Гашуунсухайт-Ганмодны төмөр замын хил холболтыг хийхэд Монгол Улс ямар үүрэг хүлээх вэ


2-р сарын 17
9 цаг 32 минут
        Манай улсын нүүрсний экспорт жил ирэх бүр нэмэгдэж 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Энэ бол манай улсын олборлох, хилээр нэвтрүүлэх дээд хүчин чадал гэж хэлж болно.
Харин Ганшуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг хийснээр нүүрсний тээврийн хүчин чадал асар их нэмэгдэх юм. Тээврийн хүчин чадал ханалттай нэмэгдэж байгаа ч бид дагаад олборлолт, боомтын нэвтрэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрвээ үүнийг нэмэгдүүлж чадахгүй бол төмөр замаа 100 хувь ашиглаж чадахгүй гэсэн үг.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь ганцхан төмөр замын хил холбох асуудал биш бөгөөд БНХАУ-ын талаас гурвын цогцоор гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд олборлох, тээвэрлэх, хил холбох гэсэн гурван гэрээнд гарын үсэг зурж, нэгэн зэрэг хөдөлгөх юм.
16 жилийн дараа хил холболтын гэрээг хийж байгаа учраас манай улс тодорхой хэмжээний үүрэг хүлээнэ. Гэрээний нарийн заалтууд тодорхой болоогүй ч 16 жилийн хугацаанд БНХАУ-д хөнгөлөлттэй үнээр нүүрс экспортлох, Тавантолгойн Онч хараад, Бортолгой хоёр ордыг 16 жилээр "Чайна Энержи" компанид олборлуулах, БНХАУ-ын компаниудаар барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэх мэт үүргийг Монгол Улс хүлээлээ.
БНХАУ-ын төрийн өмчит “Чайна Энержи” компанийн хувьд ямар ч асуудалгүй хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээ илэрхийлэхийн сацуу төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монголын Засгийн газарт хэд хэдэн санал тавьсан. Үүнд,
  • Төмөр зам холбогдтол буюу бүтээн байгуулалтын ажил эхлэх 2025 оноос 27 сая тонн нүүрс Монголооос авах. Цаашдаа жил бүр 20 сая тонн нүүрс авна.
  • "Эрдэнэс Тавантолгой" компаниас 2022 онд зарласан тендерт "Чайна Энержи" компани оролцох саналаа өгсөн бөгөөд Тавантолгой бүлэг ордын Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт явуулж, нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээ хийх
  • Монголын талаас "Чайна Энержи"-гийн тавьсан саналыг шууд хүлээн авах эрх зүйн боломжгүй байгаа аж. Тухайлбал, Биржийн тухай хуулийн "10.3-т зөвхөн хил дамнасан төмөр зам барих зориулалтаар урт хугацааны гэрээ хийж болно, 10.4-т энэ гэрээг байгуулахдаа биржийн дундаж үнээр тооцно" гэж заасан. Гэтэл Хятадын тал биржийн дундаж үнээр тооцохгүй, тусдаа аргачлал гаргаж тооцъё гэдэг санал гаргасан байна.
  • “Чайна Энержи” компани Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт явуулахдаа эхний 5 жил 27, дараагийн 11 жил 20, нийт 247 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ олборлосон нүүрсээ “Чайна Энержи” компани авахгүй. Зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-н туслан гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэж нүүрс олборлох юм байна.
Дээрх бүх нөхцөлийг Монголын тал зөвшөөрч хэлэлцээр хийж, гарын үсэг зурсан юм. Намрын чуулган эхлэж, гэрээг соёрхон батлах үеэр гэрээний заалтууд нарийн тодорхой болно.
Эх сурвалж: Пүрэвдагва БУЛГАН itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэгдүгээр ангийн сурах бичгийн хүргэлт өнөөдрөөс орон даяар эхэллээ10 сар 1. 12:47Иргэд бензиний хомстлыг эсэргүүцэн төв талбайг автомашинтайгаа тойрон жагсаж байна10 сар 1. 12:38Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа10 сар 1. 10:51Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна10 сар 1. 10:48Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон их хэмжээний зээл, төрийн дэмжлэгийг давтан авсан байна10 сар 1. 10:05ЖЕТРО Монголд салбараа нээнэ10 сар 1. 9:39ОУХМ К.Ёолк Азийн наадмын аварга боллоо10 сар 1. 9:33Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ10 сар 1. 9:24Дилов хутагтын "Замаасаа бүү хазайгаарай" хэмээх захиас ба НҮБ-ын индэр дээрх У.Хүрэлсүхийн дипломат амбиц10 сар 1. 8:44Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан10 сар 1. 8:38Авлигын 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ9 сар 30. 17:16ШТС-уудын АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна9 сар 30. 14:49Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...9 сар 30. 14:41"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв9 сар 30. 14:35Дүүжин замын тээвэр 12 дугаар сард ашиглалтад орно9 сар 30. 11:55Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв9 сар 30. 11:46Багш нарын баярыг олон улсад хэрхэн тэмдэглэдэг вэ9 сар 30. 10:00Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна9 сар 30. 9:50“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно9 сар 30. 9:47Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрсэн байна9 сар 30. 9:40Ерөнхий сайд Н.Учрал Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 30. 9:06Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан9 сар 30. 8:57Ц.Гомбосүрэн: Тэнд А.И.Солженицын өөрөө ч бий9 сар 29. 20:07Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв9 сар 29. 15:42УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ9 сар 29. 13:53“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа9 сар 29. 12:53Эмэгтэйчүүд, залуучуудын шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төслийн Удирдах хороо хуралдлаа9 сар 29. 12:48Технологи, ногоон хөгжил, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаанд анхаарч байна9 сар 29. 12:44М.Мандхай: Сонсгол явуулахгүй байх сонирхол зарим бүлэглэлд байна9 сар 29. 12:35АТГ-аас “Эрдэнэс Оюутолгой“-н захирал асан Э.Ганхүүд холбогдох хэргийг прокурорт хүргүүлжээ9 сар 29. 12:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.