Д.Амарбаясгалан:Төрийн үйл ажиллагааг чухалчлах бус иргэний асуудлыг зохицуулж, эрхийг нь хангадаг эрх зүйн орчныг бүрдүүлнэ


2-р сарын 17
8 цаг 43 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Увс аймгийн Зүүнхангай суманд ажиллав.

УИХ-ын дарга баруун бүсэд ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзаж, суралцах орчин, материаллаг баазын хүртээмж, сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг нээлттэй сонссон юм. Зүүнхангай сумын ерөнхий боловсролын сургууль 1985 онд 320 хүүхдийн багтаамжтайгаар ашиглалтад орсон ч одоогоор 500 гаруй сурагчтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Анги дүүргэлт стандартаас хэтэрсэн, номын сан багтаамж муутай, сургуульд хоолны танхим байхгүйн улмаас гал тогооноос үдийн цайгаа зөөдөг зэрэг асуудлуудыг сурагчид ярьж байв. УИХ-ын дарга чанартай боловсролыг хүртээмжтэйгээр эзэмших хүүхдийн эрхийн асуудал нэн тэргүүнд эрэмбэлэгдэх учиртайг тодотгоод холбогдох шийдлүүдийг хэрэгжүүлэхийг орон нутгийн удирдлагуудад даалгалаа.

Үргэлжлүүлэн Зүүнхангай сумын иргэд, олон нийттэй уулзаж, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжууд болон парламентаас дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд мэдээлэл өглөө. Хүний эрхийг дээдэлсэн, төрийн үйл ажиллагааг бус иргэний асуудлыг шийддэг, цаг үеийнхээ шаардлагад нийцэхүйц иж бүрэн хууль, эрх зүйн орчныг цогцлоох нь “Гурван төгөлдөршил” бодлогын үндсэн зорилтууд гэлээ. Нийгмийн салбар бүрийн төлөөлөл бүхий шинэ парламентын гишүүд УИХ-ын даргын захирамжаар 80 гаруй ажлын хэсэгт хуваарилагдан салбар бүрийн хуулийн хэрэгжилтийг судалж, шаардлагатай бол хуулийн төслийг шинэчлэх ажлыг эхлүүлснийг тодотгов.

Улаанбаатар хотоос 1100 гаруй километрийн зайд орших Зүүнхангай сум эрс тэс уур амьсгалтайн зэрэгцээ зах зээлээс алслагдсан тул үнийн өсөлт тулгамдсан асуудлын нэг болсныг нутгийн иргэд хэлж байлаа. Зарим газар дэд бүтэц сул хөгжсөний улмаас сумынхан өвөлдөө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад хүндрэлтэй, цаашлаад боловсон хүчин ч дутмаг байгааг хөндөн ярилаа. Малчдын хувьд нэг удаа зээл тэглэхээс илүү урт хугацаанд мах экспортлох боломжийг нээж өгөх нь бодитой дэмжлэг гэдгийг тодотгов. Нийслэлийн зах зээлрүү нийлүүлэхэд тээврийн зардал, шатахууны өртөг ихтэй учир Арцсуурийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлж, авто замын холболт хийснээр залуу малчдын амьжиргааг дээшлүүлэх чухал ажил болно гэдэгтэй санал нэгтэй байлаа.

Увс аймгийн хэмжээнд энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 14 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд Зүүнхангай сумын нутагт хөв цөөрөм байгуулах замаар усжуулалтын системийг шийдвэрлэж чадвал малын тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтойг орон нутгийн иргэд онцолсон юм.

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, алслагдсан сумдад ажиллах үеэр орон нутагт боловсруулах үйлдвэр байгуулах саналыг иргэдийн зүгээс нийтлэг дэвшүүлж байгааг тодотгоод малчдын хувьд ч ялгаагүй малын гаралтай түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг өрхийн хэмжээнд сайжруулах хэрэгтэйг хэллээ. Түүнчлэн Шинэ хоршоо хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлсэн хоршоологчдын сайн жишгээс дурдав.

УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ2 цаг 6 минутын өмнөНийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ2 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа2 цаг 26 минутын өмнөГ.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ2 цаг 35 минутын өмнөНайруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ3 цаг 37 минутын өмнөЧуулганаар төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ4 цаг 10 минутын өмнөӨБХ: Оршуулгын газрын эмх цэгцийг хангах тухай өргөдлийг 100,237 иргэн дэмжжээ5 цаг 28 минутын өмнөОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ5 цаг 39 минутын өмнөУсны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 цаг 47 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан6 цаг 11 минутын өмнөНэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомсдолыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.