УИХ-ын Тамгын газрын албан хаагчид дэвшилтэт технологийг нэвтрүүлэх талаар хэлэлцлээ


2-р сарын 19
11 цаг 47 минут

       Монгол Улсын Их Хурлын Тамгын газар (2025.02.18) “Дэвшилтэт, шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадварлаг, өндөр бүтээмжит ажлын алба” сэдэвт семинарыг зохион байгууллаа.

Семинараар Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын ажлын алба шинэлэг арга барилаар ажиллах, технологийн дэвшлийг ашиглах замаар бүтээмжээ сайруулах боломж, сорилтын тухай хэлэлцсэний зэрэгцээ 2025 онд хэрэгжүүлэх онцлох ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.

Семинарын эхэнд Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал бодлого боловсруулах үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглаж буй олон улсын туршлага, хөгжлийн чиг хандлагын тухай илтгэл тавив. Эдүгээ улс орнуудын хөгжлийг илтгэх гол шалгууруудын нэг нь хиймэл оюуныг ашиглаж буй байдал болсныг тэрбээр илтгэлдээ онцлоод, хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюуныг ашиглах боломж бүрдэж байгааг дурдлаа.

Мөн семинарт дижитал шилжилт болон процессын дахин инженерчлэл, робот автоматжуулалтын талаар зөвлөх Н.Цэрэндаваа танилцуулж, Тамгын газрын үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн удирдлагын арга ажиллагааг нэвтрүүлж, үр дүнд хүрэхийн ач холбогдлын талаар зөвлөх У.Хосжаргал мэдээлэл хийв.

Нэг зорилгын төлөө хамтран ажиллаж буй хүн бүр хоорондоо нягт харилцаатай байж, хувь хүний өөрчлөлт, хөгжлийн тухай мэдээллийг үргэлж шинэчилж, ойлгож байх ёстойг сэтгэл зүйч Ц.Энхжаргал харилцааны менежмент сэдвийн хүрээнд зөвлөсөн бол хуульч Д.Ганзориг Монгол Улсын хуулиуд болон хууль бүтээх үйл ажиллагаанд нийтлэг илэрч буй асуудлуудыг Зөвшөөрлийн тухай хуулиар жишээлэн ярив.

Семинарын үдээс хойших хуралдаанд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө болон Тамгын газрын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний талаар танилцуулав.

Тамгын газар Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратегийн төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэн, төрийн албаны манлайллыг үзүүлж ажиллахын тулд технологийн хөгжилтэй мөр зэрэгцэн, шинэ ур чадварт тасралтгүй суралцах шаардлагатайг Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж онцлов.

Энэхүү семинар нь Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Парламентын институцийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд үе шаттай хэрэгжүүлэх сургалт-хөгжлийн цуврал арга хэмжээний нэг юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна35 минут 27 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа39 минут 26 секундын өмнөӨнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана42 минут 5 секундын өмнөБританийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав1 цаг 7 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав1 цаг 11 минутын өмнөУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ1 цаг 15 минутын өмнөУИХ-ын гишүүн П.Сайнзориг “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” сэдвээр илтгэл танилцуулав1 цаг 23 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв1 цаг 24 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 33 минутын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.