Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт зохион байгууллаа


2-р сарын 18
17 цаг 14 минут

        НЗДТГ, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон Авлигатай тэмцэх газар хамтран нийслэл хотод хэрэгжүүлэх долоон мега төслийн ажилтнуудад дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, арга зүйгээр хангах цуврал уулзалт зохион байгууллаа. Тодруулбал, 

  1. "Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)";
  2. "Улаанбаатар трамвай";
  3. "Туулын хурдны зам"; 
  4. "Шинэ тойрог зам"; 
  5. "Дүүжин замын тээвэр";
  6. "Тусгай замын автобус";
  7. "Эрчим хүчний багц төсөл"-ийн нийт 45 албан хаагчид авлигын гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, авлигад өртөх боломжийг багасгах, төслийг хугацаанд нь үр ашигтай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар заавар, зөвлөгөө өгсөн юм.

Уулзалтын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Дэд бүтцийн салбар хариуцсан ахлах ажилтан Б.Тэрбиш “Дэд бүтцийн мега төслүүдийг хэрэгжүүлэхэд төслийн сонголтоос гадна нарийвчилсан бэлтгэл ажил чухал. Өөрөөр хэлбэл, хүний нөөц, бараа материалын судалгаа, нөөц бэлтгэл чухал ач холбогдолтой. Үүнтэй холбоотойгоор томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд мэдлэг боловсролтой, туршлагатай боловсон хүчин хэрэгтэй бөгөөд цалин хангамж өндөр байх шаардлага гардаг. Мөн барилгын бараа материалын эрэлт нь ихсэж нийлүүлэлт нь багассанаар үнэ өсөх эрсдэлтэй. Үүнээс үүдэн ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарах магадлал ихэсдэг. Тухайлбал, хувийн хэвшлийн байгууллагууд төрд бараа материал нийлүүлэхдээ төрийн албан хаагчтай үгсэн хуйвалдах, хахуулийн гэмт хэрэг, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргүүд бий болж болзошгүй. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор төслийн багийнхан бэлтгэлтэй байж төлөвлөлтөө маш сайн хийх, хугацаандаа ажлаа гүйцэтгэх шаардлагатай” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв1 минут 31 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан10 минут 24 секундын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмыг цэгцлэх, зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсгийнхэнтэй уулзлаа3 сар 18. 10:31Өчигдөр найман байршилд гал гарчээ3 сар 18. 10:28Ноорог.мн сайтад хойшлуулшгүй ажиллагаа явуулж, шөнөжин мэдүүлэг авчээ3 сар 18. 9:40Онцгой байдлын байгууллагаас долоон хурандаа цолтон төрлөө3 сар 18. 9:36Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна3 сар 18. 8:59УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад айлчилна3 сар 18. 8:56УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүллээ3 сар 18. 8:54
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.