ХӨСҮТ: Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна


2-р сарын 14
12 цаг 41 минут

       ХӨСҮТ-өөс ээлжит мэдээллийн үеэр томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хэвээр байгааг мэдээлэв.

Энэ тухай ХӨСҮТ-ийн Вирус судлалын тасгийн эрхлэгч, доктор Ц.Наранзул, "2025 оны 6 дугаар долоо хоногийн вирус судлалын тандалтын мэдээгээр, сүүлийн 7 хоногт вирусний тархалт, судлалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн 60.9 хувьд зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Вирусний тархалтын дүнг өмнөх долоо хонгийнхтой харьцуулахад 18.9 хувь өссөн байна. Энэ нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хөдөлгөөнтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. 6 төрлийн эмгэг төрүүлэгч илэрснийг хувиар тодорхойлбол, реновирус, амьсгалын замын синцитиал вирус тус бүр 3.2 хувийг эзэлж байна” гэв.

ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэхдээ, “Ковидын цар тахлаас хойш амьсгалын замын тандалтыг өргөтгөж хийдэг болсон. Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хэвээр байна. Насны хувьд томуу, томуу төст халдвараар 5 хүртэлх насныхан өндөр хувийг эзэлж байна. Өвчлөлийн хөдлөл зүйг улс, аймаг, нийслэл, дүүргийн хэмжээнд авч үздэг. Улсын хэмжээнд томуу, томуу төст халдвар 10 мянган хүн ам тутамд 56.8 тохиолдол буюу өмнөх долоо хоногийнхоос 5.1 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт 17 аймагт алаг цоог дэгдэлттэй, дөрвөн аймагт халдвар идэвхтэй байдалтай байна. Иймд бид халдвар идэвхтэй илэрч буй аймгуудын эрүүл мэндийн байгууллагууд руу зөвлөмж хүргүүлсэн” гэв.

Мөн тэрбээр менингококкт халдвараар манай улсад 2007, 2013, 2019 онд олон хүн өвчилсөн дэгдэлт байдлаар бүртгэгдсэн. Энэхүү халдвар 1-5 дугаар сард бүртгэгддэг. Сүүлийн 10 жилийн хөдлөл зүйгээр авч үзвэл, гурав болон тавдугаар сард хамгийн их халдвар гарчээ. Удахгүй Цагаан сарын баяр болно. Иймд иргэд худалдаа үйлчилгээниий газруудаар үйлчлүүлэх болон битүү орчинд амны хаалт зүүх, хоолойгоо зайлж хэвших хэрэгтэйг зөвлөв.

Түүнчлэн албан байгууллага, айл өрх бүр хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, агаар сэлгэх, гараа угаах, зовуурь илэрвэл эмчид хандан эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Мөн дархлаагаа сайн дэмжих, хувцсаа тохируулан өмсөх зэргээр энгийн аргыг амьдрал ахуйдаа хэвшил болгохыг зөвлөсөн юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа1 цаг 42 минутын өмнөКомпаниудын тавьсан шаардлагын дагуу хаврын хэрэгцээний махыг нэмэгдсэн үнээр худалдаалж эхэлнэ1 цаг 46 минутын өмнөБагануур дүүрэг аж үйлдвэржсэн, Улаанбаатарын төвлөрлийг сааруулсан хот болно1 цаг 49 минутын өмнөДорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна6 цаг 26 минутын өмнө“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно6 цаг 29 минутын өмнөУИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ6 цаг 33 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ирцийн мэдээ6 цаг 41 минутын өмнөОрмузын хоолойг дахин хаажээ6 цаг 46 минутын өмнө“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ6 цаг 49 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо6 цаг 52 минутын өмнө“Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ7 цаг 28 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа7 цаг 33 минутын өмнөЧуулган: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ7 цаг 39 минутын өмнөТөв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ7 цаг 44 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь7 цаг 48 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан7 цаг 52 минутын өмнөХаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана4 сар 8. 14:04Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө4 сар 8. 13:59Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа4 сар 8. 13:56Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолборын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана4 сар 8. 13:48Монголын циркчид Сүхбаатарын талбайд 7 хоногийн турш үнэ төлбөргүй тоглолтоо толилуулна4 сар 8. 11:30Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна4 сар 8. 11:26Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өгсөн тайлбараас үүдэн 50 гаруй гэрчийг АТГ-т дуудаж уулзана4 сар 8. 11:22Гал зогсоох хугацаанд Ормузын хоолойг нээнэ4 сар 8. 11:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна4 сар 8. 11:13УИХ-ын дарга С.Бямбацогт Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзаж, санал солилцлоо4 сар 8. 10:26ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ4 сар 8. 10:23УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхийг ТББХ 66.7 хувиар дэмжлээ4 сар 8. 10:19Хөдөө аж ахуйн инженерчлэл, дэвшилтэт технологийн чиглэлээр бүрэн тэтгэлэгт магистрын хөтөлбөрийг зарлалаа4 сар 8. 9:38“Виз гаргаж өгнө” хэмээн бусдыг залилсан хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ4 сар 8. 9:34
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.