“Тавантолгой түлш”-ийг хаагаад түлшийг нь хориглох ганцхан гарц үлджээ


2-р сарын 17
8 цаг 55 минут

       Утааны сонсгол хоёр долоо хоногийн өмнө болсон. Яагаад ч юм маш чимээгүй болж өнгөрлөө. Яг тэр үеэр нь “…Сонсгол юу болж байна” гэж сонирхох хүн маруухан байв. Араас нь “…Сонсгол юу болсон бэ” гэх хүн ховор байх шиг байна.

Гэтэл утаанаас болоод эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд сүйрдгийг сонсголоор бараг нотоллоо.

ЭМЯ-ны Төрийн нарын бичгийн дарга Д.Очирбат “…2007-2024 оны хооронд нийт 11786 хүн ямар нэгэн байдлаар угаарын хийн хордлогод өртсөн тохиолдол бүртгэгдсэн. Эмнэлэгт нас барсан хүмүүсийн тоо 137, орон нутагт 21 хүн, хаяг нь тодорхойгүй таван хүн байна” гэсэн юм. Мөн Анагаах ухааны доктор, дэд профессор Б.Сувд “…Өнөөдрийн байдлаар 11 мянга орчим хүн угаарын хийн хордлогод өртөж, 103 хүн нас барсан гэсэн мэдээг ЭМЯ-наас өгсөн. Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын судалгааг дахин давтан хийх шаардлагагүй. Түүний оронд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хатуу түлшний хэрэглээг даруй халаач” гэв. 

Утааг эсэргүүцэж төрөөс явуулсан арга хэмжээний санхүүгийн зөрчлүүд нь тоймгүй их юм. “…Үндэсний аудитын газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн санхүүгийн 2022, 2023 оны тайланд хязгаарлалттай дүгнэлт өгсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас "Тавантолгой түлш" ХХК-тай байгуулсан гурван гэрээгээр 88.1 тэрбум төгрөг шилжүүлсэн. Энэ нь гэмт хэргийн шинжтэй байсан” гэх фактууд гарч ирэв.

Ер нь бол, Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөгийг зарцуулсан. Үүнд, 2008-2016 онд “Цэвэр агаар сан”-гаар 365.3 тэрбум төгрөгийг, 2017-2020 онд Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахаар 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь, “Тавантолгой түлш” ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газар, Цэвэр агаар төслийн 2021-2023 оны аудитын тайлангаас баталгаажсан дүн бөгөөд нийтдээ 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил гаргасан нь тодорхой болжээ.

Ерөнхий аудитор Д.Загджав ч өнгөрсөн намар “…“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2023 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар тус компани 2.8 их наяд төгрөгийн авлагатай гарсан. Авлагын 38.4 хувийг “Тавантолгой түлш” ХХК-д 2019-2023 онд эргэн төлөгдөх нөхцөлтэй олгосон 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт эзэлж байна.

“Тавантолгой түлш” ХХК 2019-2023 онуудад компанийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зориулалтаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 1,214.9 тэрбум төгрөгийн 10 жил хүртэлх хугацаанд хуваан төлөх урт хугацаатай санхүүжилтийн 15 гэрээ байгуулж, 1,067.5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Гэвч дээрх хугацаанд ашигтай ажиллаагүй, санхүүжилтийн эргэн төлөлтийг огт хийгээгүй байна. Аудитаар зарим арилжааны гэрээнүүдийн хэрэгжилтэд зөрчил илэрсэн. Эдгээрийг нийтийн албан тушаалтан гэрээ байгуулах, гүйцэтгэл баталгаажуулахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэлээр УЕПГ-т 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд нотлох баримтын хамт шилжүүлсэн” гэж байсан юм. Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн жилүүдэд утааны эсрэг авсан арга хэмжээ үр дүнд хүрсэнгүй, харин ч хор хохирол нь байж болох хил хязгаарыг даваад явчихжээ.

Хөдөөнөөс нүүрс ачиж авчраад хотоо тортогт нь булж түлш үйлдвэрлэх ухаан манайхаас өөр улсын төрийн ухаанд орохгүй л болов уу. Тэгээд тэр түлшинд ордог нэг ч үйлдвэрлэлийг өөрсдөө хийдэггүй. Мидлинг буюу түүхий эд нь л Монголын газар нутгаас олдсон нүүрснээс гарч байна. Харин барьцалдуулагч бол асуудалтай. Бүгд импортынх, бас шуудай нь ч импортынх байдаг. Тэр бүү хэл, зуухыг нь ч импортолно. Өөрөөр хэлбэл, мидлинг, барьцалдуулагч хоёрыг бөөрөнхий хэвэнд оруулж, шуудайлах, түүнийг түлэх зуухыг авчирч зарах гэж л ийм их үр ашиггүй зардал гаргаж иржээ. 

