Д.Амарбаясгалан: Төрийн үйлчилгээг иргэн төвтэй болгоход анхан, дунд шатны удирдлагуудын оролцоо, хандлага чухал


2-р сарын 18
17 цаг 11 минут

      Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын хамт Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл суманд ажиллав.

Намрын ээлжит чуулган завсарласан энэ үеэр Улсын Их Хурлын дарга, гишүүд парламентаас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийг танилцуулж, баруун бүсийн хөгжлийн цогц төлөвлөгөөнд туссан онцлох ажлуудаас иргэд, олон нийтэд хүргэлээ. Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгийн нийт 35 суманд ажиллаж орон нутагт тулгамдсан асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ иргэдийн саналд тулгуурлан ирэх жилүүдэд төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхэд анхаарч ажиллаж байна.

Нийгмийн салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй парламент “Гурван төгөлдөршил” бодлогынхоо хүрээнд хүний эрхийг хангасан, цаг үеийн шаардлагад нийцэхүйц, иж бүрэн зохицуулалттай хууль эрх зүйн орчныг цогцлоохоор стратеги, төлөвлөгөөндөө тусгасан. Энэ хүрээнд өнөөгийн нийгмийн харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хоцрогдол, хийдэл, хуулиас давсан зарим журмаас үүдсэн хүний эрхийн зөрчлийг арилгахын тулд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 80 гаруй ажлын хэсэг ажиллаж байна.

Нөмрөг суманд ажиллан, иргэдтэй уулзах үеэрээ Улсын Их Хурлын дарга баруун бүсийн аймаг, сум, хилийн боомтуудыг авто замаар бүрэн холбож худалдаа, үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлийг бүсийнхэнд ойртуулах бодлогын хэрэгжилтээс танилцуулсан юм. Энэ хүрээнд Нөмрөг-Сонгино чиглэлийн авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтыг энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлж байгааг тодотголоо. Завхан аймгийн хэд хэдэн сумыг дайран өнгөрөх уг авто зам ашиглалтад орсноор бүс нутгийн онцлох аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийг төрөлжүүлж, худалдааны эргэлт нэмэгдэн, баруун бүсийн аймгуудын эдийн засгийн харилцаа эрчимжих томоохон гарц нээгдэнэ гэдгийг онцоллоо.

Үргэлжлүүлэн сумын хэмжээнд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудын талаар иргэдтэй ярилцав. Нөмрөг сумын цэцэрлэг 1927 онд байгуулагдсан цагаасаа хойш зориулалтын барилгад хичээллэж байгаагүй, ерөнхий боловсролын сургууль нь ариун цэврийн байгууламжгүй, ширээ сандал нь шаардлага хангахгүй зэрэг тулгамдсан асуудлыг сумынхан дэвшүүлэв. Эдгээрээс гадна багуудад дахин дамжуулах станц байгуулах, эрүүл мэндийн төвийн барилгыг шинэчлэх зэрэг асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхээр холбогдох газруудтай зөвшилцөхөөр тогтлоо. Түүнчлэн төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хүргэдэг баг, сумын удирдлагуудын төлөөллийн чадамжийг хөндөж, сонгуулийн болон төрийн албаны хууль тогтоомжийн хүрээнд саналаа хэлцгээлээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум 11000 гаруй оршин суугчтай, ерөнхий боловсролын хоёр, мэргэжлийн боловсролын нэг сургуулиас гадна дөрвөн цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын Их Хурлын даргын иргэд, малчидтай хийсэн уулзалтын үеэр сургуулийн халаалт, анги танхимын багтаамж, сургалтын хэрэглэгдэхүүний хүртээмж зэрэг тулгамдсан асуудлуудаа олон нийтийн зүгээс дэвшүүллээ. Сумын төвд байгуулагдсан 22 МВт хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцад түшиглэн боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрлэлийн паркийн цогцолборыг байгуулж, иргэдийг  нутагтаа ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх саналыг дэвшүүлж байв. Түүнчлэн уг станцын дараагийн ээлжийн шугам сүлжээний дэд бүтцийг шийдвэрлэснээр өрхийн аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитой дэмжлэг болохыг илэрхийлсэн юм. Уулзалтад оролцогчдын хувьд Ахмад настны тухай болон Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд асуулт асууж, саналаа хэлцгээв.

Завхан аймгийн сумдад "Шинэ хоршоо хөдөлгөөн"-ий хэрэгжилт харилцан адилгүй байгааг анхаарч, цаашид газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт тулгуурлан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг олон талт хөтөлбөрөөр эрчимжүүлэх чиглэлээр орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрт нээлттэй, ойлгомжтой байх ёстой55 минут 25 секундын өмнөCOP17-ыг амжилттай зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талархал илэрхийллээ2 цаг 32 минутын өмнөГ.Занданшатар: Манай эмэгтэй шигшээ баг Францыг хожиж, дэлхийн шилдэг 10-т багтлаа3 цаг 19 минутын өмнөБукерийн шагналын эцсийн шатанд шалгарсан бүтээлүүдийг зарлажээ6 цаг 2 минутын өмнөОрон сууц захиалгын залилантай холбоотой 20 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ6 цаг 6 минутын өмнөУИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 57 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нээлттэй засгийн түншлэл санаачлагын төлөөллийг хүлээн авч уулзлаа7 цаг 1 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа7 цаг 9 минутын өмнөГеологийн төв лаборатори орчимд баригдаж буй нүхэн гарцын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ7 цаг 14 минутын өмнөНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна7 цаг 17 минутын өмнөШи Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна7 цаг 47 минутын өмнөЕрөнхий сайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ8 цаг 5 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа8 цаг 42 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь8 цаг 49 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт бага зэргийн бороо, нойтон цас орно8 цаг 51 минутын өмнөС.Бямбацогт: С.Шаарийбуу гуайн охин Алтантуяа агсныг хөнөөхөд оролцсон нэг этгээд Австралид орогнож буй асуудлыг шийдвэрлэхийг хүслээ9 сар 23. 17:34Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд9 сар 23. 14:50“Огцруулах бичгээ өргөн барь л даа” гэх Н.Учралын үг буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, О.Цогтгэрэл нарыг дуэльд дуудсан мессэж9 сар 23. 14:40Технологийн шийдэл боловсруулах "Нээлттэй парламент" хакатон болно9 сар 23. 14:23Б.Билгүүн: Нэг нь авлига авч, ашиг хүртэж байгаа мэт боловч хор хөнөөлийг нь нийгмээрээ амсдаг9 сар 23. 11:27Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн сайд тангараг өргөв9 сар 23. 11:23Сансрын орчинд 14 төрлийн ургамал ургуулжээ9 сар 23. 11:17"Автомашингүй өдөр"-өөр нийтийн тээврийн 43 чиглэлийг түр өөрчилнө9 сар 23. 10:24Оюутолгой төслийн өгөөжийг нэмэгдүүлж, технологи, ноу-хау нутагшуулах чиглэлээр санал солилцов9 сар 23. 10:07Ө.Шижир: Сүүлийн 10 жилийн ТӨК-уудын санхүүгийн зарцуулалтыг бүгдээрээ ил тод ярья9 сар 23. 10:00У.Хүрэлсүх: Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе9 сар 23. 9:55С.Энхцэцэг: Амьдралынхаа “Аз жаргал”-ыг шинжлэх ухаанчаар эргэцүүлээрэй9 сар 23. 9:47УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийлээ9 сар 23. 9:19Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ9 сар 23. 9:15НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ9 сар 23. 9:07
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.