Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсэг Дорнод аймагт /2025.02.08/ ажиллалаа.
Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж байгаа бөгөөд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг хангуулахад санал боловсруулах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулав.
Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн монголын залуучуудын өнөөгийн нөхцөл байдал, тэдний эрхийг хамгаалах, үндэсний хууль тогтоомжуудын мэдээллийн талаар, Дорнод аймгийн Засаг даргын орлогч бөгөөд Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дэд тэргүүн Ч.Ганбат аймгийн залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээ болон одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар, “Алсын хараа-2050” Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ж.Тана залуучуудын хөгжлийн стратегийн танилцуулгын талаар тус тус танилцуулж, мэдээлэл хүргэлээ.
Түүнчлэн, залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн байгууллага болон залуучуудын санал, хүсэлтийг сонслоо. Мөн ажлын хэсэг хэлэлцүүлгийн үр дүнг холбогдох түвшинд уламжилж, цаашид залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Facebook
Twitter
Youtube


УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Шадар сайд Н.Номтойбаяр Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, засаглалыг сайжруулахтай холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо
Г.Занданшатар талийгаач Ш.Алтантуяатай холбоотой хэргийн талаар Малайзийн Ерөнхий сайд Анвар Ибрагимтай уулзсан гэв үү
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа
УИХ-ын дарга С.Бямбацогт: Гэр бүл бол улсын хөгжлийн үндэс учраас удтал хүлээгдсэн хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэн батлах шаардлагатай
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ.gif)

Сэтгэгдэл бичих