Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна


2-р сарын 19
17 цаг 05 минут

         Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдөр үдээс хойно “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийн эхэнд ажлын хэсгийн танилцуулгыг хийж, Мэргэжлийн салбарынхантай асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нээлттэй ярилцаж, асуудал, шийдлийг эрж байна. Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгждэг бөгөөд 20 хувь нь шаардлага хангаж байна. Харин үлдсэн хувийг нь өөрчлөх болон шинэчлэх шаардлагатай гэсэн үнэлгээг 2022 онд хийсэн гэдгийг онцоллоо.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Өнөөдрийн хэлэлцүүлэгт олон хүн ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалт хийж хариуцлага тооцох тогтолцоо хэрэгжиж байснаас биш асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах боломж бидэнд бага байсан. Шинэчлэх шаардлагатай олон асуудал бий. Эрүүл мэндийн салбар онцлогтой учир хэлэлцүүлэгэт оролцогчид гарц, шийдлийн талаар чөлөөтэй санал бодлоо илэрхийлэхийг хүсье гэв.

Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн салбарт мөрдөж буй стандартууд, хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр илтгэл танилцууллаа. Түүний танилцуулснаар салбарын хэмжээнд мөрдөгдөж буй 768 стандартаас 18 хувь нь хэвээр үлдээж болох, 28  хувь нь шинэчлэх шаардлагатай, 11 хувь нь шууд хүчингүй болгох, 43 хувь нь орлох эрх зүйн баримт бичиг гарсны дараагаар хүчингүй болгох боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн чанар, аюулгүй байдлын мэргэжлийн салбар зөвлөлийн Ерөнхий мэргэжилтэн Б.Болортуяа “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн бөгөөд тэрбээр стандартын давхцал ихтэй, хэрэгжилт мөрдөлт хангалтгүй, стандартын таниулалт сул, стандарт батлуулах процесс олон үе шаттай, хугацаа их шаарддаг талаар хэлж байв.

Дараа нь “Эм зүйн мөрдөж буй стандартын зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдэл, гарц” сэдвээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга П.Алтанцэцэг, “Фармокопейн хорооны өнөөгийн байдал, цаашдын шийдэл” сэдвээр Монголын анагаах ухааны академийн гишүүн, эмзүйн ухааны доктор, профессор С.Цэцэгмаа, “Эм, эрүүл мэндийн салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдал тулгамдсан асуудал, шийдэл” сэдвээр Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхбат нар илтгэл танилцууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг боловсруулан нийтэд танилцуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нийтийн тээврийн 1131 автобус иргэдэд үйлчилж байна17 минут 3 секундын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн технологийн компанид ажиллаж буй Монгол залуустай уулзлаа21 минут 2 секундын өмнөӨнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлаж, засварлана23 минут 41 секундын өмнөБританийн Парламентын Цахим үйлчилгээний асуудал хариуцсан албаны удирдлагууд, ОУПХ-ны бүлгийн гишүүдтэй уулзав48 минутын өмнөХүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага 110 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцав52 минут 21 секундын өмнөУлаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 62 болжээ55 минут 49 секундын өмнөУИХ-ын гишүүн П.Сайнзориг “Менежментийн форум 2025” чуулга уулзалтад “Хүний нөөцийн гарц, шийдэл, асуудал” сэдвээр илтгэл танилцуулав1 цаг 4 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга Л.Хойл нар албан ёсны уулзалт хийв1 цаг 6 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан1 цаг 15 минутын өмнөУлаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 59 боллоо3 сар 19. 15:20УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаа, Японы биржийн загварын талаар мэдээлэл сонслоо3 сар 19. 15:16“Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолтууд үргэлжилж байна3 сар 19. 15:13Х.Нямбаатар: Айл өрхүүдэд хийн болон цахилгаан халаагуур сонголтоор тавьж, хэрэглээний зардлаас сар бүр 100,000 төгрөг хөнгөлнө3 сар 19. 15:06Ажлын хэсгийн гишүүд БНСУ-ын худалдан авах үйл ажиллагааны эрх зүйн орчинтой танилцжээ3 сар 19. 11:08УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Элчин сайд Фарход Арзиевийг хүлээн авч уулзлаа3 сар 19. 10:35“Ирээдүйн мистер-2025” тэмцээнд оролцох тамирчдад допингийн эсрэг сургалтыг зохион байгууллаа3 сар 19. 10:33Татвар, торгууль хураамжид торлогдож гүйцсэн монголчууд3 сар 19. 9:51Хамтарсан хуралдаанаас УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа3 сар 19. 9:44УИХ-ын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой иргэд, зочид, төлөөлөгчдийг танилцуулах журам шинэчлэгдлээ3 сар 19. 9:41Нийтийн тээврийн 1129 автобус иргэдэд үйлчилж байна3 сар 19. 9:34Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно3 сар 19. 9:31УИХ-ын дарга “Менежментийн форум 2025”-д мэндчилгээ илгээснийг уламжиллаа3 сар 19. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан3 сар 19. 8:52Д.Амарбаясгалан: Ноорог.мн сайттай холбоотой асуудалд УИХ хуулийн хүрээнд хяналт тавьж ажиллана3 сар 18. 19:07ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв3 сар 18. 17:34Монгол цэргийн өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ3 сар 18. 15:05Э.Гэрэлт-Од: Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод шинээр 16 стандартыг мөрдөнө3 сар 18. 14:29Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв3 сар 18. 14:27Улаанбурхан өвчний 55 тохиолдол бүртгэгдээд байна3 сар 18. 12:01УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-д айлчлахаар мордлоо3 сар 18. 11:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.