Мюнхений төвд болсон халдлагад 30 орчим хүн өртжээ


2-р сарын 14
9 цаг 32 минут

       МЮНХЕН, 2025 оны хоёрдугаар сарын 14 /DW/. Мюнхен хотын төвд Mini Cooper загварын автомашинтай этгээд жагсагчдыг дайрсны улмаас 28 хүн гэмтэж бэртсэн тухай Бавариа мужийн Дотоод хэргийн сайд Йоахим Херрман мэдэгдлээ.

Энэ хэрэг явдал тус хотын галт тэрэгний төв буудлаас холгүй орших Штигльмайерплац талбайд пүрэв гаргийн үд дунд Verdi үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан жагсаалын үеэр болсон байна. Гэмтэж бэртсэн хүмүүсээс 1-2 хүний биеийн байдал хүнд, хохирогсдын дунд хүүхдүүд байгаа тухай Мюнхен хотын дарга Дитер Райтер мэдэгдээд “Мюнхений хувьд хар өдөр боллоо” гэв.

Халдлага үйлдсэн этгээд эхлээд цагдаагийн машинд дөхөж ирснээ гэнэт хурдаа нэмэн жагсагчид руу дайран орсон байна. Цагдаа нар машин руу буудаж зогсоогоод, жолоочийг нь баривчилжээ. Баривчлагдсан этгээд хөнгөн шархадсан бөгөөд Германд улс төрийн орогнол хүссэн 24 настай Афганистаны иргэн эрэгтэй байв. Тэрбээр дэлгүүрүүдээс хулгай хийдэг, хар тамхи борлуулдаг гэдгээрээ хууль сахиулах байгууллагуудын хараанд орсон байжээ.

Бавариа мужийн Дотоод хэргийн сайдын ярьснаар, орогнол хүссэн түүний хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд албадан гаргах боломжгүй байсан учраас Германд түр байхыг зөвшөөрчээ.

Баривчлагдсан этгээд насанд хүрээгүй байхдаа 2016 онд Герман улсад дагалдах хүнгүйгээр ганцаараа ирсэн бөгөөд улс төрийн орогнол хүссэн түүний өргөдлийг хүлээж аваагүй ажээ. Тэрбээр шүүхэд хандсан боловч шүүх түүнийг албадан гаргахаар шийдвэрлэсэн байна. 

Цагдаа нар халдлага үйлдэгч этгээдийн Мюнхений Зольн дүүрэг дэх орон сууцанд нэгжлэг хийжээ.  

Эх сурвалж: Б.Адъяахүү "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа1 минут 34 секундын өмнөГ.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна22 минут 25 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна28 минут 29 секундын өмнөХуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа32 минут 15 секундын өмнө“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна1 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан1 цаг 13 минутын өмнөӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03Г.Дамдинням: АИ-92 автобензины үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авна11 сар 11. 12:57"Идэш 2026" өргөтгөсөн худалдаа болно11 сар 11. 12:01П.Бат-Амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ11 сар 11. 10:24“Мөнх тэнгэрийн бичиг-2026” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлийн эзэд тодорчээ11 сар 11. 10:20Нийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулна11 сар 11. 9:55Иргэд, явган аялагчдын анхааралд!11 сар 11. 9:44Оюу толгойн ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох өргөдлийг өнөөдөр хэлэлцэнэ11 сар 11. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.