Д.Амарбаясгалан: Орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг оновчтой эрэмбэлэхийн тулд нэн түрүүнд иргэдийн саналд тулгуурлана


2-р сарын 17
11 цаг 54 минут

       Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нар Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдад ажиллаж, намрын чуулганаар хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулахын зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг иргэдээс сонслоо. Төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх зорилгоор тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент хууль, эрх зүйн орчныг XXI зууны үзэл баримтлалд нийцүүлэн, төр бус хүн төвтэй байх шинэчлэлийг эхлүүлсэн гэдгийг УИХ-ын дарга тодотголоо.

Тэрбээр нийгмийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн шинэ тутам үүсэж буй харилцааг иж бүрэн зохицуулах чадамжтай, ингэхдээ иргэний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан хуулийг батлах нь энэ парламентын тэргүүн зорилт байх болно гэлээ. Түүнчлэн УИХ-ын дарга баруун бүсийн хөгжлийн цогц бодлогоос танилцуулж, авто замын сүлжээ, эрчим хүчний хөрөнгө оруулалт, аймаг орон нутгийн онцлох аж үйлдвэрлэл гэсэн үндсэн чиглэлүүдэд анхаарч ажиллахаа онцлов. Газарзүйн байршил, уламжлалт аж ахуй, онцлох өрхийн үйлдвэрлэл зэрэгт тулгуурлан бүс нутгийнхаа зорилтот хэрэгцээг хангах олон талт боломжийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн бий болгож байгааг онцлох жишээгээр танилцуулав.

Алслагдсан зарим сумдад хоршооны тухай хуулийн ойлголт, “Шинэ хоршоо” хөдөлгөөний зээл олголт болон эргэн төлөлтийн талаар мэдээлэл хангалтгүй байгаагаас улбаалж малын гаралтай бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжоо ашиглаж чадахгүй байгааг иргэд уламжилж байлаа. Сонгино сумын иргэд сартуул түмний шүтээн уул Сонгино хайрханы орчимд хайгуулын лиценз олгосныг олон жилийн турш эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Дархан цаазат амьтадтай, нутгийн 20 гаруй айлын өвөлжөөтэй, түүхт хайрханыг хамгаалж, лицензийг цуцлуулж өгөхийг УИХ-ын даргад албан бичгээр дамжуулсан юм.

Нутгийн иргэд сумын хөгжлийг уул уурхайд бус газар тариалан, мал аж ахуйд тулгуурлан урагшлах учиртай гэдэгт санал нэгдээд, өвс тэжээл тариалалтыг дэмжиж, бэлчээрийн доройтлыг бууруулах арга хэмжээ авахыг хүслээ. Орон нутгийн иргэдээс нийтлэг дэвшүүлж буй банкны тогтолцооны өөрчлөлттэй холбоотой саналуудыг Сонгино сумынхан ч уламжлав.

Арилжааны банкны зээлийн хүүг өндөр төдийгүй зээлдэгчийн эрх ашигт огт нийцэхгүй байгааг уламжлахын сацуу хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх ойлголт мэдээлэл хөдөө орон нутагт хомс байгааг хэлж байв. Сумын төвийн сургуулийн 100 хүүхдийн дотуур байрны зураг төсөл батлагдаад хөрөнгө оруулалт хүлээгдэж байгаа талаар болон цэвэрлэх байгууламжийн дэд бүтцийг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болсныг хөндлөө.

Түдэвтэй сумын иргэдийн хувьд ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгохоос өмнө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд идэвхтэй хамрагдах санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Үүний тулд сумандаа усалгаатай системийг сэргээж, тэжээлээ өөрсдөө тариалахаас эхлэх ёстойг ч хэллээ. Сонгино, Түдэвтэй сумдын нутагт үүрэн телефоны сүлжээ муу тул дахин дамжуулах станц шаардлагатайг орон нутгийн иргэд зонхилон уламжилж байв. Түүнчлэн Ахмад насны тухай хууль, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зэрэг малчдад чиглэсэн зарим хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хүрээнд УИХ-ын гишүүдээс асуулт асууж, саналаа хэлцгээв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв7 цаг 48 минутын өмнөТендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна7 цаг 51 минутын өмнөБайгууллагад 145,2 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв7 цаг 53 минутын өмнөГазрын тосны бүтээгдэхүүн хадгалах 3000 метр кубийн багтаамжтай нөөцийн сав ашиглалтад орлоо7 цаг 58 минутын өмнөБүгд найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал Дорота Ниэджиэла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа8 цаг 3 минутын өмнөИргэдийн орлогыг хамгаалж, амьжиргааг дэмжих улсын төсөв батлагдлаа11 сар 13. 12:14Сангийн сайд асан Э.Бямбажав: Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголын банкинд төвлөрүүлж, үйлдвэрлэлээ санхүүжүүлдэг болгох ёстой11 сар 13. 11:04Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг Дэлхийн удирдагчдад танилцууллаа11 сар 13. 10:40Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна11 сар 13. 10:19Аюулт үзэгдэл, ослын 93.9 хувийг хүний үйл ажиллагаатай холбоотой осол эзэлж байна11 сар 13. 10:13Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа11 сар 13. 10:09“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна11 сар 13. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан11 сар 13. 9:29ӨБХ: Иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг сонсож, хэлэлцлээ11 сар 12. 16:29УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав11 сар 12. 16:21Г.Занданшатар: Талийгаач Ш.Алтантуяагийн гэр бүл үнэнийг мэдэж, шударга ёсыг хүртэх эрхтэй11 сар 12. 15:32Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна11 сар 12. 14:23ХЗБХ:Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч байна11 сар 12. 12:50Гаалийн байцаагчид хахууль өгсөн этгээдийг 6 сая төгрөгөөр торгов11 сар 12. 12:47Баян-Өлгий, Ховдын нутгаар их хэмжээний цас орж, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрнэ11 сар 12. 12:38ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов11 сар 12. 10:21Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг “Чингис хаан” музейд хүлээлгэж өглөө11 сар 12. 10:18“Залуучуудын парламент” хөтөлбөрийн зохион байгуулагч талуудын уулзалт боллоо11 сар 12. 9:52Орлогоо нотлогдсоныг АТГ-аар жил хагасын дараа зарлуулсан Л.Оюун-Эрдэнэ “Хөрөнгө хураах хууль”-ийг батлахыг шаардав11 сар 12. 9:48Гаалийн улсын байцаагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хэргийн улмаас учирсан 212,7 сая төгрөгийг хураан авав11 сар 12. 9:15Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!11 сар 12. 9:10ХЗБХ: “Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав11 сар 11. 14:49Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна11 сар 11. 14:44Хөгжлийн банканд 93,8 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөгдсөнийг мэдэгдэж, Авлигатай тэмцэх газарт талархал илэрхийлэв11 сар 11. 13:07Тендерийн сонсголын хүрээнд иргэд, олон нийтээс санал гомдол хүлээн авч байна11 сар 11. 13:03
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.