Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдоржийн устгасан баримт бичгийг Ерөнхий сайд Ли Чян, “Чайна энержи”-ийн удирдлагууд надад өгсөн


2-р сарын 14
13 цаг 34 минут

                   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2025.02.14) Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон “Чайна энержи”-ийн удирдлагуудад Валентиний баярын “бэлэг”-ээ гардуулна. Энэ бол Тавантолгойн нүүрсний орд. Том сюрприз байгаа биз. Путин тэр жил Хятадад айлчлахдаа Ши Жиньпиний дуртай орос зайрмагийг бэлэглэж байсан бол манай улсын Ерөнхий сайд өмнийн говь дахь үүцээсээ ийнхүү “бэлэглэх” гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон хамтарсан Засгийн газрын зүгээс энэхүү үйл явдлыг “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг-оор мега төслүүдээ урагшлууллаа. Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээрт гарын үсэг зурна. Энэ бол түүхэн үйл явдал” хэмээн сурталчилж байгаа ч хэрсүү ажиглагчид дээрх дүгнэлтийг өгч байгаа юм.

            2025 оны улсын төсөв хэлэлцэх үеийн улс төрийн нөхцөл байдлыг эргэн саная. УИХ-ын нэгдсэн чуулган долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт хуралддаг товтой. Гэтэл 2024 оны арваннэгдүгээр сарын 07-ны өдөр “УИХ-ын чуулган хуралдахгүй” гэсэн зар түгэв. Яагаад. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ парламентанд суудалтай намуудын дарга нар, хамтарсан Засгийн газрын есөн сайд, УИХ-ын 11 гишүүнийг дагуулаад Шанхай руу бээжин нугас зооглохоор явсан. Албан мэдээ нь ажлын айлчлал, Хятадын олон улсын импортын VII экспод оролцохоор Шанхайг зорьсон... Ерөнхий сайдыг байнга шүүмжилдэг Д.Ганбат, Ч.Лодойсамбуу нар энэхүү айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. УИХ улсын төсөв хэлэлцэж байхад хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд нэг ч удаа орж ирээгүйгээр барахгүй салбар хариуцсан сайд нар болон УИХ-ын гишүүдийг дагуулаад Шанхайд party-дах гээд явчихсан нь парламентын түүхэнд урьд өмнө нь “үзэгдээгүй юм”. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл шүү дээ. Төсөвтэй холбоотой шүүмжлэл олон нийтийн дунд ихээхэн бухимдал үүсгэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавьж байхад ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт хамаагүй мэт таг чиг байсан.

