“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардууллаа


2-р сарын 14
15 цаг 40 минут

   Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөр амжилттай хэрэгжиж өнөөдөр /2025.02.14/ хаалтаа хийлээ.

Хөтөлбөр ажлын 20 хоног үргэлжилсэн бөгөөд дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 оюутан хамрагдсан юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу 1600 хүүхдээс шалгарч, нэг сарын хугацаанд бүтээлч ажилласан оюутнуудад амжилт хүсэж үг хэлсэн. Тэрбээр, улс төрийн үйл ажиллагааг дүгнэж, төрийн ажил, улс төрийн ялгаа заагийг ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Төрөөс гаргаж буй бодлого шийдвэр иргэдийн амьдралд ямар чухал нөлөөтэй гэдгийг оюутнууд та бүхэн харлаа. Хамт ажилласан гишүүдтэйгээ эргэх холбоотой ажиллаарай хэмээн захилаа.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, Хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж, залуучууд улс төрөөс залхсан энэ цаг үед оюутнуудыг цэгцтэй мэдээллээр хангаж, бодлого боловсруулахад гар бие оролцуулсан нь чухал хэрэгтэй арга хэмжээ болсныг тодотгоод, зөвхөн танилцах дадлагад хамрагдаад өнгөрөх биш цаашдаа оролцоотой ажиллаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулахыг хүссэн.

УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, Төрийн ордонтой танилцаж, УИХ-ын үйл ажиллагаа хэрхэн явагддаг талаар тодорхой хэмжээнд мэдлэг хуримтлуулсан оюутнууддаа баяр хүргэе. Энэ удаагийн парламент “Гурван төгөлдөршил”-ийг баримтлан хүний эрхийг чухалчилж байна. Иргэд, олон нийтэд парламентын үйл ажиллагааг сурталчлан таниулахад дэмжлэг болж ажиллаарай хэмээн хүслээ.

Хөтөлбөрийн хүрээнд 30 гаруй сургалт, лекц, чөлөөт арга хэмжээ зохион байгуулж, дадлагажигч оюутнууд хөдөө, орон нутагт томилолтоор ажилласан юм. Мөн оюутнууд УИХ-ын гишүүдийн ажиллаж буй Байнгын хороод, ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд боловсруулсан зөвлөмжөө өнөөдөр УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагвад хүлээлгэн өглөө.

Япон Улсын Хитоцүбаши их сургуулийн оюутан Г.Өсөхбаяр, Улсынхаа хууль тогтоох дээд байгууллагад ажиллах боломж олгосон Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын оюутны холбоонд талархал илэрхийлье. Нэг баг болон асуудлыг хамтдаа судалж, шийдвэрлэсэн найзууддаа баярлалаа. Миний цээжинд яг одоо “Гайхалтай” бас “Хурдан” гэсэн хоёрхон үг байна. Олон зүйл сурч, мэдэж авлаа. Хүн бүр өөрийн гэсэн асуух асуулттай орж ирээд түүндээ хариулт авсан байх. Бид энэ хөтөлбөрийн анхдагч учир хариуцлагатай байж, дараа дараагийн оюутан залууст боломж олгоё. Зүгээр нэг хөтөлбөрийн төгсөгч биш хариуцлагатай иргэн байя гэлээ.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа, Өөрийн үеийн хамгийн идэвхтэй 99 оюутантай хамт байлаа. Оюутан бүр нийгэм болон өөртөө, бусдадаа санаа сэтгэл тавьдаг хүмүүс байсан. Улсынхаа Төрийн ордонд ажиллах үнэхээр азтай хэрэг байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва нар хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад батламж гардууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа41 секундын өмнөНийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна1 цаг 10 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа1 цаг 14 минутын өмнөӨнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана1 цаг 16 минутын өмнөБританийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав1 цаг 41 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав1 цаг 45 минутын өмнөУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ1 цаг 49 минутын өмнөУИХ-ын гишүүн П.Сайнзориг “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” сэдвээр илтгэл танилцуулав1 цаг 56 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв1 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 7 минутын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.