Энэ хүрээнд хуулийн хэрэглээг гажуудуулж буй журмуудыг цөөлж, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг арилгаж, хуулийн өмнө хүн бүр ижил тэгш эрхтэй байх энэ цагийн үзэл баримтлалыг төлөвшүүлэх нь чухал гэлээ. Түүнчлэн УИХ-аас шүүхийн бааз суурийг бэхжүүлэхэд онцгой анхаарна гэж мэдэгдэв.

Уулзалтын үеэр шүүхээр хэрэг, маргааныг хуулийн хугацаанд нь шийдвэрлэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтын талаар харилцан санал солилцсон юм. Алба хаагчдын зүгээс шүүх эрх мэдлийн системийн өөрчлөлтийг боловсон хүчний нөөцөөс нь эхлээд цогцоор нь авч үзэх шаардлагатайг хэлж байв.

Увс аймагт гурван шатны шүүх үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэлдэхүүн дутуу ажиллаж байгаагийн улмаас шүүгчийн ачаалал ихсэх, хэрэг маргаанаа түргэн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх зэрэг хүндрэлүүд үүсэж байгааг дурдаж байлаа.

Үүний дараа УИХ-ын дарга Улаангом хотноо 400 гаруй малчдын төлөөлөл чуулсан “Хоршоологчдын зөвлөгөөн”-д оролцсон юм. Уг зөвлөгөөнөөр “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, үр дүн, тулгамдаж буй асуудлаас гадна зээл олголт, эргэн төлөлтийн талаарх мэдээлэл болон хоршооны сайн засаглалын хэлбэр, гадаад орнуудын жишиг туршлагуудыг танилцуулсан юм.

Сүүлийн 8 сарын хугацаанд улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77,233 малчид хоршоонд гишүүнээр элсчээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, цаг үеийн хэрэгцээ шаардлагаас улбаалан өрнөсөн “Шинэ хоршоо” хөдөлгөөн үр дүнгээ өгч эхэлснийг тодотгоод, цаашид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар 5 га хүртэлх газар эзэмших ажлыг эрчимжүүлэхтэй зэрэгцэн ногоон тэжээл тариалах зорилгоор газар эзэмших боломжоор хангахад анхаарна гэлээ.

Түүнчлэн анхан шатны хоршоод нэгдэн дундын хоршооны зохион байгуулалтад орж жишиг хуулийн этгээд болоход дэмжлэг үзүүлж, хоршооноос гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд стандарт нэвтрүүлэх талаар зөвлөгөөнд оролцогчид хэлэлцсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн2 минут 25 секундын өмнөГ.Занданшатар: “Танилын бараа”, “Онцгой шугам” гэх авлига суурьтай, арын хаалганы үйлдлээ таслан зогсоо12 сар 5. 15:59Дунд ангийн хичээлийг цахим хэлбэрээр үргэлжлүүлнэ12 сар 5. 15:4718 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо12 сар 5. 15:42Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гэгээн Ширээт Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө12 сар 5. 15:36Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар сонгов12 сар 5. 15:34Монгол Улсын Ерөнхийлөгч Ватиканы Апостолын архив, номын санд зочиллоо12 сар 5. 15:31Хоббигоороо бүтээсэн миний түүх12 сар 5. 12:32Оюу толгойг гэрээлэхдээ “Онтрэ”-г яагаад үлдээснээ С.Баяр сонсголд очиж ярих ёстой12 сар 5. 10:48УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 5. 10:41"Чингис хаан" үндэсний музей Ватиканы Апостолын Номын сантай хамтарна12 сар 5. 9:58Путин, Моди нар албан бус уулзалт хийжээ12 сар 5. 9:52Монгол Улсын Ерөнхийлөгч Пап Францисын гэгээн дурсгалыг хүндэтгэлээ12 сар 5. 9:47Хөвсгөл нуур, Туул, Орхон голд мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдсэн байна12 сар 5. 9:44Гэр бүлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно12 сар 5. 9:10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүнтэй уулзлаа12 сар 5. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн12 сар 5. 9:03Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 4. 18:16Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа12 сар 4. 18:09УИХ-ын дарга Н.Учрал "Ажлын хэсэг байгуулах тухай" нийт 58 захирамжийг хүчингүй болгов12 сар 4. 13:59АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 4. 13:56Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг дэвшүүлснийг дэмжлээ12 сар 4. 13:53Б.Даваабаяр: Арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй хэвийн үргэлжилнэ12 сар 4. 12:49Зэсийн ханш дээд амжилт тогтоолоо12 сар 4. 12:45УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ирцийн мэдээ12 сар 4. 11:16Харилцааны түвшнийг хоёр шат алгасан ахиулсан Ерөнхийлөгчийн айлчлал өндөрлөлөө12 сар 4. 10:41Томуу, томуу төст өвчний тархалт тогтвортой буурах хандлагатай байна12 сар 4. 10:22Монгол, Итали хоёр улс эрдэс баялгийн чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа12 сар 4. 10:14Валютын нөөцийн хэмжээ зургаан тэрбум ам. долларт хүрлээ12 сар 4. 10:11Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах оролцооны арга замуудыг бэхжүүлэх талаар бодлогын хэлэлцүүлэг зохион байгууллаа12 сар 4. 9:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.