Хамгийн гол нь тэгж хийсэн түлш нь хотынхоо иргэдийг хөнөөгөөд байгаа нь маргашгүй үнэн болж хувирлаа. Гэсэн хэдий ч түлшний мидлинг, барьцалдуулагч хоёрын аль нь хордуулаад байгааг олж чадахгүй онигоо болж байна. Учир нь түлшний бүтцийг тодорхойлчих лаборатор ч байхгүй гээд бод доо.

Эндээс ганц л дүгнэлт гарч байна. “Тавантолгой түлш” хэмээх шахааны компанийг татан буулгаад, хийдэг шахмал түлшийг хориглох хэрэгтэй болжээ. Тэгээд утааг бууруулах, ингэхдээ хүний биед хор хохирол багатай өөр түлшээр орлуулах шаардлага нэгэнт үүсжээ.

Эх сурвалж: Б.Гарьд “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Н.Өсөхбаяр: Надаас хориотой бодис илэрснийг хүлээн зөвшөөрч, маргахгүй гэдгээ мэдэгдье9 цаг 46 минутын өмнөСэлбэ голын үерийн хамгаалалтын түшиц хана барих ажлыг наймдугаар сарын 20-нд дуусгана9 цаг 50 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнэ Монголд иржээ7 сар 25. 16:32Эмзэг бүлгийн 200 хүнийг хүлээн авах Нийгмийн хамгааллын тусгай төвийг есдүгээр сард ашиглалтад оруулна7 сар 25. 16:22ОХУ-ын Засгийн газраас шатахууны экспортод хориг тавьбал Монгол энэ хоригт багтах уу7 сар 25. 16:04116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларсан зэрэг дуудлага, мэдээлэл бүртгэгджээ7 сар 25. 14:21Г.Өнөрбаяр: Тойргийн гишүүд "Тойрогтоо хөрөнгө оруулалт хийнэ" гэж сонгогдсон биз дээ7 сар 25. 13:42Туулын хурдны замын газар чөлөөлөлт үргэлжилж байна7 сар 25. 13:35Улсын хэмжээнд 43 байршилд завьт болон хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна7 сар 25. 13:29Тажикистан-Монголын анхны бизнес форум боллоо7 сар 25. 13:26Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана7 сар 25. 13:21Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил 85 хувьтай үргэлжилж байна7 сар 25. 13:19Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Тажикистан Улсын Мажлиси Намояндогон-ы дарга Идизода Файзали бараалхлаа7 сар 25. 13:16"Баруун Сэлбэ" үйлчилгээний төвийн Ж блокийн 1222 ам метр талбайг дуудлага худалдаагаар худалдана7 сар 25. 11:56Ойн түймрийг унтраахаар 624 хүн, 37 автомашинтайгаар ажиллаж байна7 сар 25. 11:51Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд CAT олон үйлдэлтэй бага оврын 10 ширхэг ачигч машиныг хүлээн авлаа7 сар 25. 11:47Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын улмаас эвдэрсэн Биокомбинат орчмын 66 га талбайг нөхөн сэргээж байна7 сар 25. 11:45Тайландын Камбожтой хиллэдэг хотод зорчихгүй байхыг анхаарууллаа7 сар 25. 11:43Майхан толгойгоос Дамбын пост хүртэлх гол дагуу үүссэн хогийг цэвэрлэж байна7 сар 24. 19:16Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ7 сар 24. 19:14Тэмээтэй хөшөөний уулзвараас Зайсангийн гүүр хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:28Дунд голын ай савыг цэвэрлэж байна7 сар 24. 16:26Монгол, Тажикистаны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа7 сар 24. 16:24Газарчны уулзвараас "Цайз 16"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:19COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ7 сар 24. 16:17Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 24. 16:10Л.Хосбаяр: Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийг хугацаанаас нь нэг жилийн өмнө ашиглалтад оруулна7 сар 24. 16:08Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ7 сар 24. 16:06Нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомтод хүргэж байна7 сар 24. 16:03Туул гол орчмын хог хаягдлыг цэвэрлэж байна7 сар 24. 15:57
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.