ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 19 /TASS/. Жо Байдены засаг захиргааны үед томилогдсон бүх прокурорыг халахыг Хууль зүйн яаманд үүрэг болгосон гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Сүүлийн дөрвөн жилд Хууль зүйн яам урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр улстөржсөн. Тиймээс би "Байдены эрин үеийн" прокуроруудыг ажлаас нь халахыг үүрэг болгосон" гэж Д.Трамп мягмар гарагт “Truth Social” нийгмийн сүлжээнд бичсэн байна.
"Хууль зүйн яаманд яаралтай эмх журам тогтоож, энэ байгууллагад итгэх Америкийн иргэдийн итгэлийг сэргээх ёстой. Америкийн алтан эрин үед шударга тогтолцоо бий болох ёстой. Шударга ёсыг тогтоох үйл явц өнөөдрөөс эхэлж байна" хэмээн Д.Трамп онцолжээ.
Эх сурвалж: Д.Жаргал "Монцамэ" агентлаг
Facebook
Twitter
Youtube


Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө
Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ
Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнийг огцом бууруулжээ
И Жэ Мён НАТО-гийн уулзалтад оролцсоныхоо дараа Монгол Улсад айлчилна
ДАШТ-ий бүх тоглолтыг үзсэнийхээ төлөө 50 000 ам.долларын цалин авч буй хөгжөөн дэмжигчид
Эрдэмтэд РНХ-г засварлах аргаар удамшлын хүнд өвчнийг анх удаа ялан дийлжээ
АНУ-Ираны хэлэлцээр ам.долларын ханшийг унагалаа

Сэтгэгдэл бичих