            Л.Оюун-Эрдэнэ Шанхайгаас ирснээсээ хойш хоёр сарын дараа буюу шинэ оны дараа хэвлэлийнхэнд нэгэн ноцтой мэдээллийг өгсөн. Түүний хувьд, камерийн өмнө үе үе детектив мэдээлэл хийчихдэг удаатай. Энэ удаад детектив гэхээсээ илүү Монгол Улсын Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн зөвлөлийн гишүүний зүгээс ноцтой гэмээр зүйлийн талаар ам алдсан. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сарын 07-нд сэтгүүлчдэд “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын талаарх хоёр улсын Засгийн газар хоорондын хэлцлээр гуравдагч этгээдийг оролцуулахгүй байхаар тохиролцож, УИХ-аар эхний баримт бичгийг баталсан. Ц.Элбэгдоржийн сонирхол бол Тавантолгойг өөрөө авах. Энэ нууц биш. Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс буюу Хөхөөгийн Ганболд, Батцэнгэл, Энхтүвшин нар Хятадад 2013 онд очиж “Тавантолгойг өгье” гэдэг саналыг тавьсан. Протоколууд бүгд байгаа. “Хоёр улсын Засгийн газар, төрийн өмчит компаниуд яагаад шууд гэрээ хийж болохгүй юм бэ” гэхээр “Заавал ММС буюу тодорхой аж ахуйн нэгжүүдийг хувь эзэмшиж оруулна. Монголын аж ахуйн нэгжүүд 51 хувьд нь орно. Гэхдээ Тавантолгойн хувьд 0. Ингээд Хятадын талд 49 хувийг өгнө” гэдэг хэлцэл дээр 2013 онд гарын үсэг зурсан. Үүний дараа төмөр замыг яасан бэ гэхээр, 49:17:17:17 гэдэг хувиар буюу Тавантолгойн лицензийг дөрөв хуваах хэлцэл дээр гарын үсэг зурж, 2014 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж холбогдох байгууллагуудтай гарын үсэг зурсан. Энэ баримт бичгээ устгасан. Шанхайд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон “Чайна энержи”-ийн удирдлагуудтай уулзахдаа би энэ баримт бичгийг сурагласан. Ингээд надад энэ баримт бичгийг өгсөн. Энэхүү баримт бичгийг би УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Холбогдох байнгын хороодын дарга нарт өгсөн. Үнэнд гүйцэгдээд эсэргүүцэл байхгүйгээр сая УИХ-ын тогтоол батлагдсан. Тавантолгойг 2013 оноос хойш авахыг хүссэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг ийнхүү зөрчигдөж байгаа юм. Тавантолгой компанийг өөрсдийнхөө өрсөлдөгч гэж үзсэн 2-3 компани бий. Тэдний эрх ашгийг зөрчиж байна, энэ төмөр зам баригдвал. Баянннуурт байгаа манай улстөрчдийг машин, тээврээр хангадаг нь нүүрсний сонсголын үеэр ил гарч байсан. Нэр бүхий 11 компани энэ төмөр зам баригдвал машинаар нүүрс тээвэрлэх нь утгагүй болно. Ийм учраас Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замын талаарх хэлцлийг зогсоох гэж намайг Шанхайд очиж Ли Чянтай уулзсаны маргаашнаас л жагсаал цуглаан болоод явчихсан. П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар энэ жагсаалыг санхүүжүүлж байгаа. Яагаад гэвэл, эрх ашиг нь зөрчигдөж байгаа компанитай холбоотой” гэж ярьсан. Тун ноцтой мэдээлэл байгаа биз. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, ҮАБЗ-ийн гишүүний хувьд худлаа ярьсан баймааргүй. Хэрэв худал ярьсан бол Ц.Элбэгдорж яг одоо гутлаа тосолж, зангиагаа зүүгээд Монголд ирж тайлбараа өгөх ёстой. Үгүй бол Ерөнхий сайдын хэлсэн үгийг няцааж тэрбээр хилийн чинадаас онлайнаар “Л.Оюун-Эрдэнэ ээ, би чиний тархинд түрээсгүй оршдог амьд Библи” гэж хэлсэн шигээ дэлгэцний цаанаас энэ мэдэгдлийг няцаах учиртай. Гэвч тэрбээр энэ тухай ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.

                                                                                                                                                        Ж.Гал



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа12 сар 13. 11:48Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо12 сар 13. 11:45Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа12 сар 13. 11:39Хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ12 сар 12. 16:50“Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай12 сар 12. 16:463 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ12 сар 12. 16:40Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав12 сар 12. 16:31Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ12 сар 12. 16:25Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ12 сар 12. 12:30Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа12 сар 12. 12:27Аюултай хот: Замаа шинэчилсэн ч иргэд бэртсээр байна12 сар 12. 11:04Тайландын Ерөнхий сайд парламентыг тараажээ12 сар 12. 10:58УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ирцийн мэдээ12 сар 12. 10:54Time: “Оны онцлох хүн”-ээр хиймэл оюуныг бүтээгчид тодорлоо12 сар 12. 10:17"Монгол Улс байгалийн баялгаа хэрхэн зохистой ашиглах ёстой вэ” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлаж байна12 сар 12. 9:40Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 3 жилийн хорих ялаар шийтгэнэ12 сар 12. 9:33Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв12 сар 12. 9:27Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно12 сар 12. 9:23Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ12 сар 12. 9:18Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн12 сар 12. 9:14Д.Трампын “алтан карт” хөтөлбөр хэрэгжиж эхэлжээ12 сар 11. 16:01Монголбанк: Тэтгэврийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй ч хугацааг сунгах боломжтой боллоо12 сар 11. 14:12АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал12 сар 11. 14:06Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ12 сар 11. 14:02Д.Билэгдэмбэрэл: Бид тэтгэврээ нэмүүлье гэсэн болохоос зээлийн хугацааг нь уртасгаад өгөөч гэж хэзээ ч гуйгаагүй шүү12 сар 11. 12:112025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаажээ12 сар 11. 12:0634 хувь эзэмшилгүйгээр бүх татвараа авахад 80 хувийн ашигтай байна гэдгийг хэлж байжээ12 сар 11. 10:52УИХ-ын дарга Н.Учрал Элчин сайд Ина Марчюлёнитег хүлээн авч уулзлаа12 сар 11. 9:47Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө12 сар 11. 9:37“Би чадлаа” гэсэн мэдрэмж хүүхдийн дотоод ертөнцийг хүчтэй болгодог”12 сар 11. 9:26
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.