Д.Амарбаясгалан: Баруун бүсийн таван аймаг таван хилийн боомттойгоо бүрэн холбогдсоноор худалдааны эргэлт нэмэгдэж, хөрөнгө оруулалт төвлөрөх боломжтой


2-р сарын 17
9 цаг 35 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Тэс, Баянхайрхан сумдад ажиллалаа. Баруун бүсийн хөгжлийн тулгуур бодлогыг тодорхойлох, аймаг сумдад шаардлагатай хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, парламентаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрт иргэдийн дуу хоолойг тусгах зорилгоор Говь-Алтай, Ховд, Увс аймгуудын араас ийнхүү Завхан аймагт ажиллаж байна. Энэ оны улсын төсөвт Завхан аймгийн Улиастай хотын гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөл болон дулааны станцын хөрөнгө оруулалтуудыг шинээр тусгаснаас гадна Сонгино, Түдэвтэй сумын уулзвараас Арцсуурь боомт хүртэлх 159.5 км авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, худалдаа, үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал гээд өсөн нэмэгдэх өгөөж бүхий энэ чиглэлийн маршрут Тэс, Баянхайрхан  зэрэг дөрвөн сумдын нутгийг дайран өнгөрөх бөгөөд сумын төвийн 1.5 хүртэлх км авто замыг төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар тусгасныг онцоллоо.

Баруун бүсийн аймгууд тус бүр хилийн боомттой бөгөөд одоогоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд Боршоо, Ярант, Цагааннуурын боомтуудтай авто замаар холбогджээ. Баруун бүсийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд аймгийн төвүүд, сумын төвүүдийг хилийн боомттой авто замаар бүрэн холбосноор бүсийн эдийн засгийн харилцааг эрчимжүүлж, төвлөрсөн зах зээлийг бий болгохоор зорьж байгааг УИХ-ын дарга тодотголоо.

Түүнчлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд баруун бүс нутгийг эрчим хүчний төвлөрсөн төв болгон зарласантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэх, эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгоход анхаарна гэлээ. Ингэснээр Завхан аймгийн эдийн засгийн бүтцийн ердөө 12 хувийг эзэлж байгаа аж үйлдвэрийн салбар хөгжиж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлснээр аймгуудын өрсөлдөх чадвар ч үлэмж дээшилнэ гэдгийг онцлов.

Арцсуурь боомт хүртэлх авто замын маршрут, чиглэлийг тогтохоос эхлээд хөрөнгө оруулалт нь олон жил хүлээгдсэн уг бүтээн байгуулалт ийнхүү эхэлж буйд Тэс, Баянхайрхайчууд баяртай байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн орон нутгийн иргэдийн зүгээс өргөн хэрэглээний бараа бүтээдэхүүний үнийн өсөлт тулгамдсан асуудал болж буйг хэлж байв. Үүнээс гадна бэлчээрийн доройтол, боловсон хүчний хомсдол зэрэг асуудлуудаас гадна архи, согтууруулах ундааны хэрэглээ газар авч байгаад эмзэглэж буйгаа илэрхийлсэн. Сумын төвийн барилгын халаалт доголдсон, анги танхимын багтаамж бага, хүүхдүүд чөлөөт цагаа өнгөрөөх газар, хүний хөгжлийн төвүүд байдаггүй зэрэг асуудлуудыг сурагчдын төлөөлөл дэвшүүлсэн бол сум дундын эмнэлгийг сэргээх, эрүүл мэндийн төвийг шинэчлэх зэрэг саналуудыг иргэдээс уламжиллаа. Хоорондоо ойр, хүн ам сийрэг сумдын малчид нэгдэн, хоршоо байгуулж, өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлэн, зэргэлдээ сумдынхаа зах зээлд нийлүүлэх зэргээр газарзүйн байршлаа ашиглан орлогоо нэмэгдүүлэх бодит боломж байгаа талаар уулзалтад оролцогчид санал солилцлоо. Тухайлбал, нийт 8 сумтай хил залгаа орших Баянхайрханчууд энэ зах зээлээ ашиглаж, өвс тэжээлийн тариалалтаа эрчимжүүлснээр бүсийнхээ тэжээлийн төв болох ч боломжтой учраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг эрчимжүүлэх шаардлагатайг УИХ-ын дарга хэлэв. Малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэлд нийлүүлэхийн тулд анхан шатны боловсруулалтад малчид өөрсдөө анхаарах ёстойг ч мөн захилаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа энэ оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Завхан аймагт хийгдэх ажлуудаас танилцуулсан бол УИХ-ын гишүүн М.Мандхай “Шинэ хоршоо” хөдөлгөөний хэрэгжилт, зээл олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл өгч, хоршооны сайн туршлагуудаас хуваацлаа. УИХ-ын даргын орон нутаг дахь томилолт Завхан аймагт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа1 минут 58 секундын өмнөНийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна1 цаг 11 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа1 цаг 15 минутын өмнөӨнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана1 цаг 18 минутын өмнөБританийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав1 цаг 42 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав1 цаг 46 минутын өмнөУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ1 цаг 50 минутын өмнөУИХ-ын гишүүн П.Сайнзориг “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” сэдвээр илтгэл танилцуулав1 цаг 58 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв2 цагийн өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан2 цаг 8 минутын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.